fbpx УИХ-ын 2024 оны сонгуулийг зохион байгуулахад мөнгө нь хүрэхгүй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 37 секунд

УИХ-ын 2024 оны сонгуулийг зохион байгуулахад мөнгө нь хүрэхгүй болжээ

Төрийн байгуулалтын байнгын хороо Лхагва гарагийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлтэй холбогдуулан сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны мэдээллийг сонсов.

"2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн.

Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, сонгуульд бэлтгэл ажлыг хууль тогтоомжид заасны дагуу үе шаттайгаар авч хэрэгжүүлэн, техникийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна.

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг шинэчлэн тодорхойлох, эрсдэлт хүчин зүйлийг арилгах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргаж, холбогдох зөвлөмжийг авсан. Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны кибер аюулгүй байдлын бодлого, Кибер аюулгүй байдлыг хангах журам, Онцгой байдлын үед мэдээллийн систем, сүлжээний тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгийг шинэчлэн баталж, дагаж мөрдөж, хэрэгжүүлж эхэлжээ.

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулснаар сонгууль зохион байгуулах үед үүсэж болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж, бүртгэл болон сургалт, мэдээллийг түргэн шуурхай хангаж ажиллах ач холбогдолтой.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.17 дахь хэсэгт “Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй нэгдсэн нэг сантай байх бөгөөд сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.” гэж заасны дагуу нэгдсэн сангаас бүртгэлийг тулгах, улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд дамжуулан ажиллахдаа 2,200 ширхэг 4G сүлжээний төхөөрөмжийг хэрэглэнэ. Уг шийдлийг хэрэгжүүлэх зардалд 484 сая төгрөг шаардлагатай.

Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын программ хангамжийг иргэний улсын бүртгэлийн газрын цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлийн нэгдсэн санд бүрэн холбох шаардлага үүссэн. Монгол Улсаас хилийн чанадад 49 дипломат төлөөлөгчийн газар бий. Тэдгээрээс есөн нэгжийг иргэний бүртгэлийн нэгдсэн санд холбосон. Дипломат төлөөлөгчийн газруудад VPN сүлжээ тавих бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт, хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалах үүднээс Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрлөөр уг ажлыг гүйцэтгэнэ.

Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, гадаад дахь сонгогчдын саналыг авах зорилгоор 38 нэгжид ажиллуулах техник, төхөөрөмжийг шинэчилсэн. VPN сүлжээг нэвтрүүлэхэд 470,301,330 төгрөгийн төсвийг шийдвэрлэн ажиллах шаардлагатай талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороонд танилцуулсан" болохыг УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээллээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран "Ээлжит сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38.9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17.2 хувь нь хасагдаж батлагдсан.

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосонтой холбогдуулан саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай байгаа.

Саналын хуудаст тэмдэглэх нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн тул санал авах ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдод хүндрэл учруулахгүй байх зэргээс улбаалан санал авах байрыг нэмж бэлтгэх, санал авах бүхээгийг нэмж байршуулах, хүрэлцээтэй байлгах зардал нэмэгдсэн.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодод нийт 25,951 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах урьдчилсан тооцоо гарсан.

Бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хяналт, хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт шаардлагатай болсон тул шийдвэрлэж өгөхийг" хүслээ.

Саналын хуудас нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд ямар ч тохиолдолд санал тоолох төхөөрөмжид багтах аж.

Нэг сонгогчийн саналаа өгөх хугацаа гурав дахин нэмэгдсэн ч нэг хэсгийн хороонд 2,130 гаруй сонгогч оногдож байгаа гэсэн тооцооллыг хийсэн тул асуудалгүй болохыг сонгуулийн төв байгууллагын төлөөлөл хэлсэн юм.

Санал авах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийг цахим нэгдсэн сангаас татахдаа “асаалттай” горимд байлгах уу гэсэн асуултад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Бүх хэсгийн хороод цахим сүлжээнд холбогдож ажиллана" гэв.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан шаардагдах зардлыг гаргуулах чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Хил орчмын бүс нутгаа хамгаалахын тулд Оросын эрх баригчид Украины фронтоос зарим хүчээ татна
Хил орчмын бүс нутгаа хамгаалахын тулд Оросын эрх баригчид Украины фронтоос зарим хүчээ татна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​