fbpx ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ “ХААД“-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
7 минут 51 секунд

ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ “ХААД“-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?

  1. Нүүрсний гэх тодотголтой хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сонгуультай золголоо. Тус хэрэгт Монгол Улсын УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Хятадын хэд хэдэн хөрөнгө оруулагчийн нэр холбогдсон байдаг. УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ гэх мэтээр дотоодын авлига, албан тушаалтын хэрэгт холбогдсон нөхдүүдийг нэрлэж чадах ч тэдний ард буй Хятадын зарим бизнесмэнийг орхигдуулсаар буй. Тухайлбал А.Адъяасүрэн гишүүний ард Баяннуурын гэх тодотголтой бүлэглэл байдаг. Мөнөөх бүлэглэлийнхээ заавраар улстөрд нөлөө бүхий хүмүүсийг мөнгөөр угжсаар байгаад л А. Адъяасүрэн гишүүн их хурлын эрхэм сэнтийд заларч чадсан. “Ульган сар” ХХК-ийн эзэн Урьхан хэмээгч өвөрмонгол, тээврийн цагдаагийн албаны эрх мэдэлтэн, хатагтай Адьяасүрэн гурвын авахуулсан зураг ч баримт болох үлдсэн. Товчхондоо бол А. Адъяасүрэн хятад улсын иргэн Su Tiancia буюу өндөр хочиттой их эртнээс холбоотой түүний компанийн гүйцэтгэх захирал хийж байсан гэдэг нь ч баримтаар илчлэгдэнэ. Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хууль яригдаж, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хаалгаа том нээж, довжоогоо багасгах тухай ярьж байгаа ч хууль бус үйл ажиллагаанд оролцсон хүмүүст өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадаагүй байна.

    АВЛИГАЧИН SU TIANCAI БУЮУ ӨНДӨР ХОЧИТ ХЯТАД

Нүүрсний гэх хэргээс үүдэж, 2022 оны 12 дугаар сард болсон жагсаалын үеэр буюу 9-ний өдөр тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Авто тээврийн Үндэсний Төвийн албан тушаалтнуудыг авлигадаж, С зөвшөөрөл авсан гэх зарим компанийг зарласан байдаг.

Үүнд, БНХАУ-ын иргэн Ху Юун Далай гүйцэтгэх захиралтай "Азын хишиг дэлгэрэх" ХХК, "Дагалай шарга 88 транс" ХХК, "Даалингийн хишиг тээвэр" ХХК, "Ивээл сар транс" ХХК, "Хишигсайхан ундрах" ХХК хэмээн тодорхой нэрлэсэн. Эдгээр компани нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Friendship and Fortune S Corporation” гэх хуулийн этгээдийн хувь эзэмшилтэй, эцсийн өмчлөгч нь Su Tiancai гэх эзэнтэй байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувь эзэмшилтэй байсан зарим компани нэрээ хувиргаж, эзнээ өөрчилснийг нь тодорхой мэдээлсэн.

“Su Tiancai” гэх хятад эзнээ нүүрс тээвэрчид анддаггүй. Түүнийг Өндөр хэмээн “хочилдог”. 2022 оны 12 дугаар сард тэр дээрх компаниудын эцсийн өмчлөгч байв. Авлигын хэрэг хэмээн Хууль зүйн сайд өөрөө зарласан байтал дээрх компаниудын эздэд ямар ч хариуцлага үүрүүлсэн тухай мэдээлэл алга.

Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс Temel Mansur гэх этгээд “Дагалай шарга 88 транс”, “Ивээл сар транс”, “Хишигсайхан Ундрах” зэрэг компанийн эцсийн өмчлөгч болж бүртгүүлсэн байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн дээрх компаниудтай нэр холбогддог. Өөрөөр хэлбэл, тэрээр хувьцаа эзэмшигчээс хасагдсан даруйдаа компаниудын нэрийг өөрчилсөн гэдэг баримт бий. Гэвч А.Адъяасүрэн гишүүн үүнийг илт үгүйсгэсэн. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан А.Адъяасүрэн гишүүн “Дээрх нэр дурдагдсан компаниудаас ганц л компанийг мэднэ. Бусдыг нь мэдэхгүй. Оффшор бүс, турк эзэнтэй болсныг би огт мэдэхгүй хэмээн мөр хавчин мэлзэж байсан.

Гэтэл түүнийг Автотээврийн үндэсний төвийн дарга Доржпаламд 100 мянган ам. долларын хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шалгаад эцэст нь эгч нь зээл олгосон болж хувирсан гэх баримтууд бий. Хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байна. Эндээс хахууль өгч, С зөвшөөрөл авсан хэрэг тодорхой ч хахууль өгсөн этгээдүүд нь ямар ч хариуцлага хүлээгээгүй байгаа юм.

Хэрэг эцэслэгдсэн бол тухайн үед эцсийн өмчлөгч хэмээн бүртгэлтэй байсан Хятад иргэн Su Tiancai хариуцлага хүлээх нь тодорхой. Тус компаниуд өнөөдрийг хүртэл Монгол Улсад бүртгэлтэй байгаа учраас хариуцлагыг Монгол Улсын хуулийн дагуу нэхэх нь зүй.

  1. ХУУЛЬ БУС ГАЗАР ЭЗЭМШИГЧ САХАЛ ХОЧИТ XU XIANGCHENG, XU KAIQI

УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын үеэр яригдсан зүй ёсоор анхаарал татсан асуудал бол Өмнөговь аймагт 2020-2022 онд сумын Засаг даргын цохолтоор Монгол Улсын хуулийг зөрчин Гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457,3 га газар эзэмших эрх олгосон гэх баримт. Үүнд, эцсийн өмчлөгч нь Xu Xiangcheng, Xu Kaiqi гэх Хятад улсын хоёр иргэн дээр бүртгэлтэй 3 компанийн нэр дурдагдсан байдаг.

“Качнис Ложистик” ХХК-13 га, “Камелник ложистик”-10 га газар эзэмших эрх авсан бөгөөд хоёр компанийн гүйцэтгэх захирлаар нь Ц.Цэрмаа гэгч ажилладаг бол “Төмөр туурай” ХХК-20 га газар эзэмшдэг, захирлаар нь Анари гэгч ажилладаг гэдгийг шинжээч баримтаар мэдээлсэн.

Xu Xiangcheng, Xu Kaiqi гэх Хятад улсын хоёр иргэн нь нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанитай хэмээн тээвэрлэгчид хэлдэг. Тэднийг “сахал” хэмээн дуудаг бөгөөд дээрх компаниудаас гадна “Адали инк” ХХК нь өнөөдөр ч нүүрс тээвэрлэж байгаа аж. Тус компани нь Ханбогд суманд 100 мянган ам.метр газрыг ашиглах эрхтэй үйл ажиллагаа явуулдаг

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хууль бусаар газар эзэмшиж байсан нь тогтоогдсон бөгөөд үүний цаана авлига, албан тушаалын хэргийн асуудал ч сөхөгдсөн байтал “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулж, тендерт оролцож, тээвэрлэлт хийсээр байна.

Зөвхөн нүүрс тээврээр зогсохгүй, БНХАУ-д бүртгэлтэй компаниудаараа дамжуулан нүүрс худалдан авах гэрээ байгуулсан гэх мэдээлэл ч бий. Тухайлбал, Inner Mongolia Zesheng Energy Discovery Co.LTD, Inner Mongolia Jinge Energy Development C.LTD, Wurat Zhongqi Yinhang International Trade Co.LTD гэх зэрэг компанийн нэр дурдагддаг бөгөөд Эрдэнэс Тавантолгой компанийн нээлттэй мэдээллээс харвал дээрх компаниуд худалдан авагчийн жагсаалтад байгаа юм.

Зөвхөн ил болсон нь дээрх хоёр баримт. Олон нийтэд ил болж, хуулийн байгууллага шалгаж, буруутай үйлдлийг тогтоож, Монгол Улсын хууль дүрмийг зөрчсөөр байтал бид гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор тэднийг хаацайлахыг хүлээн зөвшөөрсөөр, Монголд “хаан” суух эрх олгосоор байх уу.

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал өнөөдөр тодорно
МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал өнөөдөр тодорно
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​