fbpx МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 24 секунд

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үндсэндээ эхэлчихээд явж байна. Сонгуульд оролцох намууд өнгөрсөн амралтын өдрүүдээр мөрийн хөтөлбөрөө аудитад өглөө. Шинжүүлж, дүгнэлт гаргуулна. Ингэж мөрийн хөтөлбөрөө батлахаар хуралдсан МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ-ны хурлын явцыг харахад гишүүд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журамдаа ихээхэн анхаарал хандуулж байгаа нь ажиглагдсан. Ер нь бол том, жижиг аль ч намын хувьд энэ удаагийн сонгуулийн нэр дэвшүүлэх зарчим, үйл явц нэр дэвших хүсэлтэй, хүсэлгүй бүх л гишүүдийнх нь анхаарлын төвд байна.


Яагаад гэхээр энэ удаагийн сонгуулиас эхлээд УИХ маань 126 гишүүнтэй болж байна. Өмнө нь 76 нэр дэвшигчийг жижиг тойргуудад илгээдэг байсан. Харин одоо бүсчилж томсгосон 13 тойрогт 78 нэр дэвшигчийг явуулна. Мөн намын жагсаалтад 48 хүнийг бичнэ.
Энэ “тоон үзүүлэлт”-ээр бол намуудаас нэр дэвших боломж гишүүдэд нь арай хүртээмжтэй болж ирээд байгаа юм. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоо өсөж, нэр дэвших боломж тэлэхийн хэрээр горилогчдын тоо тоймоо алдсан. Үүнийг зөвхөн улс төрийн хүрээнийнхэн биш жирийн иргэд ч хараад, мэдээд байна.


СЕХ-ноос гаргасан хуанлийн дагуу бол нэр дэвшигчид тодрох хараахан болоогүй аж. 2024 оны дөрөвдүгээр сарын 26-28-нд намууд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлнэ. СЕХ тав хоногийн дотор “...Танай намыг оролцуулна, эсвэл үгүй” гэдэг хариуг өгнө.


Улмаар 2024 оны тавдугаар сарын 14-20-ны хооронд намууд хэнийг хаана нэр дэвшүүлэхээ, хэн хэнийг жагсаалтад бичихээ шийднэ. Нэр дэвшигчдээ тавдугаар сарын 20 гэхэд тодруулна гэсэн үг. Ингээд намаасаа нэр дэвших эрх авсан хүмүүс гурав хоногийн дотор, тавдугаар сарын 23 гэхэд АТГ-т ХОМ-ээ өгнө. АТГ-аас нэг хоногийн дараа ХОМ-ийн лавлагааг СЕХ-нд хүргүүлнэ. Энэ сацуу намууд нэр дэвшүүлэх ажиллагааныхаа талаарх баримт бичгийг тавдугаар сарын 25-нд СЕХ-нд өгнө. Нэр дэвшигчдээ “танилцуулна” гэсэн үг. Харин СЕХ-ноос зургадугаар сарын 1-ний дотор тухайн нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ шийднэ.


Гэсэн ч дээр хэлсэнчлэн “...Сонгуулийн хуанлид зааснаар 2024 оны тавдугаар сарын 20 гэхэд хэн гэдэг 78 хүн 13 тойрогт нэр дэвшиж, хэн хэн гэсэн 48 хүн намынхаа жагсаалтад бичигдэх вэ” гэдэг л нам, намд хамгийн гол асуудал болжээ. Өөрөөр хэлбэл, нэр усаа нэр дэвших 126-гийн нэгт оруулчих гээд үзэж тарж байгаа хүн олон байх шиг байна.


Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшилтэд бас нэг “шинэ” өөрчлөлт орсон. Хэдийгээр нэр дэвших боломж “томссон” ч жендэрийн асуудал хүч түрж орж ирсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “…Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан. Энэ нь “...Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн үг.
Түүнчлэн уг хуулийн 30.6-д “…Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ” гэж заасан. Тэр нь “…Жагсаалтад бичигдэх хүмүүсийг эрэгтэй эмэгтэй, эсвэл эмэгтэй эрэгтэй гэж сөөлжүүлж бич” гэсэн заалт юм.
Зарим нам, тухайлбал МАН тойрогт нэр дэвшүүлэхдээ ч энэхүү “…1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дараалал”-ыг хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна лээ. Энэ бүхнээс харахад энэ сонгууль эмэгтэй нэр дэвшигчдэд боломж их олгоно. Шинэ УИХ-д эмэгтэй гишүүд өмнөх сонгуулиудаас илүү олноороо орж ирэх магадлалтай болж байна.


Тэгэхээр, нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.
Лав одоо яригдаж байгаагаар МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийн жагсаалтыг Х.Булгантуяа өнгөлж магадгүй байна. Тэрбээр МАН-ын эмэгтэйчүүдийн холбоо буюу СДМЭХ -г тэргүүлдэг. 2023 оны хоёрдугаар сарын 12-нд энэ холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний хувьд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухааны технологийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. АНУ-ын Ейлийн их сургуульд Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. “Бүтээлч шийдлүүд” ХХК-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөлд Төсөв, төрийн сангийн зөвлөх, “Оюу толгой” ХХК-д Бизнес, стратегийн ахлах зөвлөх, Төслийн менежер, “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, УЗ-ийн гишүүн, Сангийн дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, улмаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, 2023 оноос ХНХ-ын сайдаар ажиллаж байна.


Харин АН-ынхыг С.Одонтуяа өнгөлж мэдэхээр байна. Тэрбээр өдгөө УИХ-ын дэд даргын албан тушаалтай. УИХ-д хэд хэд сонгогдчихсон. “...АН-аас эмэгтэй лидер олоод ир” гэвэл С.Одонтуяа орж л таарна. Тэрбээр ОХУ-ын Санкт Петербургийн их сургуульд Олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалавр, СПИС-д Бизнес удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан. ШУТМ-ийн төвд мэргэжилтэн, “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал, “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. УИХ-д 2012, 2020 онд хоёр удаа сонгогдсон.
Лав хоёр том намын эмэгтэй нэр дэвшигчдийн эрэмбэ ингэж эхлэхээр яригдаж байна. Араас нь бичигдэх нэр дэвшигчид ч албан бусаар тодорсоор байгаа бололтой.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ
Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​