fbpx НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд НО-той мэдээ
Огноо
Унших
2 минут 54 секунд

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

Өчигдөр нийтлэгдсэн НҮБ-ын “Food Waste Index Report” тайланд өгүүлснээр 2022 оны өдөр бүр дэлхий даяар айл өрхүүд, бизнесийн байгууллагууд нийт нэг тэрбум порц хоол хаяж байжээ.

Гэтэл тухайн жил дэлхий даяар 800 сая орчим хүн өлсгөлөнгийн байдалд амьдарч байсан байна.

Өөрөөр хэлбэл 2022 онд үйлдвэрлэгдсэн нийт хоол хүнсний тавны нэг орчмыг хог дээр хаясан нь $1 их наяд гаруйн үнэлгээтэй байжээ.

“Хүнсний хаягдал бол дэлхийн эмгэнэл юм. Дэлхий даяар хоол хүнс дэмий үрэгдэж байхад олон сая хүн өлсөж байна” гэж НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсены мэдэгдэлд өгүүлсэн байна.

Ийм үрэлгэн амьдрах нь ёс суртахууны хувьд төдийгүй байгаль орчинд хортойг тайланд анхааруулжээ.

Тухайлбал хаягдсан хоол хүнсийг үйлдвэрлэхэд асар том талбайтай газрыг тариаланд ашигладаг бөгөөд энэ нь агаарын тээврийн салбараас тав дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг байна.

Бодит хаягдал хоол хүнсний хэмжээ тайланд дурдсанаас хамаагүй илүү байх магадлалтайг судлаачид анхааруулжээ.

2022 онд хаягдсан нийт хоол хүнсний 28 хувийг ресторан, зочид буудал зэрэг бизнесийн байгууллагууд, 12 хувийг хүнсний жижиглэн худалдаачид үйлдвэрлэсэн байна.

Харин 60 хувийг буюу 631 сая тонныг айл өрхүүд үйлдвэрлэжээ.

Үүнийг хүмүүс хэрэгцээнээсээ илүү хүнс худалдаж авдаг, ходоодны хэмжээнээсээ илүү их хоол захиалдагтай холбон тайлбарлаж байна.

Бас нэг хүчин зүйл нь хүнсний бүтээгдэхүүний ашиглалтын хугацаатай холбоотой гэнэ. Тухайлбал хүмүүс буруу тооцоолсноос хүнсэнд хэрэглэх бүрэн боломжтой бүтээгдэхүүнийг ихээр хог дээр хаядаг байна.

Мөн тээвэрлэлтийн явцад хаягдах, хадгалалтын горим алдагдсанаас муудах тохиолдлууд нөлөөлдөг гэнэ.

Илүүдэл хоол хүнс хаях үзэгдэл зөвхөн баян чинээлэг улсуудад хамаатай биш, дэлхий нийтийн асуудал болсныг тайланд өгүүлжээ.

Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд ашиглах зорилгоор байгалийн эко системийг хувиргаж эвддэг. Гэтэл ингэж хувиргасан нийт тариалангийн талбайн 30 орчим хувиас зөвхөн хог хаягдал үйлдвэрлэж байгаа ажээ.

“Хэрвээ хүнсний хог хаягдлыг нэг улс гэж үзвэл АНУ, Хятадын дараа дэлхийн гурав дахь том хүлэмжийн хий үйлдвэрлэгч болохоор байна” гэж судалгаанд хамтран ажилласан WRAP ашгийн бус байгууллагын мэргэжилтэн Ричард Свонелл ярьж байна.

Эх сурвалж: AFP

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​