fbpx Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 56 секунд

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

Ц.Даваасүрэн VS Б.Энхбаяр

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжихгүй. Үүнийг хуульчилбал, Үндсэн хуулийн зөрчил болно. Бид стратегийн ордын хайгуулыг улсын зардлаар хийсэн бол 51 хүртэлх хувийг төр эзэмшинэ гэсэн хуультай. Энэ хуультай зөрчилдөж байгаа. Төрийн өмчит компани байгуулж байж бид стратегийн ордын 50 хүртэлх хувийг эзэмшинэ. Төрийн өмчит компани байгуулж байж байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээнэ. Энэ агуулгаараа иргэдэд баялгаас хүртээхгүй гэсэн хууль орж ирнэ. Тиймээс тус хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхгүй байхыг хүсэж байна. Хууль санаачлагч үүнийгээ татаж ав, Үндсэн хуулийн зөрчлөө арилга. Миний бодлоор удахгүй нэг стратегийн орд орж ирэх ньx. Тэгээд төрийн өмчит компани байгуулж болохгүй гээд бид нар 50 хүртэл хувиа төр эзэмшиж чадахгүй хэмжээнд хүрэх нь. Өмнө нь төр мөнгөгүй байна гээд "МАК"-ийн ордын 34 хувийг эзэмшихээс татгалзсан. Одоо бол шууд хуулиар хаах гэж байна. Яг үнэндээ хүнд цаг үед хэн мөнгө өгсөн юм. Төрийн өмчийн Эрдэнэт, Таван толгой л иргэдийн цахилгааны мөнгийг төлсөн. Хувийн компани төлөөгүй. Тиймээс төрийн өмчит компани байж хүндрэлтэй цаг үед иргэдийн цалин тэтгэврийг нэмэх гол үндэс болж байна. "Эрдэнэс Таван толгой" компани 10 тэрбум ам.долларын орлого оруулж байгаа учраас цалин тэтгэврээ нэмж байна. Цаашдаа төрийн өмчит компани байхгүй болчихвол хувийнх ийм зүйл хийх үү, үгүй. Энэ бол маш ноцтой хууль. Хэрэв бид ийм хууль баталчихвал сонгууль дөхөж байгаа үед иргэдээс санал авч чадахгүй.
Тэгвэл уг хуулийн төсөлтэй холбоотойгоор 2023.11.17-ны чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг бид зайлшгүй шинэчлэн батлах шаардлагатай. Хаана төрийн өмч байна тэнд хулгай тасрахгүй. Төрийн өмчит нэг ч компанийг дахин шинээр байгуулахгүй гэсэн тогтоолын төслийг Д.Цогтбаатар гишүүн санаачлан өргөн барьсан. УИХ дэмжсэн. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг би дэд сайд байхдаа ажлын хэсгийг нь ахалж боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Одоо парламент хэлэлцэн батлах учиртай. Энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой бүхий л асуудлаар шийдвэр гаргалтыг тодорхой болгоно. Төрийн өмч хаана байна тэнд ард түмний нээлттэй хяналтыг явуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхгүйгээр амжилт олохгүй” хэмээн байр суурь илэрхийлж байсан билээ.


УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:
-Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг Д.Цогтбаатар нарын 12 гишүүн өргөн барьсан. Эдийн засгийн байнгын хороо энэ долоо хоногт хуралдахгүй учраас энэ хуулийн төсөл асуудлын дарааллаас хасагдсан. Ирэх долоо хоногт хуваарийн дагуу хэлэлцээд явна. Тэгэхээр Ц.Даваасүрэн гишүүн санал шүүмжлэлээ байнгын хороон дээрээ илэрхийлэх боломжтой. Байнгын хорооны санал дүгнэлт орж ирээгүй тохиолдол нэгдсэн чуулганаар хэлэлцэх боломжгүй.

Д.Тогтохсүрэн: Гаалийн татвар чөлөөлөх эсэхэд гишүүд өөр байр суурьтай байна

Үргэлжүүлэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслөөр МАН-ын бүлэг ажлын дөрөв хоногийн завсарлага авсан.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. Өргөн хэрэглээний бараа болох гурилын импортын гаалийн татварыг тэглэх, мал аж ахуйд үүссэн хүндрэлтэй холбоотойгоор малын тэжээлийн татварыг тэглэх гэсэн хоёр асуудал орж ирсэн. Үүнд УИХ-ын гишүүдийн байр суурь өөр өөр байсан. Олонхын бүлэг байр сууриа нэгтгэх зорилгоор завсарлага авсан. Энэ хугацаанд хоёр талаас нь ярилцаад хэлэлцэх эсэхийг нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Үүний дараа хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх тухай санал хураалт явуулахад 38 гишүүний 24 нь дэмжсэн юм.

"Эрдэнэс тавантолгой" компани үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй юм уу?

Нэгдсэн чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-Хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 гаруй хувьцаат компани байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр компанийн ил тод байдал хангалтгүй, засаглалыг сайжруулах дүгнэлт шүүмжлэл их гардаг. Энэ төсөлд энэ асуудлыг сайжруулах тодорхой ямар зохицуулалтыг тусгасан бэ. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар яаж тусгасан бэ.


СЗХ-ны дарга Д.Баярсайхан:
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог сайжруулах, боловсролыг дээшлүүлэх асуудал маш чухал. Өнөөдрийн байдлаар энэ зах зээлд 174 хувьцаат компани бүртгэлтэй байгаа. Хуульд иргэдийн зах зээлд оролцох оролцоог ил тод, нээлттэй болгож өгсөн. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой олон өөрчлөлтийг тусгасан. Харилцагчид шуурхай данс нээлгэх, арилжаанд орох, шат дамжлага багасах гэх мэт. Дансны доод үлдэгдэл байршуулах, дансны шимтгэл зэрэг нэмэлт хураамж шаардахгүй. Бас мэдээллийг ил тод байдлаар хүргэхийг Хөрөнгийн биржид чиглэл өгсөн.


УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Төрийн өмчит компаниудаас хамаг л муу муухай юм гарч байна. "Эрдэнэс таван толгой" гэдэг компани чинь компани уу, үнэт цаасны зах зээлийн аль хуульд хамрагддаг юм бэ. Тэнд хулгай луйвар явж байгаа. Ард түмэнд 100/1 хувь нь л наалдаж байна. Танай хяналтад байдаг юм уу.


СЗХ-ны дарга Д.Баярсайхан:
-УИХ-аас төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн компани болгож, Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах тогтоол баталсан. Нийт 25 аж ахуйн нэгжийн 34 хувь хүртэлх хэмжээг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаал гэсэн. Эхлэлийг нь Хөрөнгийн бирж амжилттай хийсэн. Манайхаас Монголын цахилгаан холбоо ХХК олон нийтийн компани болох зөвшөөрлөө авч, зургаан сарын хугацаанд болох үйл явцыг хэрэгжүүлнэ. Цаашдаа бусад төрийн болон орон нутгийн аж ахуйн нэгжүүд олон нийтийн компани болохоор ажиллаж байна. "Эрдэнэс Таван толгой" ХХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр хувьцаа нь бүртгэлтэй. Гэхдээ хаалттай хувьцаат компани хэлбэрээр бүртгэгдсэн гэлээ.

Төмөрбаатарын Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​