fbpx УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын “гал тогоо”-г барих генсекүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 27 секунд

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын “гал тогоо”-г барих генсекүүд

СЕХ өнөөдөр “...УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль эхлэхэд 119 хоног үлдлээ” гэж мэдээлж байна. Тус хороо сонгуулийн хуанлийн дагуу бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Уржигдар уг сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн удирдлагад мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах аудитын талаарх мэдээллийг хүргүүлжээ.

Энэ удаагийн сонгууль шинэ тогтолцоогоор явагдаж, шинэ “бүтэц” үүсгэн байгуулна. Бүсчилсэн 13 том тойргоос 78, намуудын жагсаалтаас 48 гишүүн, нийлээд 126 гишүүнтэй УИХ бүрдэх юм.

Одоогоор Дээд шүүхэд 37, СЕХ-нд 36 нам бүртгэлтэй байна. Тэдэнд тэгш боломж үүсээд байгаагаараа онцлогтой.

Тэр агуулгаараа, намууд дангаараа, эсвэл эвсэж сонгуульд оролцох эсэх ойрын үед эцэслэгдэж, удахгүй нэр дэвшигчдээ тодруулах учиртай.

Ерөөс онолын хувьд улс төрийн нам нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн албан ёсны нэгдэл гэдэг.

Одоогоос 11 жилийн өмнө дөө, МАН-ын генсек Ж.Мөнхбат улс төрийн идэвхтэй ажилладаг 16 намын генсекийг урьж уулзалдсан байдаг. Тэр уулзалтаараа “...Ард иргэд, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, тогтвортой хөгжлийг бий болгох, улс орны эрх ашгийн төлөө үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд намууд зөвшилцдөг байх шийдвэр гаргалаа” гээд Үндэсний зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурцгааж байв шүү. Тэгээд “...Монгол Улсын тогтвортой хөгжлийн загвар, Үндсэн хуулийн өөрчлөлт, хэт намчирхал, талцлаас ангид төрийн тогтолцоо зэрэг үндсэн арваад сэдвийн хүрээнд улиралд хоёр удаа уулзаж байя” гээд салцгааж байсан “түүх” бий.

Нам нь нийгмийн, үзэл суртлын, улс төрийн үүргийг гүйцэтгэдэг. Мөн сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүү­лэх, тодруулах ажлыг зохицуулдаг.

Чухамдаа улс төрийн намын хамгийн том ачааг тухайн намын генсек голлон үүрдэг. Тэр хэрээр улс төрийн намын генсек хамгийн чухал албан тушаал болж байгаа юм. Тэгэхээр намуудын “гал тогоо”-г хэн хэн барьж байна вэ гэдгийг анхаарал ч, сонирхол ч татаж байна.

Уг нь Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намын талаас илүү нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй. Гэхдээ дийлэнх нь генсектэй аж.

Үүсгэн байгуулагдсан огноо сэлтээрээ эрэмбэлэгдсэн жагсаалтын дарааллаар МАН-ын генсекээр Д.Амарбаясгалан, АН-ын генсекээр Э.Одбаяр, Монголын ногоон намын генсекээр Д.Саранцэцэг, ИЗНН-ын генсекээр Р.Батболд, МУНН-ын генсекээр Л.Өнөрбаяр, МЛАН-ын генсекээр Г.Анхбаяр, Эх орон намын генсекээр И.Эрдэнэбаатар, МЛН-ын генсекээр Б.Амгаланбаатар, БНН-ын генсекээр Б.Зоригоо ажиллаж байна. Харин Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам тодорхойгүй байна. Тус намын Дээд шүүхэд бүртгэлтэй утас нь холбогдохгүй, генсекийн талаарх мэдээлэл алга. Ард түмний намын дарга Л.Гүндалай “...Намынхаа дотоод асуудлыг хүнд хэлдэггүй” гэж хариулав. Мөн Б.Цогтгэрэлийн МҮАН-ын генсек тодорхойгүй байна. Цаашлаад Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын генсекээр Б.Гантулга, ИХН-ын генсекээр Б.Бат-Уул, Хөгжлийн хөтөлбөр намын генсекээр Д.Хишигдэлгэр, Монголын ардчилсан хөдөлгөөний намын генсекээр М.Ганзориг, Хамуг Монголын хөдөлмөрийн намын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд генсекээр Б.Одсүрэн, ХҮН намын генсекээр П.Ганзориг сонгогдон ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Эх орончдын нэгдсэн нам болон Монгол консерватив намынх тодорхойгүй байна. Монголын хүний төлөө намын генсек М.Алтанхуяг, Үнэн ба зөв намын генсек Э.Батхишиг бол Дэлхийн монголчууд намынхан “...Генсекийн асуудлаа удахгүй дотоод сонгуулиар шийднэ” гэсэн хариултыг өглөө. Үргэлжлээд, Ард түмний олонхийн засаглал намын генсекээр В.Ганболд, Их эв намын генсекээр Н.Эрдэнэдалай, Гэр хорооллын хөгжлийн намын генсекээр Я.Мөнгөнцэцэг, Миний Монгол намын генсекээр О.Билгүүн, Монгол шинэчлэлт намын генсекээр М.Батхүү, ШИНЭ намын генсекээр Б.Мөнхжаргал, Зүй ёс намын генсекээр С.Баярбаатар, АШН-ын генсекээр Д.Анхбаяр, ЗОН-ын генсекээр Э.Батчимэг, ИОНН ерөнхий менежерээр М.Мөнхцэцэг, САИНН-ын генсекээр Ө.Ванганжалам ажиллаж байна.

Хэдхэн сарын дараах УИХ-ын сонгуулийн тухайд ч сонгуулийн стратегийн ноён нуруу нь тэд болж таарна. Өөрөөр хэлбэл, намуудын “гал тогоо”-г барьж байдаг эдгээр генсекээс тухайн намын эв, эвдрэл шууд шалтгаална. Бас сонгуульд яаж оролцох нь ч тэднээс нэлээд хэмжээгээр хамаарна. Ийм л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (7284)

Баабар: Монголын түүхийн Аймаарк хувилбар
Баабар: Монголын түүхийн Аймаарк хувилбар
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​