fbpx Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
5 минут 40 секунд

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Харьковын цэргийн команд-инженерийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсны хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол дайн гэдгийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа ОХУ-ын зэвсэгт хүчний үйлдсэн гэмт хэргийн тухай гадаадын хоёр сайтаас хуулбарлан сонирхуулъя. Эх сурвалж: https://middleasiannews.com/news/4297/

сонин mn

Нидерландын Хаага хотод дэлхийн 44 улсын Хууль зүй, Гадаад хэргийн сайд нар Оросын цэрэг-улс төрийн удирдлагыг шүүх ЦЭРГИЙН ШҮҮХ байгуулах тухай тунхаг бичигт гарын үсэг зурав. Нийт 57 улс оролцсоноос 44 нь “Украины шударга ёсыг сэргээн тогтоох тухай” тунхагт гарын үсэг зуржээ. Эдгээр 44 улс нь Украины талаарх ОХУ-ын үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөх тусгай шүүх байгуулах үзэл санааг дэмжиж, ОХУ-ын битүүмжлэгдсэн хөрөнгийг (хадгалуулсан мөнгө ба банкны актив) Украины төлөө ашиглуулахыг дэмжив. Тунхагийн бүрэн эхийг Нидерландын Засгийн газрын албан ёсны портал дээрээс харж болох бөгөөд дэлхийн хэвлэл мэдээллийн ойрын өдрүүдийн хамгийн чухал, халуухан сэдэв болохоор байна. Эх сурвалж: https://www.government.nl/ministries/ministry-of-foreign-affairs/.

Украины талаар ОХУ-ын явуулж буй бодлого болон түрэмгий үйлдэл нь олон улсын хууль, дэг журмыг ноцтой зөрчиж байгааг эдгээр улс орнууд буруушаажээ. Түүнчлэн тэдгээр 44 улс нь НҮБ-ын шүүхийн 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн “Дайнаа зогсоохыг уриалсан” шийдвэрийг ОХУ-д эргэж сануулав.

Хаага хотноо чуулсан энэхүү бага хуралд нийт 57 орон оролцжээ. Тэднээс Албани, Андорра, Австрали, Австри, Бельги, Босни Херцеговина, Болгар, Канад, Хорват, Кипр, Чех, Дани, Эстон, Финланд, Франц, Гүрж, Герман, Грек, Исланд, Ирланд, Итали, Япон, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Молдова, Монако, Монтенегро, Нидерланд, Шинэ Зеланд, Умард Македон, Норвег, Польш, Португал, Румын, Сан-Марино, Словен, Испани, Швед, Украин, Их Британи, АНУ уг тунхагт нэгджээ.

Тунхагийн доторх зарим чухал заалтаас сонирхвол:

-Дайны үед Украины нутаг дэвсгэрт ОХУ-ын зүгээс үйлдсэн бүх харгис хэрцгий хэргийг шалгахыг улс орнууд дэмжиж байна.

-2023 оны 3-р сард Путиныг баривчлах тушаал гаргасан Олон Улсын Эрүүгийн Шүүхийг энэ мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд татан оролцуулахыг санал болгож байна.

-Украиныг оролцуулан Хамтарсан мөрдөн байцаах багийн 5 гишүүн улс оролцон Оросын гэмт хэргийг мөрдөн шалгах ICPA (International Centre for the Prosecution of the Crime) байгуулсныг сайшааж байна.

-Одоо ОХУ-ын цэрэг-улс төрийн удирдлагыг Тусгай шүүхээр оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Тусгай шүүх хурлыг зохион байгуулахад бэлэн байгаагаа Нидерланд улс илэрхийлэв.

-Хэрэв ОХУ нь нөхөн төлбөрөө төлөхгүй бол түрэмгийлэгч орны битүүмжлэгдсэн бүх хөрөнгийг Украинд шилжүүлнэ гэжээ.

сонин mn

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба олон нийтийн цахим хуудсандаа тунхагт гарын үсэг зурсан бүх улс оронд талархал илэрхийлээд “Дайны эхэн үед тусгай шүүх байгуулагдана гэж ОХУ-д хэн ч төсөөлөөгүй байсан бол одоо энэ нь бодит байдал боллоо” гэж тэмдэглэжээ. Төгсгөлд нь харамслаа дахин илэрхийлэхийг хүсч байна. БНУкрУ руу халдан түрэмгийлээд ялж чадахгүйдээ хорсоод агаараар голдуу террор хийж буй Оросын түрэмгийлэл нь олон улсын цэргийн гэмт хэрэгт тооцогдож байхад оросын террорист дайныг уухайлан магтсан сурталчилсан ганц нэг ахмад дайчин Монголд байгаад үнэхээр харамсаж байна. Цэрэгт удаан жил алба хаасан гэхээс өөр ярих түүх багатай, хийж бүтээсэн юмгүй болохоор цухалдуу байж болно. Путин гэж ганц шүтээнтэй яваа чинь одоо буруутах нь байна шүү. Өөрийгөө боддоггүй юм аа гэхэд үр хүүхэд, ач, гуч, зээ нараа хэдэн үеэр нь барууны хоригт оруулан, оросын түрэмгийллийн барьцаа болгох нь танд ямар утга агуулга, ач холбогдолтой вэ гэдгээ ухаалгаар дүгнэж цэгнэнэ үү. Хүнлэг ёсны эсрэг түрэмгийлэл үйлдсэн Орос хэзээ нэгэн цагт ялагдана. Тэр үед дайныг өөгшүүлсэн, дайн сурталчилсан гэмт хэрэгт дуудагдаад, шүүхээр орох дээрээ тулбал юуны нь гоё байх билээ дээ?

орчуулсан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв
Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​