fbpx Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
7 минут 4 секунд

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

"Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж, явсан автомашин осол гаргаж, маш олон хүний амь нас хохирч, олон хүн эд хөрөнгөөрөө хохирсон. “Дашваанжил” компанийн буруутай үйлдлээс үүдэж энэхүү хэрэг гарсан гэх дүгнэлтийг Онцгой байдлын ерөнхий газраа өгсөн билээ. Тодруулбал, шалгалтаар хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй, хөдөлмөрийн норм, норматив баталж, мөрдүүлээгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал 518 ажилтантай томоохон компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй байсан. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байна гэжээ. Мөн тухайн осол гарах үед тэнд байсан автомашинуудын дийлэнх нь даатгалд хамрагдаагүй гэсэн мэдээллийг албаныхан өгсөн.

Маш энгийнээр тайлбарлавал аливаа эрсдэлээс учирч болох хохирлыг богино хугацаанд арилгах санхүүгийн хэрэгслийг даатгал гэдэг.

Өндөр хөгжилтэй орнуудын иргэд, аж ахуйн нэгжүүд даатгалд хамрагдах замаар өөрийн амьдрал болон үйл ажиллагаандаа учирч болзошгүй гэнэтийн аюул, ослоос хамгаалуулсан байдаг. Гэнэтийн аюул, осол нь урьдчилан тооцоолох боломжгүйгээс гадна их хэмжээний хохирол учруулж болзошгүй байдаг ба энэхүү бэрхшээлтэй, хүнд үед хохирлыг өөртөө үүрэхгүйгээр даатгагч байгууллагад шилжүүлэх нь ухаалаг, урт хугацаанд амжилттай шийдэл болдог.

Тэгвэл монголчууд даатгалын талаар ямар хэмжээний мэдлэгтэй, бид өөрсдийгөө болоод эд хөрөнгө, амь насаа даатгадаг, гэнэтийн аюул, ослын дараа даатгалаар тодорхой хохирлоо төлүүлдэг тогтолцоо тэр бүр байдаггүй. Иргэдийн зүгээс ч даатгалын ойлголт муу, дээрээс нь даатгалын байгууллага нь иргэдэд зөв мэдээлэл өгч, тэднийг эрсдэлээс хамгаалахад тусалдаг байгууллага бол ДААТГАЛ гэдгийг ойлгуулдаггүйтэй холбоотой болов уу.

Ялангуяа "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан, маш олон хохирогчтой ийм гэнэтийн осол хэзээ ч, хаана ч гарч болзошгүй гэдгийг бидэнд сануулсан том үйл явдал болов.

Монгол Улсад даатгалын үйлчилгээ явуулдаг 19 даатгалын компани, үүнээс 16 ердийн, 2 урт хугацааны даатгалын, 1 давхар даатгалын үйлчилгээ үзүүлж байна. Сайн дураар болон бусад даатгуулагчийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 1,5 сая болж, өмнөх оноос 15.1 хувиар өссөн байна. Нийт даатгуулагчийн 17.2 хувь нь хуулийн этгээд буюу ААН байна. Нийт даатгуулагчийн 52.2 хувийг албан журмын, 27.4 хувийг сайн дурын, 0.1 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нийт даатгуулагчдийн олонх нь албан журмын, сайн дурын даатгал төлдөг бол 0.1 хувь л урт хугацааны буюу амьдралын даатгалд хамрагдаж байгаа нь бид ирээдүйд гарч болох эрсдэл, гэнэтийн осолд өөрсдийгөө огт даатгуулдаггүй гэсэн үг. Дэлхийн бусад оронтой харьцуулахад бид даатгалын үйлчилгээний талаар тийм ч их мэдээлэлтэй биш, дээрээс нь өөрийн амь нас, эрүүл мэнд гэх мэт даатгалд хамруулах нь тун ховор.

2023 онд даатгалын хураамжийн орлого 392 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилээс 30.4 хувиар өссөн байна. Даатгалын хураамжийн 87.2 хувийг сайн дурын даатгал, 12 хувийг албан журмын даатгал, 0.8 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байна.

Харин нөхөн төлбөрийн 68.8 хувийг сайн дурын даатгал, 29.5 хувийг албан журмын даатгал, 1.7 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал тус тус эзэлж байна.

Монголын даатгалын компаниуд бие даасан үйл ажиллагаа явуулдаг ч тэдний олонх нь улс төр, бизнес эзэдтэй гэсэн мэдээлэл бий. Тэгвэл даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ.

Ард даатгал:

  • Ард санхүүгийн нэгдэл буюу МАН-ын гишүүн Ч.Ганхуягийн эзэмшлийнх. Мөн түүнтэй хамт Шарк Н.Мөнхнасан /Монполимент групп/ хамтран эзэмшдэг аж.

Агула даатгал:

  • Д.Долгор, Нэкст групп хамтран эзэмшдэг. Д.Долгор нь ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатарын хамаарал бүхий, Нэкст групп-ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ч.Чулуунболд нар эзэмшдэг.

Амар даатгал:

  • 81 хувийг Кэй Эйч Кей ХХК эзэмшдэг бол тодорхой хувийг нь Монгол даатгалын захирал асан Т.Батзул нар эзэмшдэг. Амар даатгал нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийнх гэх албан бус мэдээлэл бий.

Бодь даатгал:

  • УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Л.Болд , түүний дүү Л.Болдхуяг нар эзэмшдэг.

Миг даатгал:

  • Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, АПУ-ийн санхүүгийн захирал асан Б.Түвшин эзэмшдэг. Миг даатгалыг АПУ-ийн эзэмшлийнх гэдэг.

Монре даатгал:

  • У.Сийлэн эзэмшдэг бөгөөд тэрбээр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын эхнэр юм.

Тэнгэр, Мандал даатгал:

  • Тэнгэр Даатгал компани нь Бат Даатгал нэртэйгээр 2001 онд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон Петровис компанийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Тус банкны ТУЗ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Ц.Түмэнцогт нар багтдаг. Мандал даатгалыг Голомт банкны гүйцэтгэх захирал асан Ө.Ганзориг, Тэнгэр даатгалын ТУЗ-ийн дарга Ш.Гантуяа нар эзэмшдэг. Ш.Гантуяа нь Петровис группийн нэгдэл болох Улаанбаатар зочид буудал, Монгол ньюс ХХК зэрэг байгууллагуудад тус тус ажиллаж байсан. Петровис группийн Ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн асан О.Содбилэг ажилладаг. Мөн Ө.Ганзориг Голомт банкинд ажилладаг байсан учраас тус хоёр даатгалын компанийг Голомтын эзэн Д.Баясгалантай холбож тайлбарлах нь бий.

Иншүрко даатгал:

  • Тус даатгалын компани нь хуучин Жонон даатгал ХХК байсан бөгөөд нэрээ Иншүрко даатгал болгон өөрчилж, 2024 онд эрхээ авчээ. Тус даатгалын компанийг УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба эзэмшдэг.

Ш.ЧИМЭГ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ
Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​