fbpx Оросын дайны хоёр жил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 53 секунд

Оросын дайны хоёр жил

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгний хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа ОХУ-ын зэвсэгт хүчний явуулж буй хоёр жилийн дайнд дүгнэлт хийсэн оросын сэтгүүлч Илья Яшины “Война Путина. Два года. Три главных итога” нэвтрүүлэг, мөн Украины ТВ-ээр нэвтрүүлсэн “Как распадаются империи? 4 фатальные ошибки” гэдэг нэвтрүүлгээс товчлон орчуулж сонирхуулъя. Орос, украинчууд өөрсдөө ингэж дүгнэж байна.

Хоёр жил байлдаад Путин гурван зүйл “хожсон”, өөрөөр Орост, Оросын ард түмэнд авчирсан ашиг тус, ялалт гэж байхгүй тухай орос сэтгүүлч Яшин зурагтаар ярьж байв. Тэр гурав нь:

1.Оросын хүний капитал руу маш том цохилт өглөө. Хүний амиар ёстой тоглолоо. Афганистаны дайн, Чеченийн дайны нийт 16-17 жилд амсаагүй хохирлоо олон арав дахин нугалж хоёрхон жилд амслаа. Орос даяар шарил цувж, хөлгүй гаргүй, суга таягтай, энгэртээ одон медальтай эрс дүүрлээ. “Оросын ертөнцийн Орос Хүмүүн” рүү богинохон хугацаанд ингэж ихээр халдсан түүх байхгүй. Цоо шинээр харамсалтай түүх бичигдлээ. Цэргийн түүхэнд ч хар толбо тамгаллаа.

2.Оросын эдийн засгийг нураалаа. Оросын эдийн засаг хэт том тулдаа дөнгөж тэсч байна. Гэхдээ уруудаж байна. Оросын ард түмэн ядуурлын зовлон руу явж байна. Дэлхийн эдийн засагт Орос ганцаардлын зам руу орлоо. Ганц Хятадад найдаад хэдий болтол тэсэх вэ?

3.Олон улсын тавцанд сүйрэл амслаа. ОХУ-ын нэр хүнд, түнш, найз, хөрш бүгд будаа боллоо. Орос соёлт Европоос хөөгдлөө. Гэтэл Украины олон улсын нэр хүнд өссөөр, Украиныг дэмжих цар хүрээ тэлсээр байна хэмээн дүгнэжээ.

Энэ бол Путины өдүүлсэн дайны хоёр жилийн бүтээл гэж Яшин дүгнэжээ.

сонин mn

Дайчилгаа явуулах тухай Путины уриалга дайны явцыг өөрчилж чадахгүй. Херсон, Запорож, Луганск, Донецкод шинээр нутаг дэвсгэр эзэлж аваад, хуурамч референдум явуулаад нөхцөл байдлыг өөрчилсөнгүй. Кремлиэс Украинд цөмийн цохилт өгөх тухай заналхийлж дарамтлах нь хүч султайн шинж. Орос орон гарцаагүй нуралтын өмнө ирлээ. Эзэнт гүрэн нуран унасан түүхэн 4 жишээ өнөөдөр Москвагийн өмнө давтагдахаар тулгараад байна хэмээн “4 фатальные ошибки” нэвтрүүлэгт өгүүлжээ. Тэр дөрөв нь:

1.Нэгдүгээр Петр хаанаас эхтэй үзэгдлийг ОХУ давтаж байна. Бүх дайнууд Оросыг өргөжүүлэн тэлэх ёстой. Оросууд хаана байна, тэнд Оросын эрх ашиг байна. Дэлхийн нэгдүгээр дайн. Николай II хаан нийгмээсээ дэмжлэгтэй байсан тул 1914 онд дайнд орсон. Гол зорилго нь Оросын өнийн мөрөөдөл болсон Дарданелл, Босфорын хоолой, Константинополь хотыг эзлэн авах. Сая саяар дайчилгаа зарлан их бууны зуушинд сая сая бэлтгэлгүй орос тариачдыг цэрэг болгон илгээсэн. Дайнд ялагдаад 1917 оны гуравдугаар сард Романовынхны 300 жилийн династыг эцэслүүлжээ.

2.Ромын эзэнт гүрэн. Цэрэг армиар ёстой цэцэглэн байв. Авилгын асар том схем энэ гүрнийг нураасан. Цэрэг арми нь дотроосоо ялзарсан. Эцэст нь цэрэг арми нь эзэнт гүрнээ хамгаалах сэтгэлгүй болсон. Одоо Орост авилга цэцэглэн байна. Арми нь авилгад идэгдсэн. Энэ гашуун түүх өнөөгийн Орос дээр давтагдана.

3.III Рейх буюу Нацистын Герман. Дотроосоо ард түмэн дэмжиж арийчууд бол дээд арьстан гэдгийг итгэж шүтсэн, эсрэгээр бүх гай гамшгийг шалтгаан нь еврейчүүд гэсэн суртлыг дээд цэгт нь тулган бүх ард түмний дайчилгаа зарлан дайныг эхлүүлсэн боловч эцэст нь дэлхий тэр чигтээ Германы цэргийн амбицын эсрэг эвлэлдэн нэгдэж байлдсанаар III Рейх ялагдсан. Германы ард түмнийг тамд унагасан.

4.СССР задран тарсан явдал бол 4 дэх жишээ. 1979 онд Афганистан руу халдан орсон СВО нь буцаад ялагдал авчирсан. Зөвлөлтийн эсрэг олон улсын тавьсан санкц, Зөвлөлтийн агрессын эсрэг барууны ертөнц, исламын ертөнц, коммунист Хятад нэгдэж нэг том эвсэл болсон ба Горбачевын өнгөн дээр алдаагаа ойлгон, бас эдийн засгаа сүйрүүлэн байж тэр дайнаасаа гарсан боловч нэгэнт оройтсон байлаа. Улс орон нь тэр их дарамтыг тэсээгүй СССР гүрэн тарж бутарсан хэмээн сэрэмжлүүлжээ.

сонин mn

Төгсгөлд нь Оросын түрэмгийллийг дэмжиж буй тролл нэртэй монголчуудад харамслаа дахин илэрхийлэхийг хүсч байна. Оросын террорист дайныг уухайлан магтсан сурталчилсан монгол хүн мэр сэр байгаад үнэхээр харамсаж байна. Путиныг бурханчлан шүтэж байгаа чинь одоо буруутах зам руугаа орсон. Та өөрөө, таны гэр бүл, үр хүүхэд, ач, гуч, зээ нар чинь соёлт ертөнцөөс тусгаарлагдаж, барууны хоригт орж, оросын түрэмгийллийн бүр барьцаа болох нь байна шүү. Хүнлэг ёсны эсрэг, Украины ард түмний эсрэг цуст түрэмгийлэл үйлдсэн Орос хэзээ нэгэн цагт ялагдана. Тэр үед дайныг өөгшүүлсэн, дайн сурталчилсан гэмт хэрэгт олон монгол хүн бүү дуудагдаасай, шүүхээр бүү ороосой гэсэндээ ахмад дайчин өвгөн ах нь дээрхийг хөрвүүлж бичлээ.

Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​