fbpx 50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Том онцлох
Огноо
Унших
8 минут 11 секунд

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй” гэж битүүхэн дотроо залбирч буйгаа учирлаж байна. Гэвч аймгаас нь шалтгаалан ноолуурын үнэ харилцан адилгүй байгаа аж. Байгаль цаг уурын онцлогоос хамаарч өдийд зүүн аймгийнхан ямаагаа самнаж эхэлдэг. Тэгвэл Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт ноолуурын ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.

Жил бүр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ноолуурыг хамгийн өндөр ханшаар авдаг. Харин баруун бүсийн аймгуудаас бэлтгэсэн ноолуур төдийлөн үнэд хүрдэггүй бөгөөд Увс, Баян-Өлгий аймгийн ноолуурын үнэ хамгийн бага байдаг. Харин төвийн бүсийн аймгуудын ноолуурын ханш тогтвортой буюу дундаж үнэтэй байдаг юм. Учир нь баруун аймгууд дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр ямаагаа самнадаг. Тиймээс өвлийн сүүл хаврын эхэн үед ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд аль болох эрт ямаагаа самнасан аймгуудаас өндөр үнээр авснаар тухайн бүсийн үнэ жилээс жилд өндөр байдаг аж.

Нэг кг ноолуур Дорнодод 185.000, Говьсүмэрт 150 мянган төгрөг

Хамгийн үнэтэй гэх Дорнод аймагт нэг кг ноолуур 185 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жилийн өдийд тус аймагт нэг килограмм ноолуур дээд тал нь 210 мянган төгрөг хүрч байсан бол 2020 онд 80 мянган төгрөгөөр зарагдаж байсан аж. Энэ талаар ноолуурын ченж Р.Эрдэнэбаяр “Өнөөдрийн ноолуур авах ханш тодорхой болоогүй байна. Өчигдөр нэг кг ноолуур 182 мянган төгрөгийн үнэтэй байсан. Өдөр бүр өөр үнээр худалдан авч байна. Өнгөрсөн долоо хоногт нэг кг ноолуур 187 мянган төгрөгт хүрсэн. Ерөнхийдөө 180-185 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна” гэсэн юм.

Харин Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нэг кг ноолуур 165 мянган төгрөг байгаа бол тус сумаас 70 км зайд байрлах Говьсүмбэр аймгийн Чойр хотод 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Даланжаргалан сум хооронд 50км зайтай бөгөөд Бор-Өндөр суманд нэг кг ноолуур 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Тиймээс Даланжаргалан сумын малчид Бор-Өндөр сум руу ноолуураа худалдахаар явдаг гэнэ. Энэ талаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Т.Ариунаа “Аймгаас нь шалтгаалаад ноолуур авах үнэ өөр байдаг. Жил бүр ноолуур авах манай сумын ханш Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас хямд байдаг. Тиймээс бид ноолуураа бөөгнүүлж байгаад Хэнтий аймгийн Бор-Өндөр болон Дархан сум руу очиж худалддаг. Зарим ченж нар Дорноговиос ирснийг мэдээд ноолуурыг маань муулах гэдэг. Гэхдээ ихэнхдээ тус сумын малчин гэж бодоод ижил үнээр авдаг. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ноолуур 140-170 мянган төгрөгийн хооронд байсан. Энэ жил ойролцоо үнэтэй байх юм шиг байна. Өнжмөл буюу өнгөрсөн жилийн хавраас зун хүртэлх хугацаанд самнасан ноолуурын үлдэгдлийг 115 мянган төгрөгөөр авч байна” гэсэн юм. Тус аймагт нэг ямааг 10-15 мянган төгрөгөөр самнуулж байгаа гэнэ. 50км зайтай хоёр суманд ноолуур авах үнэ аймгаас нь шалтгаалан харилцан адилгүй байгааг эндээс харж болох юм. Учир нь говийн ноолуур бүдүүн ширхэгтэй, шороотой байдаг гэдгийг Бор-Өндөр сумын ноолуурын ченж Э.Энхжаргал хэллээ.

Ноолуурын үнийг бүсээр нь авч үзвэл,

Зүүн аймагт 170,000-185,000 төгрөг,

Баруун аймагт 160,000-170,000 төгрөг,

Төв аймагт 155,000-160,000 төгрөг

Говийн аймагт 140,000-165,000 төгрөг байна. Харин эр хонь 225,000 төгрөг, эр ямаа 146,000 төгрөг байна. Нэг кг ноолуур эр ямааны үнэтэй байгаа ажээ.

Манай улс жилд ойролцоогоор 97 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Жил бүрийн онцлогоос хамаарч энэ тоо бага зэрэг өөрчлөгддөг. Гэхдээ хаваржилтын нөхцөл байдал ямар байгаагаас шалтгаалж ямаагаа самнах цаг хугацаа адилгүй байгааг дээр дурдсан. Тэгвэл Хангайн бүсэд ямаа самнах цаг болоогүй байгаа аж.

Энэ талаар Архангай аймгийн малчин Ч.Одонхүү “Архангай аймгийн малчид одоогоор ямаагаа самнаагүй байна. Уг нь дөрөвдүгээр сарын сүүлээр самнах төлөвлөгөөтэй байсан ч саяхан цас орсон учраас хугацаа хойшилж байна. Өнөөдрийн байдлаар 160 мянган төгрөгийн үнэтэй байна. Хугацаа өнгөрөх тусам энэ ханш буурдаг. Өнгөрсөн жил өдийд мөн л энэ хавьцаа үнэтэй байсан бол сарын дараа нэг килограмм ноолуур 130 мянган төгрөг болсон. Энэ үед нь зарж байсан” гэв.

Үйлдвэрлэгчид аль болох цэвэрхэн, шинэхэн, боловсруулахад ажиллагаа бага орох түүхий эд авах гэж эрмэлздэг нь түрүүлж ямаагаа самнасан аймгуудад давуу тал олгодог байна.

Баруун бүсэд тавдугаар сард ноолуураа бэлтгэдэг учир тэр үед үйлдвэрлэгчид аль хэдийнээ түүхий эдийн нөөцөө бүрдүүлчихнэ. Нөөц бүрдүүлэлт дуусах дөхөхөд зах зээлийн жамаар үнэ буурч намар гэхэд хамгийн бага үнийн дүндээ очдог. Ерөнхийдөө гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд ноолуур самнаж, борлуулдаг ид үе таардаг байна.

Сонирхуулахад 2020 оны гуравдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ ноолуурын үнийг бүс нутгаас үл шалтгаалан 100 мянган төгрөгөөс буулгахгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч дээрх мэдэгдэл тухайн үедээ ажил хэрэг болоогүй тул малчид ихээхэн бухимдалтай байсан юм. Учир нь тухайн үедээ хамгийн өндөр ханшаар борлуулж эхэлж байсан Дорнод аймагт нэг килограмм ноолуур 80 мянган төгрөгийн ханштай байв. Улмаар малчид Ерөнхий сайддаа итгэж 100 мянга болон түүнээс дээш төгрөгөөр худалдан авах цаг ирнэ хэмээн ноолуураа хав дарж байлаа. Үүнээс үүдэж Эмээлт захын худалдаачид түүхий эдийн хомстолд орж малчдын хүсэн хүлээсэн үнээр худалдаж авч чадахгүйгээ мэдэгдсэн тул хэсэг хугацаанд хямрал үүссэн юм. Холбогдох яамнаас тодорхой чиглэл ирэх хүртэл яах учраа олоогүй байсаар тэр жилийн ноолуурын борлуулалтын оргил үе тэгэсгээд дууссан. Харин 2022 оноос эдийн засаг сэргэж, 2023 онд ноолуурын үнийг тогтворжуулахын тулд Хөдөө аж ахуйн биржээр худалдан авч байв. Тодруулбал малчдын дансанд 130-150 мянган төгрөгийн урьдчилгаа тарааж байсан юм. Харин энэ жил биржээр авах эсэх тухай нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​