fbpx Судлаач Ганаа: Дайны үеийн хүүхнүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 30 секунд

Судлаач Ганаа: Дайны үеийн хүүхнүүд

Ялалтын баярын мэнд дэвшүүлэхийн хамт ялалтад хүрэх хүнд ачааг эрчүүдтэй хамт үүрэлцсэн зөвлөлтийн эмэгтэйчүүдийн талаар зарим тоо баримт өгүүлье. Эх орны дайнд зөвлөлтийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг хосгүй юм. Дайны эхэн үеийн хүн хүчний асар их хохирол эмэгтэйчүүдийг армийн албанд авахыг нөхцөлдүүлжээ.

Улсыг Батлан Хамгаалах Хорооны 1942.03.25-ны тогтоолоор 100.000 хүүхнийг цэрэгт татаж, тэднийг телефонист, радист, агаарын ажиглагч-тагнуул болон бусад мэргэжлээр агаараас эсэргүүцэн хамгаалах ангиудад хуваарилжээ.

Үүний дараа 1942.04.15-нд байлдаж буй ангиудын холбооны албанд ажиллуулах 30.000 хүүхнийг цэрэгт татжээ. Энэ хүүхнүүд радист, хээрийн шуудангийн ажилтан, телефон утасны техник, бичиг хэрэг, газрын зурагч, бичээч, илгээмж хүлээн авагч, асрагчаар ажиллах болжээ. Үүний дараа 1942.04.18-нд 3 дахь дайчилгаа болж 40.000 эмэгтэйг захиргаа-аж ахуйн албанд агуулахын эрхлэгч, жолооч, тракторч, тогооч, тоо бүртгэгчээр ажиллуулснаас гадна холбооны ангид нэмж оруулжээ.

1943 оны 10 сард Их бууны Төв Бааз, агуулахуудад 18-45 насны 4200 эмэгтэйг цэрэгт татжээ. 1944.05.16-нд тогооч, угаагч, холбоочин, асрагчаар ажиллуулах 20-35 насны 25.000 хүүхнийг сайн дурын үндсэн дээр армид татан ажиллуулжээ.

1941-1945 онд 490.235 эмэгтэй цэргийн албанд татагдан ажиллажээ. Үүнээс 177.065 хүн агаараас эсэргүүцэн хамгаалахад, 41.886 хүн холбооны ангид, 40.209 хүн Агаарын цэргийн хүчинд, 14.460 хүн эмэгтэйчүүдийн нэгтгэл, сургуульд, 18.785 хүн автомашины ангид, 28.500 хүн гал тогоонд, 41,224 хүн цэргийн ариун цэврийн ангиудад, 20.669 хүн агаарын цэргийн ангиудад, 7500 хүн төмөр замд, 70.458 хүн хот, тойргийн агаараас эсэргүүцэн хамгаалахад, армийн бусад ангид 29.259 эмэгтэй ажиллаж байжээ. 1945.01.01-ний байдлаар Зөвлөлтийн армид 70.647 эмэгтэй офицер, 113.990 түрүүч, 276.809 байлдагч, 2054 сонсогч, курсантууд байв. Агаараас эсэргүүцэн хамгаалахаас бусад байлдааны нэгтгэлүүдэд эмэгтэйчүүдийг зөвхөн сайн дурын үндсэн дээр бүртгэж байлаа. Дайнд аав, ах, хань ижлээ алдсан бүсгүйчүүд дайнд сайн дураараа явах нь элбэг байв.

Комсомолын шугамаар 222.000 эмэгтэй байлдаанд оролцож байлаа. Тэднээс 6097 минёмотчин, 4522 суурин пулемётчин, 7796 гар пулемётчин, 15.290 автоматчин, 102.333 мэргэн бууч, 45.509 бүх төрлийн холбоочин эмэгтэй тулалдаж байв.

Мөн шөнийн бөмбөгдөгч гвардийн 46-р нисэх хороо, бөмбөгдөгч 125-р нисэх хороо, 586-р сөнөөгч нисэх хороо агаарт тулалдаж байв. Мөн Дотоод Хэргийн Ардын Комиссариатын сайн дурын буудлагын бригад, Эмэгтэйчүүдийн сайн дурын нөөц тусгай хороо, Мэргэн бууч бэлтгэх эмэгтэйчүүдийн Төв Сургууль, далайн цэргийн эмэгтэйчүүдийн тусгай рот бүрдүүлж тулалдсан. Хамгийн хүнд хэцүү 1941 оны 11-р сард Москвагийн цэргийн тойрогт эмэгтэйчүүдийн буудлагын нөөц хороо бүрдүүлсэн бөгөөд энд 5175 эмэгтэй байлдагч, цэргийн дарга, 3892 байлдагч, 986 түрүүч, ахлагч, 297 офицер бэлтгэжээ. Фронтын бүх хэсэг дэх агаараас эсэргүүцэн хамгаалах ангиуд бараг тэр чигээрээ эмэгтэйчүүдээс бүрдэж байв. Ингэснээр 300.000 эрэгтэйчүүдийг фронтод явуулах боломж бүрдсэн аж.

Байлдаж буй армийн цэргийн эмнэлгүүдэд 700.000 эмэгтэй ажиллаж байсны 42% нь, мэс засалчдын 43,4% эмэгтэй байжээ. Фронтын эмнэлгийн ажилтнаар 2 сая гаруй хүн ажиллаж байсны 80% нь эмэгтэй байв. Эмнэлгийн 15 эмч ЗХУ-ын баатар цол хүртжээ.

Фронтод баатарлаг үйлс бүтээсний төлөө 150.000 эмэгтэй одон медалиар, түүний дотор 96 хүн баатар цол хүртжээ. Партизаны хөдөлгөөний Төв Штабын мэдээгээр 1944.01.01-ний байдлаар 287.453 партизан байлдаж байсны 26.707 эмэгтэй байв. Зарим партизаны отрядын ¼ нь эмэгтэй байв. Бараг бүх эрчүүд цэрэгт татагдсанаас үүдэн ар талын үйлдэрлэл дээр ажиллагсдын 65% нь эмэгтэйчүүд байсан бөгөөд 50 мянган токарьчин, 40 мянган слесарь, 24 мянган фрезерщик, 14 мянган багаж үйлдвэрлэгч эмэгтэй ажиллаж байв. Эмэгтэйчүүд хоногт 12-16 цаг амралтгүй ажиллаж байжээ. 1943 онд хөдөө аж ахуйн ажилтнуудын 71%-ийг, 1944 онд 80%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байв.

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу

Украины фронтын байдал хүндхэн байна
Украины фронтын байдал хүндхэн байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​