fbpx Реалити шоуны оролцогч биш Төрийн түшээ сонгоно шүү дээ, таминь!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 9 секунд

Реалити шоуны оролцогч биш Төрийн түшээ сонгоно шүү дээ, таминь!

Энэ жил дэлхийн 62 улс сонгуультай. Тэдний нэг нь Монгол Улс юм. Шинэ тутам хуулийн дагуу анх удаа бүсчилсэн 13 том тойргоос 126 гишүүнийг сонгоно. Сонгуульд 23 нам, хоёр эвсэл өрсөлдөх болзлоо хангасан. СЕХ зөвшөөрсөн. Эндээс ойрд үзэгдээгүй нүсэр сонгууль болох нь анзаарагдана. Хэдэн ч нэр дэвшигчтэй болох юм, бүү мэд. Тамтаггүй олон нэр дэвшигч өрсөлдөх нь л тодорхой юм. Хэвлэлүүд, нийгмийн сүлжээгээр дүүрэн нүд эрээлжлүүлж, толгой эргүүлэм олон нэр дэвшихийг горилж буй хүмүүс байгааг харж байна.

Үнэнийг хэлэхэд, “…Дур эзнээ голохгүй” гэдэг шиг хүмүүс ч “горьдоод” яваа аж. Тийм горилог­чид горьгүй л харагдаж байна.

Мэдээж хэрэг, “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” хэмээн Үндсэн хуулийн 16.9-д Монгол Улсын иргэний эрхийг тунхаглачихсан Тийм учраас УИХ-ын 2024 оны сонгуульд хуулийн шаардлага хангасан хэн ч нэр дэвших эрхтэй. Тэгэхээр хэн ч нэр дэвшиж л таараад байгаа юм.

Ер нь бол хотод ч, хөдөө ч яваад ирж байгаа нэр дэвшигчдийг УИХ-д орж суугаад ямар хууль дээр яаж ажиллах вэ гэдэг ганцхан талаас нь харах ёстой.

Гэвч одоогоор яг бодлого, хөгжлийн төлөвлөгөө боловсруулчихсан, түүнийгээ яриад яваа нь бараг алга. Ерөөсөө, элдвийн популизм, уянгын халил хоёроороо панаалдаж байгаад санал зулгаачих санаатай байх шиг… Торгон дээлээр ижилсэж, том том популизм ярьсан “нэр дэвшигчид” хангай, говь, төв, зүүн, баруун бүсүүдэд бүгдэд нь явцгааж байна. Бүсчилсэн том тойрогт жаахан түүртэсхийж, удам судраа ухаж байгаад тойргийнхоо аймаг, сум бүрт хамаатчих “баримт” олоод, түүнийгээ “чулуу” болгочих санаатай л үзэж тарж явах шиг байна. Тэгээд болоогүй, морь, мотоцикль, машин, онгоц гээд унахгүй “техник”-гүй. Уултай, устай, хүнтэй, малтай, бүр нохойтой нь гээд “сээлфий”-дэхгүй юмгүй. Дуулна, уйлна, шүлэг уншина гээд чадахгүй зүйлгүй. Ингэвэл танигдана гээд итгэчихсэн байна.

Уг нь бид энэ сонгуултиар реалити шоуны оролцогч биш Төрийн түшээдийг сонгох гээд байгаа юм. Тэд төр түшиж, хууль тогтоох өндөр үүрэг, хариуцлага үүрэхээр яваа юм шүү дээ. Тиймийн тул сонгох бид л учрыг нь олох ёстой болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, тэднийг хаана очиж гэж, юу хийх гэж ингэж явааг нь бид л мартахгүй байх ёстой юм байна.

Дэрээс нь, энэ удаагийн улс төрийн намууд, улстөрчдийн сонгуулийн тактикт ч шинэ зүйл алга. Намууд нь нөгөө л хар PR-аасаа, нэр дэвшихийг горилогчид нь дээр хэлсэнчлэн популизм, уянгын халилаас салаагүй, цаашхыг сэдээгүй л байна. Энэ хэвээрээ л сонгуульдах шинжтэй.

Уг нь Монгол Улс маань 1992 оноос хойш ес дэх удаагийн УИХ-аа байгуулах байгаа шүү дээ. Тоо талаас нь дүгнэвэл туршлага суучихсан байх ёстой. Гэтэл улс төрийн намууд, улстөрчдийн хандлагаас харвал сонгогчдоо нөгөө л 1990-ээд оноор нь төсөөлсөн хэвээр л бололтой.

Тэгэхээр ирэх сонгуулийн дараа ямар УИХ бүрдэх нь сонгогчдоос шууд шалтгаална. Санал өгөхдөө илүү няхуур, нямбай хандах шаардлагатай.

Гишүүдийн тоо олон болж, 100 давсан ч хэнийг ч хамаагүй сонгоод УИХ-д оруулчихаж болохгүй юм байна. Тэгэх нь том уршиг дагуулна.

Учир нь Монгол Улс яг одоо салаа замын уулзвар дээр ирчихсэн. “…Хөгжих үү, хөших үү” гэдэг гарц дээр зогсож байна. Хамгийн сүүлд батлагдсан Баялгийн сангийн хууль хүртэл цаашаа яаж хэрэгжих нь энэ сонгуулиар байгуулагдах УИХ, Засгийн газраас шууд шалтгаална. За тэгээд, улс төр, нийгмийн амьдрал энэ тэр бас л шулуухан хамааралтай. Тэгэхээр сонгогчид бид л хариуцлагатай байх хэрэгтэй юм шиг байна. Тиймээс дахиад хэлье. Хэцүү сонгууль болно. Хэрсүү л байгаарай, таминь?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 94 (7338)

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМААГИЙН “ГОЛОМТ”, “MCS”, “БИШРЭЛТ”, “ТЭСО”-ТОЙ ХОЛБОГДОХ “СХЕМ”
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМААГИЙН “ГОЛОМТ”, “MCS”, “БИШРЭЛТ”, “ТЭСО”-ТОЙ ХОЛБОГДОХ “СХЕМ”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​