fbpx Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 22 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө телевизийн томоохон ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бараг л “Зоригийн хэргийн захиалагч” гэж ойлгогдохоор хэлсэн. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Алуурчдыг ивээлдээ авсан” гэж ярьсан. Тэдний дунд үүнээс ч илүү олон асуудлаар дайралцах маягийн үйл явдал өрнөж байна.

Сүүлд хоёр долоо хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй” гэсэн бол Ц.Элбэгдорж “Ардчиллын баянбүрд" юу болж байна вэ. Олон хүмүүс Засгийн газрын дэмжлэгтэй, байнгын мэдээллийн терроризмд эргэлзэж байна” гэж жиргэсэн.

Тэгвэл тэдний “дайралцаан” өнгөрсөн долоо хоногт дахин үргэлжлэв. Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 8-ны ээлжит хуралдаанаас эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрийг ил нууцаас гаргасан. Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай 123 хуудас бүхий шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн 71 хуудас магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгохоор шийдвэрлэсэн юм. Тэр хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимджээ. Учир нь эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрүүд Төв аймгийн шүүхээс прокурорт ирэлгүй “гацчихаад” байсантай холбоотой аж. Тэрээр “Шүүх нь эрүүдэн шүүсэн хэргээ прокурорт өгдөггүй. Шүүх бүлэглэлийн гарт орсноо ийм зүйл дээр хүртэл нотлохоосоо ичих хэрэгтэй. “Эрдэнэтийн 49”-ийн хэргийг долоон жил барьсан шигээ эрүүдэн шүүсэн асуудлыг шийдчихээд гурван жил барилаа. Олон улсын байгууллагууд харж байгаа шүү дээ. Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчид “Эрүүдэн шүүсэн” гээд шийдвэр гаргачихлаа. Гэтэл тэр хүн “Т.Чимгээ гэдэг хүнд бол эрх гэж байхгүй” гэж харааж байна.

Шүүх эрүүдэн шүүснийг нотлохоор “Т.Чимгээ алуурчин” гэнэ. “Эрүүдэн шүүх бол эрх чөлөө” гэх гээд байгаа юм уу. Хүнийг болохоор “Зангиагаа зүү. Гутлаа тосол. Хууль дуудвал оч. Үгүй бол хууль чам дээр ирнэ” гэнэ. Өөрөө болохоор зугтаачихна. Бүр ганцаараа биш, бүх гэрчээ аваад зугтана.” гэжээ.

Тэрээр маргааш нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож үг хэлэхдээ “Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа” гэсэн байна. Үүний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Энэ бүр Монголын дон дээр суух хэрээ боллоо шүү. Бидэнд итгэж найдаж байсан хүмүүсийн нүдэнд хуруугаа дүрэв. Хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын боломжит хамтрагчид гасалж, муу үгээ олохгүй байна. “Хийсэн тохирсон гэрээ хэлцэл, хууль дүрэм юу болов”, “Бодлого хуулиа өөрчлөх бол урьдчилж мэдэгдэнэ, санал хүсэлт сонсоно, авна гэсэн яасан бэ”, “Хурал уулзалт, айлчлал зочдод өгсөн амлалт уриалга, хэлсэн ярьсан чинь хуурамч худал байсан юм уу” гэж олон хүн ингэж асууж байна. “Танайхыг гэх нэр нүүргүй боллоо” гэж ярьж байна. Түүний цохьсон цан Монголд одоогоор ямар үр дүн авч ирэв ээ. 1911 оноос хойш хөөцөлдсөн гуравдагч талыг гол гаргалаа. Улс орноо хөршийнхөө хөлстэй суга руу хүссэнээр нь лав чихэж өглөө. "Дотоод хөрш" гэх доромжлолд нь толгой дохиж ноён урваач, нохой шарваачийг харууллаа. Улсынхаа тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам эмзэг болголоо. "09"-д хандаж хэлье. Эрх чөлөөтэй, эх оронтойгоо байх эрхийг ард түмэндээ үлдээгээч” гэж жиргэжээ.

Тэгвэл тэр өдөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээн дээр “Оюу толгой Үндэсний баялгийн сангийн эсрэг бгаа л гэнэ. Давост Үндэсний баялгийн сангийн талаар ярьсныг энэ хүн мэддэг болов уу. Ер нь Ц.Элбэгдорж хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг дээрэмдсээр ирсэн. Хууль хяналтынхантай нийлж дээрэмддэг байсан.

Одоо хөрөнгө оруулалт, бизнест хайртай хүн болоод эхэллээ. Тэр хүний онцгой оролцоотойгоор 17.5 хувийн эдийн засгийн өсөлтийг, нэгхэн жил дотор Хөгжлийн банкинд бонд босгож хувааж авч үгүй хийсэн. Түүнээс болж өрийн чөтгөрийн тойрогт ороод сая л төлөгдөж байна. Урам хугарсан хөрөнгө оруулагчид өнгөрсөн жилийн наадмаар л эргэж ирсэн. Авилгын хэргээ ялаас мултлах гээд эдийн засгийн өршөөл гаргаж саарал жагсаалтад оруулчихсан. Ц.Элбэгдорж энэ бүхнийг өөрөө мартаж болно. Харин өөр хүмүүс тэр цаг эргэж ирэхээс одоо ч айсан хэвээр байгаа шүү. “Худалч хүний нээрээ олон” гэдэг. Ц.Элбэгдоржид нүүр улайхгүй худлаа ярьдаг нэг чанар байх юм. Үнэн зүйлийг худлаа яриад нэг хэсэг тойрч чадна. Харин дандаа чадахгүй. “Эрдэнэт” гэдэг үнээ турж үхлээ л гэсэн. Ашигтай ажиллаад эхэлсэн. “Үг алдаад хэлчихжээ” л гээд өнгөрсөн. “Ачит Ихт” надад хамаагүй ээ л гээд байсан. 13 сая доллартай “Цаглавар”-ын данс нь чаттайгаа илэрсэн. “Фото шоп”, бас “Цагдаа худлаа ярьсан” гэсэн. “В.Путин Ерөнхийлөгч намайг дахиад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болооч гэж гуйдаг” л гэсэн. Одоо “Би танихгүй, Л.Оюун-Эрдэнэ түүнтэй хамт зургаа авхуулсан байна лээ” гэсэн. “C.Зориг Ерөнхий сайд болох гээгүй” л гэсэн. Хамт байсан хүмүүс нь бүгд “Үнэн” л гэлээ. Одоо бүр цагаандаа гараад “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо” гэжээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Болор-Эрдэнэ: Сонгуулийн луйвар ингэж явагддаг
Б.Болор-Эрдэнэ: Сонгуулийн луйвар ингэж явагддаг
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​