fbpx Ц.Элбэгдорж: Би Монголдоо очно...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
17 минут 57 секунд

Ц.Элбэгдорж: Би Монголдоо очно...

Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье (8 жил, АН, хууль)

Сайн байцгаана уу,

Хүмүүс ярьж байна. -Оюун-Эрдэний гэрт амьдарч байгаа юм шиг. Ямар ч эрх чөлөө алга. Зурагт ч үзэх аргагүй боллоо гэж. Харин би Монголд хамгийн том ажил олгогч болсон гэнэ. Хаа сайгүй л төлбөртэй тороол, цулам, ботууд. Намайг яриад эхлэхээр "ир, шалгуул" гэж дайруулдаг болж. Би тэр тухай төгсгөлд нь хариу өгнөө. Энэ удаа гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье.

Нэг. Найман жилийн өмнө ямар байсан улс өнөөдөр ямар болов?

Өнгөрөгч 8 жилд хүмүүсийн амьдрал сайжрав уу, муудав уу? Улс орны ажил үйлс дээрдэв үү, дордов уу? Иргэдийн олдог орлого нэмэгдэв үү, хорогдов уу? 8 жилийн өмнө 20 мянган төгрөгөөр юу авдаг байв? Одоо тийм мөнгөтэй гараад юу авч байна вэ? Юмны үнэ яаж өсөв? Бензин шатахууны үнэ яаж нэмэгдэв? Хүмүүсийн эрүүл мэнд, амьжиргааны чанар юу болов?

Ийм асуулт гарах бий гэж наад засаг чинь айж байна. Ард түмэн хариуцлага шаардах вий гэхээс сүнс нь зайлж байгаа юм.

Та нарын амьдралыг та нараас нууж, дайсан бүтээж үзүүлж байна. Өөрийн чинь амьдралыг өөрөөс чинь нуух гэж оролдож, бусдыг харлуулж байна.

Нийгмийн өнгө царай үнс, утаа, хогтойгоо адил саарал бохир боллоо. Дайнд бөмбөгдүүлсэн гэмээр замын хонхор эвдрэлд хичнээн хүний амь нас, ажил амьдрал, машин унаа сүйдэв ээ? Жорлон дэлбэрчихсэн юм шиг үмхий замхай, үнэр танарт хот суурин нь дарагдлаа.Монгол төгрөгийн ханш цаас болтлоо уналаа. Ажил хийх тусам хохирдог, амьдрал мууддаг чөтгөрийн тойрогт бүгд орлоо. Ерөнхий сайдын эргэн тойрныхон л сайхан амьдарч байгаа байх. Бусдынх нь хэцүү байна.

Монголыг "ардчиллын баян бүрд" биш боллоо гэж ярьж байна. Манай улсын эрх чөлөөний үзүүлэлт хүрэнтэж муудлаа. Хүний болон хэвлэлийн эрх чөлөөний байдал жил дараалан дордлоо. Монголын өрсөлдөх чадвар урьд өмнө байгаагүй уруудлаа. Авлигын үзүүлэлтээр ухарч хамгийн их авлига хулгайтай орноор тодорлоо. Гурван хүн тутмын хоёр нь "боломж олдвол гадагш гармаар байна" гэж яамных нь судалгаанд иргэд хариулж байна.

Өнгөрсөн 8 жил эрх баригчид эрх мэдэл, мөнгө орлогооор дутаагүй. Харин ард иргэдийн амьдрал ахуйд тэр нь түй ч наалдсангүй. 8 жилд улсын төсөв л гэхэд 5 дахин нэмэгдэж, 500 хувиар өссөн. Дарга нарын идэж уудаг нь бүр хэдэн мянга дахин тэллээ. Улсын авлига хулгай улсынхаа эдийн засгаас илүү гарлаа. Хяналтгүй засагт хулгай төгсөрдөг. Хулгайчийг айлаас эрэхээр авдраасаа эр. Ерөнхий сайд өөрөөсөө хай. Эргэн тойрноосоо хай. Та нарын мэдэхгүй, оролцоогүй нэг ч хулгай Монголд байхгүй. Эрх чөлөөний үр жимсийг 1990 оноос хойш коммунистууд сорчилж хүртсэн.

Дарга нар ийм юм яриулахгүй, харуулахгүй гэж ард түмнийхээ амыг барих, нүдийг таглах нь холгүй сандарч байна. Бохирыг нь долоогчдыг амаар нь гартал мөнгөөр цутгадаг, цатгадаг ажлыг мань Ерөнхий сайд өөрөө гардан хийж байна. Зарим нь зөвхөн гүтгэлэг, зохиол, кино эвлүүлэг хийж тэрбумтнууд болцгоосон. Ерөнхий сайдын ах Баатар гэж тэрбумтан бий. Амундра гэж мухар төмөр зам, нүүрсний хулгай, ардчиллыг гутаах мөнгөө багтааж ядсан тэр бумтан бий. Бохир голохгүй долоодог Нируны Батсайхан гэж бий. Эд бол Монгол хүний зовлонгоор зоологчид. Ямар ч дайсан монголчуудын оюун санаа, эв нэгдэл, эрх чөлөөнд эд нар шиг аюул тарьж чадаагүй.

Нарийндаа наадуул чинь амьжиргааныхаа унацтай эх үүсвэрээс салахгүйн тулд өнөөгийн засагтай нэг хөнжилд орсон. Хам хэрэгтнүүд болцгоосон. Илчлэгдэх вий гэж бүгд мөрөө баллаж яваа аймхай амьтад. Намайг наадуул чинь аюул гэж хардаг. Буруу уншдаг. Тэднээс би алба тушаал, шан харамж горьдохгүй. Ятгалаг гүтгэлэгтньавтахгүй. Үнэндээ бол эд Элбэгдоржийг биш Монголын ард түмнийг онилж байгаа юм. Тархи угаалтанд нь итгэнэ, автана гэж тооцож, доромжилж даажигнаж байгаа юм.

Эрх чөлөө бол хүний оюун санааны илэрхийллээр хэмжигддэг. Аливаа нийгмийн хөгжил дэвшил нь ард иргэдийнх нь чөлөөт сэтгэлгээ, өрсөлдөөн тэдний хоорондын идэвхтэй хэлэлцүүлэгээс үүддэг. Шударга ёс бол өөрөө эдийн засгийн агуулгатай ойлголт. Хүний өдөр тутмын ажил орлого, орчин боломжтой шууд холбогддог.

Ардчиллын чанар бол амьдралын чанараар тодорхойлогддог. Амьсгалах агаар, уух ус, өвдвөл үзүүлэх эмнэлэг, гараад явахад зам талбай гээд. Ардчилал нэг өдөр доройтдоггүй, аажмаар түүнийг үхүүлдэг. Хүний амьдрал ч адилхан. Энэ байдал манайд ямар байна? Энэ тухайгаа ярилцахгүй юм уу? Хөөш, та нар арай дэндэж байна. Коммунизм байгуулах гэж улайрч байна. Социалист шорон луу хэн ч буцахыг хүсэхгүй. Ард олныг сөнөөж, албан тушаалаа хадгалах гэсэн адын санаа зөвхөн энэ хэдээс л гарна.

Дэлхий Монгол руу цувдаг, монголчууд эх нутагтаа тэмүүлдэг сайхан үе байсан. Ази Европын удирдагчид Улаанбаатарт ирж уулздаг, ололт амжилтыг нь шагшдаг гайхдаг байлаа.

Ийм байсан улс өдгөө ямар болов оо? Өнгөрөгч 8 жилд юу болсныг мэдэх гэвэл хүмүүсийн амыг бүү барь. Асуултад нь хариуд. Нөгөө сайхан амлалтууд чинь юу болов? Надад, бидний ажил амьдралд яаж наалдав?гэж хүмүүс асууж байна.

Сонгуулийн жилд ард түмнээ хайрладаг, бусад үед хаядаг байж болохгүй. Энэ хаваржингаа гишүүд, горилогчид, дарга нар яаж жүжиглэв? Малчдын эхнэрийг усанд оруулах нь холгүй хайр зарлаж гүйлдлээ. Хот суурин газрын зах дэлгүүрт ороод асуухад амьдрал өнгөрсөн хугацаанд ямар байгаад ямар болсныг хэлээд өгнө дөө. Хүмүүс хир их юм авч байна, худалдаа наймаа хир байна, хүнс бараа хэр зарагдаж байна гээд тэднээс асуу!

"Тартагтаа туллаа, идэж уухдаа ч хүрэхээ болилоо, ядарч туйлдаж байна, урагш явдаг ажил гэж алга, улс орон нүдэн дээр сүйрч байна..." гэж олон түмэн ярьж бичих боллоо. Татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо дээд тал нь 270 мянгад хүрч байв. Тэдгээрийн 100 гаруй мянга нь алга болж. Үлдсэн хэдийнх нь тал илүү хувь нь өнгөрсөн жил "Х" тайлан гаргаж өгчээ. Тэд орлого олоогүй, татварт өгөх мөнгө алгаа гэсэн үг. Зөвхөн энэ тоо өнгөрсөн жилүүдэд хүмүүсийн амьдрал бизнес яаж доройтож сүйрч, алга болсныг харуулж байгаа юм. Ийм асуудлаа нээлттэй ярьж байж бид хүндрэлээс гарах арга замыг олно. Эрүүл мэтгэлцээн өрнөж байж Монгол улс гарц шийдэлтэй болно. "Хорь, тавь" гэсэн нэг шүгэлдэгчийг дагавал бид улам мухардалд орно.

Сонгууль хаяанд ирлээ. Кино үзсээр байгаад дуусах уу? Энэ засагт бид ийм юм хийлээ, тийм юм босголоо, бүтээлээ гэж харуулах хэлэх юм байхгүй юу? "Улны" гэж өөрсдөө нэрлэдэг тэдгээр айл, хүний амьдралыг яах тухай ярихгүй юм уу? Оюун-Эрдэнээ чи тэр улны гээд байгаа айлаар орооч. Нэр дэвшигчдээ явуулаач. Заавал гял цал болсон луу, обуных руу уралдах хэрэггүй. Би төлөөлүүлж хэлж байна. Ор дэрээ зассан бэлдсэнд нь биш хэдэн төгрөг нь хоол ундандаа хүрч ядсан айл өрх захаас аваад байгаа. Ямар байсан айлын амьдрал, ямар болсныг гэрт нь ороод хар даа. Сонгууль болохоор нэг шуугилдаж ирдэг, тэгээд дөрвөн жил мартдаг байдлаа өөрчилье гэж байгаа юм. Ингэхийн тулд юу хийвэл зохилтойг би "09" гэсэн нийтлэлдээ бичсэн. Удахгүй олонд хүргэнэ.

Би энэ засаг, эрх баригч нам, даргад нь нэг уриалга хэлье. Элбэгдорж гэдэг нэрийг Монголын ард түмэнд бүхэлд нь бүү нялзаа. Наадах чинь ээж аавын минь дуудсан миний л нэр.

Ярих байсан бол та нарт хангалттай хугацаа байсан. Найман жил байсан. Харин надад та нар баярлаж яв. Үнэнийг чинь хэлдэг нэг ч болов Монгол хүн байгаад баярлаж яв. Монгол улсад хэрэгтэй. Монголыг Монголоос нуух гэж, хүний амьдралын хүндрэлийг хүнд харуулахгүй гэж чичрэхээ зогсоо. Үнэнтэй нүүр тул.

Би хоёрдахь санаагаа хэлье. Товчхон. Улсаа авч явах залуу үеийг, одоогийн Ардчилсан намыг надтай холбож гүтгэх хэрэггүй. Тэд намайг харлуулах гэж оролдож буй зүйлүүдтэй ямар ч холбоогүй. Зоригийн аллага ч адил. Тэр үед арав орчим настай байсан хүүхдүүд одоо гуч хол давсан, дөч эргэм насныхан болцгоосон. Дөрвөө дарсан ат гэдэг шиг ид ачаа үүрдэг, хийдэг бүтээдэг идэр үе. Энэ залуус улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө сайн үйлс бүтээлцэхэд хувь нэмрээ оруулах эрхтэй. Тэд өөрийгөө олсон, амьдралдаа эзэн болсон хүмүүс.

Би залуу үедээ итгэдэг. Тэд Эрдэнэтийн 49 хувь, Ачит эх, Бамбарууш кафе, 400 сая жуулчин, хорь тавь, хоолны хордлоготой холбоогүй. Тэднийг 87 оны Гүүглийн үлгэртэй ч бүү холбо. Би Монголдоо сайнаа үлдээнэ. Муугаа өөрөө хариуцаад явна. Би өөрийгөө мэднэ. Бид улсынхаа сайн сайхны төлөө зүтгээд муу хэлүүлдэг. Харин ленинчүүд улсаа хорлоод өөрсдийгөө магтацгаадаг.

Ардчилсан намын хувьд, би энэ намын улс төрөөс явсан. Ер нь ч Монголын улс төрөөс хол байхаа зарласан. Би бусдын адил нам улс төртэй эргэж зууралдаагүй. Энд тэнд Монголд ажил, албан тушаал горилоогүй. Оюу толгойн ТУЗ, доллар мөнгө эргүүлж гүйгээгүй. Надад одоогийн миний хийж байгаа ажил, үүрэг оролцоо хангалттай. Би Монголынхоо нэрийг сайнаар гаргахыг хичээнэ. Монголыг хорлож байгаа этгээдүүдтэй эвлэрэхгүй. Хэнээр ч хэлүүлэхгүй би Монголдоо хэрэгтэй үед нь тус дэм болж чадна. Би Монголоо бүтнээр нь харж яваа. Монголын сайн сайхны төлөө хэнтэй ч хамтарч ажиллаж чадна.

Төгсгөлд нь, хуулийн холбогдох асуудлаар; Нэг, хоёр, гурав гээд хэлье.

Нэгт. Монгол улсын хуулийн байгууллага намайг хангалттай шалгасан. Ерөнхийлөгчийн албан тушаалаа хашиж байх сүүлийн хоёр жилийн турш надаас тодорхой асуудлаар тодруулга, тайлбар авч шалгаж байсан. Ажил албаа хүлээлгэж өгснөөс хойш 5 жил тасралтгүй шалгасан. Би улс төрийн албанд 27 настай орсон. 27 жил ажиллаад улс төрөөс явсан.

Миний нэр, алхсан гишгэсэн алхам бүрийг хөндлөнгийн улс төр, эрх баригчид, хууль хяналт алдалгүй дагадаг байсан. Би хэзээ ч хуулиас зугатаж байгаагүй. Дуудсан асуусан цагт нь очдог, үргэлж хуульд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Харин ч би сайн шалгаг, шалгах нь зөв гэж үзсэн. Монголын хууль, мэргэшсэн албаныхан миний хар цагааныг ялгасан. Шалгаж дууссан. "Хууль зөрчсөн зүйл алга, Та чөлөөтэй ажлаа хий, явж болно" гэсэн.

Хоёрт. Одоо ярьж байгаа, намайг гүтгэж байгаа зүйлд үнэн юм байхгүй. Цэвэр өс хонзон, улс төр, пиар л байгаа. Хуулийн байгууллага, ажилтныг бүү хөлдөө чир. Бохир зорилгодоо, улс төрд ашиглахыг зогсоо. Би 2017 онд Төрийн Тэргүүний ажлаа өгсөн. Харин Монголоо, монголчуудаа өмөөрөх ажлаа хийсээр яваа. Би дэлхийд байгаа 10 сая Монгол хүний соёл уламжлал, хэл бичиг, үндсэн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хувь нэмрээ оруулж ирсэн.

Одоо би Дэлхийн Монголчуудын Холбооны Ерөнхийлөгч. Бидний үсэрсэн цус, тасарсан мах Монгол хүн, Монгол хүн байх эрхээ бүрэн эдлэх ёстой гэж би үздэг.

Би тэднийг дайны талбарт бусдын өмнүүр бамбай болж хэдэн зуу, мянгаараа амь насаа алдахыг, шархдаж эрэмдэг зэрэмдэг болохыг дуугүй хараад сууж чадахгүй. Хайран Монгол хүн, амь амьдрал гэж шархирч явдаг. Би тэдний төлөө дуугардаг. Дэлхийн хамтын нийгэмлэгт дуу хоолойгоо хүргэдэг. Эрх нь зөрчигдөж байгаа нэг ч Монгол хүнд болов би тус нэмэртэй байхыг хичээдэг.

Би дэлхий нийтийн энх тайван, эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хүний амьд явах эрх, байгаль орчин, сайн сайхны төлөө хэд хэдэн Олон улсын нэр хүндтэй байгууллагад ажилладаг. Тодорхой хувь нэмэр оруулж ажил хариуцдаг. Намайг тэд Монгол хүн гэж хардаг, үнэлдэг. Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ гэж дууддаг. Би хөдөлмөрийн гэрээтэй, хүлээсэн үүрэгтэй, амралт ажлын цаг ялгахгүй, заримдаа шөнө өдөргүй ажилладаг.

Гуравт. Би дуудсан ч, дуудаагүй ч Эх орондоо очих үедээ очно. Хамгийн сүүлд би Монголоос 2023 оны 9 сард ажил албаа гүйцэтгэхээр явсан. Хилийн дээс алхаад найман сар л болж байна. Би нутаг оронтойгоо үргэлж холбоотой. Нутгаа их санадаг. Ойр дотныхон, анд нөхөд, сайн санаатнууд, Монгол гэсэн бүхнийг санадаг.

Дахин хэлье, намайг Монгол дуудаж байгаа бол очно. Харин гадны зараалаар дуудаж байгаа бол би бодно. Би одоогоор гадны хатгаасаар намайг оролдож байна гэж харж байна. Надад ингэж бодох хангалттай шалтгаан үндэслэл бий. Намайг улс төрийн зорилгоор яллах гэж байгаа бол би тийм зорилгод үйлчлэхийг буруу гэж үзнэ. Монголоо гэх, эрх чөлөө, энхийг эрхэмлэх, бусдыг гэсэн миний дуу хоолойг дарах гэж, зогсоох гэж ир гэж байгаа бол би тэдний хүссэнээр хөдлөхгүй.

Дахин давтан хэлэхэд, би Монголдоо очно. Ажил албаа зохицуулна. Сайхан уулзахын ерөөл өргөе. Баярлалаа.

Ц.Элбэгдорж

2024 оны 5 дугаар сарын 14.

Монголын төр алуурчинтай хамсах хүртлээ уруудлаа
Монголын төр алуурчинтай хамсах хүртлээ уруудлаа
 
ТӨСВИЙН МӨНГӨӨР “НААДАЖ”, ТӨРИЙН ДЭЭД ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ
ТӨСВИЙН МӨНГӨӨР “НААДАЖ”, ТӨРИЙН ДЭЭД ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ТӨСВИЙН МӨНГӨӨР “НААДАЖ”, ТӨРИЙН ДЭЭД ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ

ТӨСВИЙН МӨНГӨӨР “НААДАЖ”, ТӨРИЙН ДЭЭД ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ

Б.Энхбаяр: Одоогоор гурван ч шүүхэд нүүрсчид ялж байгаа

Б.Энхбаяр: Одоогоор гурван ч шүүхэд нүүрсчид ялж байгаа

Шинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Шинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу

Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу

НИТХ-ын сонгууль үндсэндээ Х.Нямбаатар ба бусад гэж хуваагдав

НИТХ-ын сонгууль үндсэндээ Х.Нямбаатар ба бусад гэж хуваагдав

Баабар: Кирил Монгол бичгийн давуу ба дутагдалтай тал

Баабар: Кирил Монгол бичгийн давуу ба дутагдалтай тал

ИХН-ын дарга аа, хүүгээ авчрахгүй юм уу?

ИХН-ын дарга аа, хүүгээ авчрахгүй юм уу?

Амьдралын үнэн, мэдлэг, соёл бүгд бодит ертөнцөөс, байгалиас үүдэлтэй

Амьдралын үнэн, мэдлэг, соёл бүгд бодит ертөнцөөс, байгалиас үүдэлтэй

“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар аялах уу?

“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар аялах уу?

Амазон мөрний цутгалын усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ

Амазон мөрний цутгалын усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ

Д.Трамп Батлер хотод сонгуулийн цуглаан зохион байгуулжээ

Д.Трамп Батлер хотод сонгуулийн цуглаан зохион байгуулжээ

С.Зориг бид хоёр

С.Зориг бид хоёр

“Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа царай нь!

“Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа царай нь!

Вьетнамын Ерөнхийлөгчийн айлчлалын эргэн тойронд

Вьетнамын Ерөнхийлөгчийн айлчлалын эргэн тойронд

О.Баярбаасан: Зүлэг ногоон дэвжээндээ дүүтэйгээ хамт зодоглох сайхан

О.Баярбаасан: Зүлэг ногоон дэвжээндээ дүүтэйгээ хамт зодоглох сайхан

Норвеги улс ОХУ-тай хиллэдэг хилдээ хашаа барихаар төлөвлөж байна

Норвеги улс ОХУ-тай хиллэдэг хилдээ хашаа барихаар төлөвлөж байна

Францын магнат 17 тэрбум долларын ашиг олжээ

Францын магнат 17 тэрбум долларын ашиг олжээ

Үндсэн хуулийн Цэц хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах оролдлого хийлээ!

Үндсэн хуулийн Цэц хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах оролдлого хийлээ!

Хойд бүс: УИХ-ын гишүүд Орон нутгийн сонгуулийг удирдаж байна

Хойд бүс: УИХ-ын гишүүд Орон нутгийн сонгуулийг удирдаж байна

Бордюр ТОЙРСОН ХЭЛ АМ

Бордюр ТОЙРСОН ХЭЛ АМ

Баруун бүс: Аймгуудад сонгуулийг хэн удирдаж байна вэ?

Баруун бүс: Аймгуудад сонгуулийг хэн удирдаж байна вэ?

Д.Баттөмөр: “Амьдрахуй” амьдралын утга учир, хүн байхын мөн чанарыг заана

Д.Баттөмөр: “Амьдрахуй” амьдралын утга учир, хүн байхын мөн чанарыг заана

Баабар: Зээлдмэл содон үг

Баабар: Зээлдмэл содон үг

Украин: Хатагтай Меркелийн уучлашгүй эндүүрэл

Украин: Хатагтай Меркелийн уучлашгүй эндүүрэл

Хүйтэн дайн дахин эхлэх үү?

Хүйтэн дайн дахин эхлэх үү?

Д.Баярхүү: Шинэ цагийн Монгол: Хэлбэр ялж, агуулга ялагдав

Д.Баярхүү: Шинэ цагийн Монгол: Хэлбэр ялж, агуулга ялагдав

“...Цэцийн дээр нэг л юм бий, тэр нь хөх тэнгэр биш Үндсэн хууль юм”

“...Цэцийн дээр нэг л юм бий, тэр нь хөх тэнгэр биш Үндсэн хууль юм”

С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон ДНХ-гийн эзнийг Интерполоор эрэн сурвалжилж байна

С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон ДНХ-гийн эзнийг Интерполоор эрэн сурвалжилж байна

Поп Диддигийн 11 дэхь хохирогч хэн бэ

Поп Диддигийн 11 дэхь хохирогч хэн бэ

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, Т.Доржханд гурвын хэнийх нь хөтөлбөр хотод хэрэгжих вэ?

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, Т.Доржханд гурвын хэнийх нь хөтөлбөр хотод хэрэгжих вэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​