fbpx Б.Батбаатар: АН нам шиг нам болохын тулд дахиад 5-8 жил хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 36 секунд

Б.Батбаатар: АН нам шиг нам болохын тулд дахиад 5-8 жил хэрэгтэй

ИЗНН-ын дарга Б.Батбаатартай ярилцлаа.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар ИЗНН ямар мөрийн хөтөлбөртэй, юунд илүү анхаарч оролцох гэж байна вэ?

УИХ-ын 2024 оны сонгууль 6-р сарын 28-ны өдөр болно. Сонгуулийн хуулийн дагуу ИЗНН-аас нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа хууль, дүрмийн дагуу явуулж, нэр дэвшигчдээ тодруулсан байгаа. Мөрийн хөтөлбөрийн тухайд ИЗНН-ын мөрийн хөтөлбөр бол ард түмний мөрийн хөтөлбөр болсон. Өгүүлбэр бүрээр нь, заалт тус бүрээр нь оруулсан. Яг өнөөдрийн цаг хугацаанд мөрийн хөтөлбөрөө дэлгэж ярих нь хууль зөрчсөн үйлдэл болох тул энэ талаар ярих боломжгүй юм.

Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор, мөн анх удаа 126 гишүүнтэй болох гэж байгаа гэдгээрээ маш онцлогтой. ИЗНН тойрогт болон жагсаалтанд нэр дэвшиж байгаа хүмүүсээ ямар шалгуураар сонгосон бэ?

ИЗНН-ын даргын хувьд 2023 оны 12-р сарын 30-нд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Монголын төлөө, Монголоо гэсэн хүн бүрийг ИЗНН-аас төрийн сонгуульд нэр дэвших уриалга, урилгыг гаргасан. Мөн 2024 оны 2-р сарын 5-ны өдөр ИЗНН-ын зүгээс улстөрийн хувьсгал хийж, улстөрийн намууд нэгдэж нийлэн, хамтарч эвсээч, нэгэн зүгт харж ажиллая, өнөөдрийн эрх барьж байгаа,

Төрийн ордонд байгаа намууд болохгүй байна гэдгийг хэлж, улстөрийн 35 намд урилга хүргүүлсэн. Гэхдээ хамтарч, эвсэх тал дээр намууд маань шийдвэр гаргаж чадаагүй.

Өмнөх сонгуулиудаар 2-3 нам эвсэж ороод амжилттай үр дүн үзүүлж байгаагүй шүү дээ. Тийм учраас бүх намуудыг эвсэж, нэгдэе гэж уриалсан боловч шийдэлд хүрээгүй. Энэ удаагийн сонгуулиар ИЗНН 13 тойрогт нэр дэвшигч, жагсаалтаар 12 хүн сойсон байгаа. Бид энэ улс оронд өөрчлөлтийг авч ирж чадах зориг гаргаж байгаа иргэдийг нэр дэвшүүлсэн.

Та сая яриандаа дурдлаа. Энэ хавраас эхлэн МАН, АН-аас бусад бүх улстөрийн нам, хүчнүүдийг нэгдэж сонгуульд орохыг уриалсан. Улстөрийн хэдэн нам таны энэ уриалгад нэгдэе гэж зөвшөөрсөн бэ?

Маш харамсалтай үр дүн гарсан. Монголын улстөрийн намууд төлөвшиж чадаагүй юм байна. Улстөрийн намын дарга нарын зарим нь УИХ-д л гарчихвал бүх юм бүтдэг гэсэн ойлголттой байна. Эрх баригч намын гар хөл болсон, эдийн засгийн бүлэглэлийн захиа даалгаврыг биелүүдэг намууд ч бас байна. Томоохон олигархууд зарим намыг худалдаж авсан зүйл ч байна. Ийм тохиолдолд зөв, эрүүл улстөр явахгүй. Зарим нь нэг компанийн, нэг хүний хувийн өмч болчихсон байна. Тийм ч учраас ИЗНН-ын хувьд бусдын даалгавар биелүүлэгч намуудтай хамтарч, эвсэх боломжгүй гэж үзсэн.

Бид зориг гаргаж байгаа. 2012 оноос хойш 12 жилийн турш ИЗНН маш олон зовлон дундуур туулж явж байж энэ удаагийн сонгуульд дангаараа оролцох гэж байна.

2016 онд СЕХ-ноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэдэг шийдвэр гаргаснаас болж шат шатны шүүхээр явсаар байгаад бусад намууд нэр дэвшигчдээ тодруулаад, сурталчилгаа нь эхэлчихсэн хойно л ИЗНН гарааны зурхай дээр ирж байсан. Үүнээс болж олон нэр дэвшигчид маань, боловсон хүчин маань улстөрийн шийдвэр гаргаж, сонгуульд өөрсдийн байр сууринаас оролцсон байдаг. 2020 онд “Та Бидний эвсэл”-ийн нэг субьект болж сонгуульд оролцсон. “Та Бидний эвсэл”-ийн нэг бүрдүүлэгч байсан МАХН-ын нэг хэсэг нь МАН-тай нийлээд, нөгөө хэсэг нь шинэ МАХН бүрдүүлээд явж байгаа. Харин бид С.Зориг агсны хэлдгээр эрх ашгийн эрэмбийг чухалчилж үздэг гишүүдтэй, ийм үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй цөм бүхий нам. Бид энэ хүний нэрийг нь ашиглах гэхээсээ илүү үзэл бодол, зарчмыг нь тээж явдаг нам. Тийм учраас зоригтой байя. Бүгдээрээ хамтдаа төрийн сонгуульд оролцоё гэдэг шийдэлд хүрээд урагшаа алхаж байна.

Тэгвэл улстөрийн өөр намуудаас ИЗНН-д УИХ-ын 2024 оны сонгуульд хамтарч оролцох санал тавьсан уу?

Зөвхөн хоёр намын хүрээнд хамтарч оролцоё гэдэг саналыг 5-7 нам тавьсан. Бусад намуудтай хамтармааргүй байна гэдэг байдлаар санал ирсэн. Олуулаа буюу 7,8 нам, 15 нам хамтрах талаар хэн нь ч ярьж чадахгүй байсан.

Дуучин Нара буюу М.Нарантуяаг ИЗНН-ын дэд даргаар томилсон. Ямар шалгуураар энэ албан тушаалд томилсон бэ?

Мөнхтөрийн Нарантуяа Нара Монгол Улсын 2024 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-аас нэр дэвшигч болсон байгаа. Мөн Мөнхтөрийн Нарантуяа Нара маань ИЗНН-ын дэд даргаар сонгогдсон. Энэ бүсгүйг хүний эрхийн төлөө тэмцэгч, “Me Too” гэдэг хөдөлгөөн санаачлаад явж байсан гэдгийг олон хүн санаж байгаа байх. Эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч бүсгүй шүү дээ. 2016, 2020 онуудад Баянгол дүүрэгт нэр дэвшин, маш олон сонгогчдын итгэлийг хүлээж, дэмжигдэн, олон санал авч байсан. Улстөрийн хувьд одоогоос 10 жилийн өмнө ажиллаад эхэлчихсэн хүн шүү дээ. Нөгөө талдаа сайн санааны үйлс, нийгмийн сайн сайхны төлөө, эхчүүд эмэгтэйчүүдийн төлөө, хүүхэд залуусын төлөө маш олон сайн үйлсийн аяныг санаачлан, санхүүжүүлж, дэмжин хийж, хамтран оролцож байсан эмэгтэй. Тэр олон ажлыг нь би мэднэ. Хамгийн гол нь яг өөрөөрөө буюу үнэнээрээ байдаг бүсгүй. Хэн нэгний даалгавраар тохирсон дүрээ аваад явдаг хүн бишээ. Тийм учраас ИЗНН-ын эрх бүхий сонгуульт гишүүд дэмжиж, намын орон зай дээр гаргаж ирсэн.

Мөнхтөрийн Нарантуяа Нара ИЗНН-ын дэд дарга болсон нь энэ намын нүүр царай болж, үйл ажиллагааг нь нийгэмд таниулах шаардлагыг бүрэн дүүрэн хангана гэж намын гишүүд үзсэн гэсэн үг үү?

Бүрэн дүүрэн хангаж байгаа. Нэг талаас иргэний зоригоо гаргаж чаддаг бүсгүй. Нөгөө талаасаа бизнес эрхлэгчийнхээ хувьд ч зөгий үржүүлэгч гэдэг бол байгаль орчинд хамгийн ашигтай, хамгийн зөв аж ахуй шүү дээ. Тийм учраас ногоон эрх ашиг талаасаа ч, хүний эрх, шударга ёсны төлөө тэмцэгч гэдэг талаасаа ч тэр, аль ч талаасаа болж байна гэж үзсэн. Үүнийг буруу сонголт биш гэж ИЗНН-ын гишүүд үзсэн. Мөн ИЗНН бол шударга ёсны төлөө гарч ирсэн нам. Хэн нэгний хувийн өмч биш. Миний хувьд ИЗНН маань цэргийн албаа хааж байгаа хүний үүрэг юм. Зарлан дуудах хуудсаа аваад, цэргийн албаа хаагаад явж байгаа л хүн. Тодорхой хугацааны дараа намын удирдлага шилжих ёстой. Үүгээрээ ИЗНН-ын хувьд бусад намуудаас ялгаатай.

Яг сарын дараа иргэд сонголтоо хийж, өнгөрсөн найман жилийн турш үнэмлэхүй олонхиороо засагласан улстөрийн хүчинд дүн тавина. Таны хувьд улстөрийн намын даргын зүгээс өнгөрсөн 8 жилийг хэрхэн дүгнэж байна вэ?

Хамгийн буруу зам дээрээ байсан найман жил гэж дүгнэж байна. Өнөөдөр Монголын нийгэм, монголын ард түмэн айдсаар удирдуулж байна шүү дээ. Ийм л зүйл боллоо.

Сүүлийн үед АН-ын зарим гишүүд ардчилал бол Ардчилсан нам гэж ярих боллоо. Ардчилал гэж чухам юу юм бэ? Нэг нам юм уу? Институц юм уу?

Ардчилал бол аль нэгэн нам биш. Хэн нэгэн хүн ч биш. Хэсэг бүлэг этгээд ч биш. АН-ын гаргасан “Бүрэн Монгол Бүтэн Ардчилал” гэдэг уриа нь өөрсдийнхөө сул талаа нуух гэсэн уриа байна гэж харагдсан. 2013, 2014 оныг хүртэл Ардчилсан нам гайгүй байсан. Түүнээс хойш Ардчилсан нам өмчлөгдчихсөн. 5 хүн шийдвэр гаргадаг, бусад нь кноп дарж өгдөг болж хувирсан. Намайг АН-ын ҮЗХ-нд байх үед ҮЗХ-ы гишүүдийн 30, 40 хүн нь л улстөрд өөрийн гэсэн байр суурьтай, бусад 200-300 хүн нь тэдгээр фракцын тэргүүнүүдийнхээ хоорондоо тохирсон тохироог нь албажуулж, хэлбэржүүлж өгдөг хэсэг болж хувирсан. Үнэхээр Монголд бий болсон ардчиллын суурь хөдөлгөөн дээр үүссэн нам мөн боловч механик нэгдэл нь хэтэрхий ихдээд, үзэл санааны, итгэл үнэмшлийн, зарчмын органик нэгдэл биш, МАН-ыг ялахын төлөөх механик нэгдэл болж хувирсан. Энэ нь өнөөдрийн зовлон нь болчихсон. Өөрсдийн эд хогшил, бараа таваар шиг үзэж наймаалцдаг, эрх мэдлээ гулгуулдаг ийм нөхцөлд байгаа тохиолдолд АН дангаараа нам болохын тулд дахиад 5-8 жил хэрэгтэй юм байна гэж харагдаж байна.

ИЗНН-ын гишүүд дэмжигчид болон нийт сонгогчидод хандаж юу хэлэх вэ?

Таны зарим асуулт сонгуулийн хуулийн хязгаараас давах гээд байгаа учраас хэлэхэд хэцүү байна. Таны асуултаас зугтаж байгаа юм уу, тойрч байгаа зүйл биш. Боломжтой асуултанд шууд хариулахыг эрмэлзэнэ. Гишүүддээ, бие биедээ хэлж байгаа, яг одоо ч танай сайтаар дамжуулаад намын гишүүддээ хандаж хэлэхэд зоригтой бай гэж л хэлмээр байна.

Танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Ярилцсан М.Чойжал

“Би эдийн засгийн тооцооллыг тийм өөдрөг гаргадаг хүн биш“
“Би эдийн засгийн тооцооллыг тийм өөдрөг гаргадаг хүн биш“
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​