fbpx Путины 5 генерал шоронгийн хаалгаар оров
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 35 секунд

Путины 5 генерал шоронгийн хаалгаар оров

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Энэ удаа Украинд бүтэлгүйтэж байгаа Оросын цаад шалтгаан нь БХЯ-ны удирдлагад байна гэдгээс хөрвүүлэн буулгая. Зөвлөлтийн цэргийн түүх үнэхээр эрээнтэй бараантай.

Харьковт манай цэргийн дээд сургуульд “Зөвлөлтийн армийн түүх”, “Цэргийн психологи” хичээлүүдэд бишгүйдээ заалгасан даа. Перестройка дөнгөж эхэлж байсан учраас Улаан армийн алдаа дутагдлыг ид дэлгэж эхлэж байсан санагдана. Үнэхээр яг тийм. Бахархал дууриалаар дүүрэн ч бас эмгэнэл гашуудлаар дүүрэн.

Сошиалд тавьсан нэгэн пост надыг эмзэглүүллээ. 1942 оны 7 дугаар сард ухарч буй Зөвлөлтийн улаан армийн цэргүүдийг Севастополийн хориглолтын нуувчинд орхиод офицер, удирдлага нь Сталины тушаалаар Кавказ руу зугтаж гарсан бичлэг байна. Крымд үлдсэн улаан цэргүүдийг окопондоо хориглон байлдсаар тэндээ үх, ухарч болохгүй гэж зарлигджээ. Хаягдаж үлдсэн улаан цэргүүд амиа хорлох нь хорлож, нэгнээ буудаж алж байсан гэв. Нийтдээ 80 мянган улаан цэрэг Германы талд олзлогдсон. Усан онгоцоор зугтаж буй офицеруудаа цэргүүд нь “Та нар биднийг дайсанд хаяж өглөө ш дээ” хэмээн араас нь орилолдож байсан ба энэ ичгүүрт түүхийг өнөөгийн Орост, өмнө нь Зөвлөлтийн дайны түүхэнд ихэд нууцалдаг байсан, орхигдсон, хаягдсан цэргүүдийн ар гэрт нь сураггүй алга болсон гэсэн мэдээ хүргэж ам тагладаг байсан тухай ярьж байна.

Украин дахь Оросын фронтын өнөөгийн байдал иймэрхүү байна, сураггүй алга болсон гэсэн цэрэг нь дэндүү олдлоо гэсэн санааг тэр баримтат нэвтрүүлэгт битүүхэн хэлээд байх шиг санагдсан шүү.

Одоо Украинд алагдсан цэрэг нь хагас саяыг давж, үүрдийн шархтай эрэмдэг нь бүр нэг сая хүрсэн. Одоогийн энэ түүх 1937 оны харгислалыг санагдуулна. 1937 онд маршал Тухачевский, Егоров, Блюхер тэргүүтэй олон зуун генерал, олон мянган хурандаа нарыг Сталины тушаалаар НКВД (Дотоодыг хамгаалах) хомроглон баривчилж хилсээр цээрлүүлсэн бол 2024 онд Путины тушаалаар Украин дахь дайны ялагдлын буруутан генералууд ээлжит хэлмэгдүүлэлт, эсвэл хийсэн хэргийнхээ ялыг үүрэх гэж байна. НКВД-гийн рольд энэ удаа ФСБ (Холбооны аюулгүйн алба) тоглолоо.

сонин mn

Путин Сталины харгислалын замаар замнахаас өөр сонголтгүй үлдсэн бололтой. Украиныг буулган авч ялалт хангахгүй бол буруутнаар нь тодруулчих офицер Орост хангалттай олноороо бий. Тэднийгээ Олон улсын шүүхэд ч өгч мэднэ.

Москвад, Кремльд, БХЯ, Жанжин штабт “нэг юм” л болоод байх шиг? Харин Украины эсрэг дайных нь гурав дахь жилд ийм олон авилгын хэрэг БХЯ, ЗХЖШ-ын дээд удирдлагад буглан гарч ирсэн нь эргэлзээтэй. Эх орноосоо урвасан хэрэгт бөөнөөр нь оруулчихаж болохгүй, гэхдээ шийтгэхээс өөр аргагүй болсон, яваандаа урвагчид тодрох биз.

Одоо баривчлагдаж байгаа цэргийн дээд генералууд ихэнхдээ 15 жилийн ял авахаар болж байгаа тухай оросын “Лента.ру” сайтад бичсэн байна. БХЯ-ны орлогч сайд Тимур Ивановаас эхлэн баривчилсан. Асар их мөнгө буруу гараар оруулж улсын өмч хулгайлсан, авилга асар ихээр авч, хууль бусаар баяжсан гэсэн ялнууд дээр тэр эхлээд буусан. Сайд Сергей Шойгуг сольсонтой баривчилгаа зэрэгцэн явагдаж байна. Шинэ сайд энгийн мэргэжилтэн Андрей Белоусов БХЯ-ны дээд удирдагыг жинхэнээр чичрүүлж эхлэв. Генерал Вадим Шамарин, Иван Попов, Юрий Кузнецов, Владимир Вертелецкий. Хамгийн сүүлд 20-р армийн командлагч дэслэгч генерал Сухраб Ахмедов. Баривчилгаа ба жагсаалт цаашаа үргэлжилнэ. “Дараагийнх нь хэн бэ?” гэх айдас оросын генералитетэд нэвт бугшлаа.

сонин mn

Шойгуг БХЯ-ны сайд байхад түүний орлогчоор ажилласан 5 дэд сайд, дарга хөөгдөж буув. Алтан мөрдэстэй генералууд болох Алексей Криворучко, Татьяна Шевцова, Павел Попов, Руслан Цаликов, Юрий Садовенко... Нэмэгдэнэ. 1937 онд баривчлагдсан олон маршал, генералуудыг герман, польш, японы тагнуулч байсан гэж ялласан бол одоо украины тагнуулч байсан гэсэн ял хараахан зохиомжлоогүй, бараг бүгд хээл хахуулийн хэрэгтэй:

Хахуульдаа байшин, машин, асар их бэлэн мөнгө авсан, “Гособоронзаказ” дээр мөнгө хийсэн, Баруун Европт үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, эхнэр хүүхдээ Баруунд тансаглуулсан, төрөл садангаа давруулсан, давуу эрх олгосон гэсэн ялнууд төлөвлөгджээ.

Кремлийн топ-генералуудыг зөвхөн ганцхан хүн томилдог. Ганцхан хүн цол шагнадаг. Тэр нь Путин өөрөө. Тэгэхлээр генералууд буруутаж байгаа бол томилсон хүнд ямар нэгэн буруу ирэх л ёстой. Кремлийн топ-генералууд ингэж ингэж Путиныхээ эсрэг хариу өчих мэх–цэргийн эргэлт хийчихэж магадгүй гэсэн болгоомжлол ФСБ-д байна. “Москвад иргэний дайн дэгдэж танк оруулж, ФСБ, БХЯ-ыг бүслэж цус урсах вий!” гэсэн сэрэмжлүүлгийг оросын улс төрийн технологич Михаил Шейтельман өгсөн нь сэтгэл түгшүүлнэ.

Оросын түрэмгийллийг магтдаг монгол троллууддаа! Оросын террорист дайныг ялна гэдэгт итгэсэн монгол хүн байгаа нь шившигтэй. Түүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ.

Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялна. Тэр үед Таны шүтдэг оросын армийн чинь олон генерал дайны гэмт хэрэгтний ширээнд гавтай сууж байх болно. Одоо Украинд цэрэг командлан байлдаж буй орос офицер болгон бүгд дайны гэмт хэрэгт татагдана. Хэдэн зуу, хэдэн мянгаараа. Үлдэх нь хулгай авилгын хэргээр Орос эх орондоо ял эдлэнэ. Путины армийн дээд бүрэлдэхүүн яг ийм л болчихоод байна!

сонин mn

Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч

Сонгуулийн дараа манай улсын эдийн засаг уналтад орох уу?!
Сонгуулийн дараа манай улсын эдийн засаг уналтад орох уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​