fbpx ТАНИЛЦ: С.БАЯРЦОГТЫН ХУД, Н.АЛТАНХУЯГИЙН ХАМТРАГЧ, ДЭД САЙД АСАН Ө.ПҮРЭВБААТАРЫН ГЭР БҮЛИЙН 276 ТЕНДЕРИЙН ТҮҮХ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 НО-той мэдээ Редакцийн сонголт
Огноо
Унших
9 минут 24 секунд

ТАНИЛЦ: С.БАЯРЦОГТЫН ХУД, Н.АЛТАНХУЯГИЙН ХАМТРАГЧ, ДЭД САЙД АСАН Ө.ПҮРЭВБААТАРЫН ГЭР БҮЛИЙН 276 ТЕНДЕРИЙН ТҮҮХ

Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд болон Засаг дарга нар өөрийнхөө болон эхнэр, нөхөр, хүүхэд, хамтран амьдрагч, хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээрх компаниар төсвийн тендерт оролцох, хөнгөлөлөттэй зээл, тусламж, тэтгэлэгт хамрагдахыг өнгөрсөн оноос хуулиар хатуу хориглосон. Өөрөөр бол, сар гаруйхны дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газрын гишүүд төртэй холбоотой аливаа бизнес хийх нь хуулиар хориотой гэсэн үг. Гэвч цуутай тендерчдийн Төрийн ордон чиглэсэн цуваа тасрахгүй нь бололтой. Учир нь, энэ сонгуульд, тэр тусмаа АН-аас салбар, салбарын олон тендерчин нэр дэвшиж буй. Энэ удаад бид УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч П.Мөнхтулга, түүний аав Эрчим хүчний дэд сайд асан, СХД-ийн АН-ын дарга асан Ө.Пүрэвбаатар, түүний ээж С.Төмөрчөдөр нарын тендерийн түүхийг дэлгэж байна.

I ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ П.МӨНХТУЛГА БОЛОН ТҮҮНИЙ ААВ Ө.ПҮРЭВБААТАР, ЭЭЖ С.ТӨМӨРЧӨДӨР НАРЫНХ НЬ КОМПАНИУД ТӨСВИЙН 276 ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ, ЗӨВХӨН 2020-2024 ОНД 96.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

Нэр дэвшигч П.Мөнхтулгын аав, Эрчим хүний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын эзэмшдэг “Конфорт импэкс” ХХК нь төрийн 131 тендерт оролцсон түүхтэй. Ингэхдээ эрчим хүч, ус, дулааны шугам сүлжээний тендерүүдийг сорчлон “түүдэг” бөгөөд зөвхөн 2021-2024 онд 78.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Магад, Ө.Пүрэвбаатар өөрөө Эрчим хүчний дэд сайд байсан учраас тэр биз ээ. Тухайлбал,

2022 онд

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвлөрсөн дулаан, цэвэр усны шугам сүлжээг засварлах- 10 тэрбум төгрөгийн тендер

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын\Өндөрхаан хот\ гэр хороололд дулааны шугам тавих- 16.8 тэрбум төгрөгийн тендер

- Орхон аймгийн Баян-Өндөр суманд\Эрдэнэт хот\бохирын шугам сүлжээ татах- 20 тэрбум төгрөгийн тендер

2023 онд

- Төв аймгийн Сэргэлэн суманд үерийн хамгаалалтын суваг татах- 9.4 тэрбум төгрөгийн тендер

2024 онд

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын\Өндөрхаан хот\ гэр хороололд инженерийн шугам сүлжээ тавих- 21.8 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр шалгарсан байна.

Харин П.Мөнхтулгын ээж С.Төмөрчөдөрийн эзэмшдэг “Өгөөмөрбаян булаг” ХХК нь төсвийн 20 тендерт шалгарсан түүхтэй. Ингэхдээ мөн л эрчим хүч, ус дулааны шугам сүлжээний тендерүүдийг “түүдэг” бөгөөд зөвхөн 2020-2022 онд 12.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Тухайлбал,

2020 онд

- Дархан-Уул аймгийн Дархан суманд буюу Дархан хотын дулааны шугам тавих- 1.1 тэрбум төгрөгийн тендер

2021 онд

- Говь-алтай аймгийн Есөнбулаг суманд буюу Алтай хотод цэвэр усны шугам сүлжээ тавих- 2.4 тэрбум төгрөгийн тендер

- Төв аймгийн Зуунмод хотын цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх- 1.5 тэрбум төгрөгийн тендер

2022 онд

- Дорнодын цахилгаан станцын зуухны хяналтын удирдлагын системийг шинэчлэх- 1.5 тэрбум төгрөгийн тендер

- Дархан-Уул аймгийн Дархан сумын буюу Дархан хотын цэвэр усны шугам хоолойг шинэчлэх- 5.6 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр түүжээ.

Харин УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч П.Мөнхтулгын эзэмшдэг “Эе-Эв” ХХК нь төсвийн 33 тендерийн түүхтэй. Тэгвэл түүний “Эе-Эв” ХХК нь 2021-2022 онд 6.0 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна. Тухайлбал,

2021 онд

- ЦЕГ-ын цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцасны даавуу нийлүүлэх 1.1 тэрбум төгрөгийн тендер

- Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдэд сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер

2022 онд

- Говь-алтай аймгийн Баян-Уул суманд 160 хүүхдийн дотуур байр барх 3.5 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр шалгарсан байна.

Товчхондоо, I тойрогт нэр дэвшигч П.Мөнхтулга аав, ээжтэйгээ хамтран төрийн тендерүүдийг алдалгүй “түүж”, төсвийг “хонхойлгосоор” иржээ.

ТӨСВИЙН ТЕНДЕР БА ТӨРИЙН СОНГУУЛИЙН МАНДАТ АВАХАД ТҮҮРТДЭГГҮЙ П.МӨНХТУЛГЫН АН ДАХЬ НӨЛӨӨ

УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшиж буй П.Мөнхтулга 2020 онд Архангайд нэр дэвшээд унаж байлаа. Өөрөөр бол, даагаа нэхэж буй нь энэ. АН-ын хууччуулд хүртэл мандат олдохгүй “алаан” болж байхад П.Мөнхтулга хоёр дахь удаа ийн мандат халаасласны учир нь аав Ө.Пүрэвбаатар нь АН-д асар нөлөөтэй нэгэн. Тодруулбал, гарчигт дурдсанчлан Ө.Пүрэвбаатар нь Сангийн сайд асан, одоогийн АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтын худ, мөн Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн хамтрагч, бүр хамаатан ч гэлцэх нь бий. Учрыг нь товч тайлбарлъя.

- 2000 оны арванхоёрдугаар сард Н.Алтанхуяг, Ө.Пүрэвбаатар хоёр хамтарч СХД-ийн АН-ыг байгуулж, анхны даргаар нь Н.Алтанхуяг өөрөө томилогдож байв. Тиймдээ ч Н.Алтанхуяг 2008 онд СХД-ээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Улмаар 2013 оны нэгдүгээр сард АН-ын дарга Н.Алтанхуяг Ө.Пүрэвбаатарыгаа СХД-ийн АН-ын даргаар томилсон. Гэвч Н.Алтанхуяг Ө.Пүрэвбаатарыг хууль зөрчин, хүчээр томилсон гэх хэрүүл дэгдсэн. Энэ хэрүүл хоёр жил үргэлжилж, 2015 оны нэгдүгээр сард Ө.Пүрэвбаатарыг СХД-ийн АН-ын даргаас чөлөөлсөн. Гэвч Ө.Пүрэвбаатар тамгаа өгөхгүй гэж бас л баахан асуудал үүсгэсэн гэдэг. Ноцтой нь, тухайн үед СХД-ийн АН-ынхан Ө.Пүрэвбаатарыг "Н.Алтанхуягийн эхнэрийнх нь хамаатан" гэж хэвлэлийн хурал хийж байлаа.

Тайлбар: Ш.Одгэрэл тэргүүтэй СХД-ийн АН-ын шинэ дарга нарын Н.Алтанхуяг, Ө.Пүрэвбаатар нарт зориулсан хэвлэлийн хурал, 2015 он

- 2013-2014 оны өвөл Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар хотын гэр хорооллын зарим бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Улмаар түүхий нүүрс хориглосон бүсийн айл өрхүүдийг таван компани хагас коксон утаагүй түлшээр хангахаар болж байв. Тус таван компанийн нэг нь Ө.Пүрэвбаатарын “Хөх чоно групп” ХХК байсан. Ө.Пүрэвбаатарын “Хөх чоно групп” ХХК нь тухайн үед 8900 тонн хагас коксон түлш үйлдвэрлэж, гэр хороололд нийлүүлэхээр гэрээлж байжээ.

- 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад Н.Алтанхуяг СХД-ийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатарыгаа Эрчим хүчний дэд сайдаар томилуулсан. Ингээд Ө.Пүрэвбаатар 2016 онд “Эрчим хүчний дэд сайд байсан” намтартайгаар СХД-т АН-аас УИХ-д нэр дэвшсэн ч унасан түүхтэй. Харин энэ удаагийн сонгуульд Н.Алтанхуяг Ө.Пүрэвбаатарын "шарх"-ыг нөхөхөөр СХД-т нэр дэвшихээр болоод буй. Товчхондоо, Н.Алтанхуяг, Ө.Пүрэвбаатар хоёр дотно хамтрагчид. Ингэхдээ бүр хамаатан ч байж болзошгүй.

Тайлбар: 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ө.Пүрэвбаатарын сурталчилгаа

Харин Ө.Пүрэвбаатар, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт хоёрын хувьд худууд. Тодруулбал, Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгс, С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэ хоёр багаасаа үерхэж, 2016 онд АН-ын томчуудыг цуглуулан хуримлаж байв. Өдгөө П.Оюунтөгс нь ээж С.Төмөрчөдөрийнхөө “Хатан лаа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин Б.Гомбо-Эрдэнэ аав С.Баярцогтыгоо Сангийн сайд байхад туслахаар нь ажиллаж байсан. 2021 оноос “Шунхлай холдинг” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал, 2024 оноос “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.

Тайлбар: Ө.Пүрэвбаатар, С.Төмөрчөдөр, охин П.Оюунтөгс, хүргэн Б.Гомбо-Эрдэнэ

АН-д аав, хүүгээрээ, худ ураг, хамаатан, хамтрагчаараа байр сууриа эзэлж, нөлөөллөө тогтоосон нэгэн гэр бүлийн төсвийн тендер авдаг, төрийн сонгуульд ээлжлэн нэр дэвшдэг түүх товчхондоо ийм байна.

ТАНИЛЦ: С.БАЯРЦОГТЫН ХУД, Н.АЛТАНХУЯГИЙН ХАМТРАГЧ, ДЭД САЙД АСАН Ө.ПҮРЭВБААТАРЫН ГЭР БҮЛИЙН 276 ТЕНДЕРИЙН ТҮҮХ

Ergelt.mn

Ш.Энхийн-Од шинэ улиралд Юта мужийн багт тоглоно
Ш.Энхийн-Од шинэ улиралд Юта мужийн багт тоглоно
 
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Бүх зам Бээжин хүрнэ

Бүх зам Бээжин хүрнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​