fbpx Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум гэж хэн бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 32 секунд

Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум гэж хэн бэ

Дэлхийн бөмбөрцөг өнцөг булан бүрд улстөрийн сонгууль өрнөсөн онцлог жил тохиож байна. Ази тивээс эхлээд Зүүн өмнөд Ази, Энэтхэг болоод барууны орнууд болон Америк тивд ч улстөр голлох сэдэв болж байна. Жилийн эхний хагаст Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин төрийн эрхэнд хэвээр үлдэж, Өмнөд Солонгосын параламентэд зүүний үзэлттэй ардчилсан хүчин ялалт байгуулаад байна. Мөн хамгийн их хүн амтай Энэтхэгийн параламентын сонгуулийн дүн хэдхэн хоногийн дараа тодорхой болно. Улстөрийн сонгуулийн буухиа долоо хоногийн төгсгөлд Европын параламентын сонгуулиар үргэлжилж Европын холбооны гишүүн 27 орны нийт 450 сая орчим иргэд параламентын 720 гишүүнийг сонгох билээ.

Харин Америк тивийн хувьд ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп болон одоогийн ерөнхийлөгч Жо Бейдэн нар өрсөлдөхөөр болоод байсан билээ. Гэтэл хэдхэн өдрийн өмнөх экс ерөнхийлөгчийн шүүх хурал болж, тэрээр ирэх сард ял эдлэж магадгүй болоод байна. Тэгвэл Америк тивийн өөр нэг улс болох Мексикийн ерөнхийлөгчийн сонгууль түүхэн сонгууль боллоо. Учир нь тус улсын түүхэнд анхны эмэгтэй хүн сонгуульд ялалт байгуулаад байна. Тэгвэл 129 сая хүн амтай Латин Америкийн томоохон улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Клаудиа Шейнбаум гэж хэн бэ?

Улстөрийн карьерын хувьд анхдагч нэгэн

Өдгөө 61 настай Клаудиа Шейнбаум нь эрчим хүчний инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан физикч мэргэжилтэй. Тэрээр өмнө нь Мексик хотын нийслэл Мехико хотын захирагчийн албан тушаалыг хашиж байсан. НҮБ-ын цаг уурын судлаач, Нобелийн энхтайвны шагнал хүртсэн нэгэн билээ. Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд нийт 60 хувийн санал авч ийнхүү анхны еврэй гаралтай эмэгтэй ерөнхийлөгч болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Түүний ялалт нь олон жилийн турш патриархи ёс зонхилсон улстөрийн хувьд жендэрийн тэгш бус байдалтай орны хувьд түүхэн амжилт болж байгаа юм. Эрх баригч зүүний үзэлтэй намын гишүүний хувьд тэрээр нийгмийн халамжийн бодлогыг шинэчлэж, ард иргэдийг ядуурлаас гаргахад голлон анхаарах төлөвтэй байна. Тэрээр даваа гарагийн өглөө албан тушаалаа хүлээн авсныхаа дараа ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ "Бидний үүрэг бол Мексик хүн бүрийг ялгаварлан гадуурхахгүй төрийн бодлого явуулах юм. Хэдийгээр бидний хэрэгжүүлж буй бодлого, үзэл баримтлал нийт мексикчүүдэд нийцтэй биш байж болох ч бид шударга, эрх тэгш нийгмийн төлөө, Мексик орны хөгжил цэцэглэлтийг авчрахын төлөө ажиллах болно. Ингэхдээ энх тайван, эв найрамдалт алхмуудыг хийх болно” гэсэн юм.

Клаудиа Шейнбаум 1962 онд Мехико хотод Европын цагаач еврэй гэр бүлд төрсөн бөгөөд тэр цагаас хойш төрөлх хотдоо олон албан тушаал хашжээ. Түүний улстөрийн сонирхол оюутан цагаас эхлэлтэй бөгөөд дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа буюу 2000 онд тухайн үеийн засгийн газрын тэргүүн асан Обрадорын албан орж ажилласнаар улс төрийн карьерынхаа эхлэлийг тавьсан байна. Улмаар 2006 оноос хойш эрчим хүчний судалгааны чиглэлээр ажиллаж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын зөвлөлд элсжээ. Түүний улстөрийн карьер орон нутагтаа анхдагч эмэгтэй гэх тодотгол дор явсаар ирсэн байна. Тодруулбал, 2015 онд Мехико хотын Тлалпан дүүргийн тэргүүнээр сонгогдсон анхны эмэгтэй, дараагаар нь Мехико хотын анхны эмэгтэй тэргүүнээр томилогдон ажиллажээ. Мексикийн Сонгуулийн Үндэсний Хүрээлэнгээс хийсэн мэдэгдэлд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хоёр нь эмэгтэй байгаа нь эмэгтэйчүүдийн улстөрийн манлайлал хүчирхэгжиж байгаагийн илрэл болж байна. Сонгуулийн дүнгээр Клаудиа Шейнбаум өөр нэг эмэгтэй нэр дэвшигч болох Хочитл Галвезаас 30 хувь, цорын ганц эрэгтэй нэр дэвшигч Хорхе Алварез Майнезаас 50 гаруй хувийн илүү саналаар ялалт байгуулжээ.

Мексик улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болсноор аллага, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэлд бодит ахиц гарах боломжтой хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь тус улсад өдөрт 10 эмэгтэй бусдын гарт амь насаа алддаг гэх статистик гарчээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрх баригчид хар тамхины картелуудтай эрчимтэйгээр тэмцэх болсон. Харамсалтай нь 450 мянга гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн ор сураггүй алга болсон байна. Мексикчүүд өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон сонгуулиар улсын ерөнхийлөгчөөс гадна шат, шатны төрийн албан хаагчидыг сонгожээ. Тодруулбал, Конгрессын хоёр танхимын гишүүд, мужийн захирагч, түшмэлүүд зэрэг нийт 20 мянга гаруй төрийн албан хаагчдыг сонгосон байна.

Эрх баригч нам дахин үнэмлэхүй ялалт байгууллаа

Сүүлийн зургаан жилийн турш Мексикийг эрх баригч зүүний намын Андрес Мануэль Лопез Обрадор удирдсан. Үүний дараагаар эрх баригч нам дахин сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Клаудиагийн өмнөх ерөнхийлөгч намын нөхрийг Мексикчүүд 60 хувийн үнэлгээтэй, ард түмний дунд итгэл хүлээсэн нэгэн хэмээн тодорхойлоод байна. Магадгүй хуулийн дагуу Андрес Мануэль Лопез Обрадор дахин сонуульд өрсөлдсөн бол тэрээр маргаангүй суудлаа авч үлдэж чадах байсан хэмээн олон нийт үзээд байна.

“Шинэхэн сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд Клаудиа удирдагчийн үнэнч шавь байж үйл хэргийг нь гүйцээх ч гэсэн тэрээр алхам алхмаар өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэх байх” хэмээн Клаудиа Шейнбаумын намтар судлаач, сэтгүүлч Хорхе Зепедад хэлсэн байна. АНУ-ын гадаад харилцааны зөвлөлийн Латин Америк судлалын мэргэжилтэн Вил Фриман "Эрх баригч нам дахин сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь маш гайхалтай. Сонгуулийн дүнгээс харгалзан үзвэл сөрөг хүчин орон даяарх хүчирхийлэл, ядууралд зэрэг асуудлуудад илүү найдвартай үр дүн бүхий саналуудыг нэгтгэж чадаагүй юм шиг санагдаж байна” гэсэн ба үргэлжлүүлэн “Шеинбаум хотын захирагчаар ажиллах үеийнхээ багтай ирсэн. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлыг сайжруулах талаар нотлогдсон туршлагатай баг гэсэн үг. Гэвч үндэсний хэмжээнд өмнөх сайн туршлагаа хэрэгжүүлж, аюулгүй байдлыг хангаж чадах эсэхийг харах л үлдлээ” гэжээ.

АНУ-Мексикийн харилцаа

Хил залгаа оршдог тус хоёр улсын ерөнхийлөгчийн сонгуулийн давхцал 12 жилд нэг удаа тохидог. Өөрөөр хэлбэл, энэ 2024 он хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж байна. Мексик бол худалдаа наймаанаас эхлээд хар тамхины наймааг таслан зогсоох, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах зэрэг олон асуудлаар АНУ-ын гол холбоотон юм. Тэр ч утгаараа АНУ-ын сонгуульд цагаачлалын асуудал чухал байр суурь эзэлдэг. Харин Клаудиагийн хувьд тэрээр АНУ-ын дараагийн ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө албан тушаалаа хүлээн авч байна.

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Бейдэн болон огцорч буй ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор нарын харилцааг найрсаг, мэргэжлийн гэж хэмээн олон улсын судлаачид тодорхойлдог ба дараа дараагийн ерөнхийлөгчид ч үр бүтээлтэй, найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг. Албаны хүмүүсийн мэдээлснээр Мексикийн шинэ засаг захиргаа АНУ-тай олон жил хамтран ажилласан цагаачлалын асуудлаар хамтын ажиллагаагаа хэвээр авч үлдэнэ. Гэвч одоогоор засгийн газрын шилжилтийн үе тохиож буй учир цаашдын нарийн төлөвлөгөөгөө одоогоор тодорхойгүй хэвээр байна гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 111 (7355)

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарьтай танилц
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарьтай танилц
 
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​