fbpx Намуудын сонгуулийг тэд “найруулна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 24 секунд

Намуудын сонгуулийг тэд “найруулна”

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт болоход 22 хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор СЕХ-ноос батламж гардсан. Тодруулбал, МАН, АН, ХҮН нам, ИЗНН, БНН, Эх орончдын нэгдсэн нам, ИОНН, Ард түмний олонхын засаглал нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, САИНН, Монгол Консерватив нам, МСДН, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх Орон нам, Эрх Чөлөөний Эвсэл нам, Монголын Либерал Нам, ИХН-ууд, мөн Үндэсний эвсэл, ШИНЭ эвсэл сонгуульд оролцоно.

Тэдний сурталчилгаа дөрөв хоногийн дараа эхэлнэ. Тэгээд 2024 оны зургадугаар сарын 28-нд санал хураана. Тэр шөнөдөө сонгуулийн дүн гарчихна. Гэхдээ энэ сарын 10-наас эхлээд 26-ны шөнийн 23:59 цагт дуусах сурталчилгааны хугацаа их “сонирхолтой” болно.

Сонгуулийн оргил үе гэж болох юм. Учир нь сурталчилгааны хугацаанд улс төрийн намууд хэрхэн нэр хүндээ, нэр дэвшигчдээ өөд татах вэ гэдгийг шийддэг. Тэр утгаараа чухал юм. Ер нь бол, энэ нь тухайн улс төрийн нам, эвслийн сонгуулийн ерөнхий менежертэй шууд холбоотой. Хэн гэдэг ерөнхий менежерээс ямархуу “үүц” задарч, тактик гарч ирэх нь хамгийн гол анхаарлыг татдаг. Тиймээс сонгуулийн ерөнхий менежерийг “сонгуулийн найруулагч” гэж болох юм. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тухайд гол өрсөлдөөн МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, бас ШИНЭ эвсэл гэсэн улс төрийн хүчнүүдийн дунд явагдах бололтой байна.

МАН-ын сонгуулийн ерөнхий менежерээр тус намын генсек Д.Амарбаясгалан ажиллана.

Тэрээр ШУТИС-ийг Цахилгаан холбооны инженер-Мэдээлэл хэмжлийн электроник-цахилгааны холбооны инженер, МУИС-ийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. “Соёмбо принтинг” ХХК-д ерөнхий менежер, захирал, “Монгол Шуудан” ТӨХК-д Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, МАН-ын ХЭГ-ын МОНХХ-ийн дарга, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос хойш МАН-ын генсекээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.

2022 наймдугаар сард ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Д.Амарбаясгалан УИХ-ын 2020 оны сонгууль, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан.

АН-ын сонгуулийн ерөнхий менежерээр мөн л генсек Э.Одбаяр нь ажиллана. Э.Одбаярын тухайд анхны томоохон бөгөөд хатуухан үүрэг хүлээж буй сонгууль болж байна. Учир нь 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш АН-ынхан дотроо хагарч, тарж яваад жил гаруйн өмнө эргэж нийлсэн. Тэгэхдээ улам олон фракцтай болчихсон. Тэр нь АН-ыг эргэж нэгдэхэд ихээхэн тотгор болсон. Гэсэн ч АН-ын удирдлагууд 2023 оны туршид “…Манай намынхан эвтэй байгаа” гэж удаа дараа мэдэгдэл хийсэн. Гэвч саяхан болсон нэр дэвшүүлэх ажиллагаагаар худал байсан нь ил болсон. Ямартай ч СЕХ “эвлүүлж” байгаад бүртгэсэн болохоор сонгуульд орно. Харин хөшигний ард нөгөө л хэрүүл тэмцэл нь үргэлжлээстэй учраас ерөнхий менежерээр ажиллах генсек Э.Одбаяраас нь ихээхэн “хүч, бяр, ухаан” шаардах нь ойлгомжтой болоод байгаа юм.

ХҮН намын ерөнхий менежерээр Ерөнхий сайд асан, ҮШН, МҮАН-ыг үүсгэн байгуулагч М.Энхсайхан ажиллахаар болсон нь улс төрийн хүрээнд хөөрхөн яриа хөөрөө дэгдээгээд авсан.

Тэрээр 1978-2015 оныг хүртэл Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан Киевийн улсын их сургууль төгссөн. Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. АНУ, Япон, ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн. Гадаад худалдааны яаманд эдийн засагч, ЭША, газрын орлогч дарга, Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, ЕТГ-ын дарга, Ерөнхий сайд, “Премьер интернейшнл” ХХК-нд захирал, АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд, ҮШН-ын дарга, МҮАН-ын дарга, “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирал, “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжийн захирал, Том төсөл хариуцсан сайдаар ажилласан.

“Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн ерөнхий менежерээр тус эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ажиллана.

Тэрээр АНУ-ын Индиана мужийн "Interlink" хэлний институт, АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургуулийг Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Үндэсний тагнуулын академийн Тагнуулын ажилтны сургалтын хөтөлбөр, HTW Berlin их сургуулийн Бизнесийн удирдлага, инженерингийн магистр, Кембрижийн их сургуулийн Удирдлагын хөтөлбөр, Оксфордын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрийг дүүргэсэн. 2001-2020 онд ТЕГ-т ажилтан, МАК ХХК-д Төслийн менежер, Тамгын газрын захирал, Нийгмийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, Бодлогын зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, 2012 онд ХНХ-ын дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн Удирдах Зөвлөлийн гишүүн, ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн байсан. 2020 онд түүнийг МАН-ын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн.

Мөн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан. УИХ-ын 2020 оны сонгуульд СЕХ бие дааж нэр дэвшигчээр бүртгэсэн ч шүүхээс гэнэт баривчилсан. Улмаар Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт “…Албан тушаалдаа хайнга хандсан” гэсэн үндэслэлээр нэг жил хорих ял оноосныг биеэр эдэлсэн.

Гэхдээ ХЭҮК болон Amnesty International байгууллага Н.Номтойбаярыг “улс төрийн хоригдол” гэж тайландаа тусгасан байдаг. Тэр суллагдсанаасаа хойш өөрийгөө гэм буруугүй гэдгээ батлах хууль, эрх зүйн арга хэмжээ авч, цагаатгуулахаар нэлээд ажилласан. Ингэсээр энэ удаагийн УИХ-ын сонгуультай золгосон юм.

ШИНЭ эвслийн ерөнхий менжерээр ШИНЭ намын дэд дарга Ж.Цолмон ажиллахаар болжээ.

Түүнийг Эрүүл мэндийн дэд сайд, АШҮИС-ийн захирлаар ажиллаж байснаар нь олон нийт сайн мэднэ. Өмнө нь МАН-ын эмэгтэй гишүүдийн нэг төлөөлөл болж явсан Ж.Цолмон яг жилийн өмнө, өдийд ШИНЭ намыг сонгож, дэд даргаар нь сонгогдсон юм. Харин энэ сонгуульд ШИНЭ нам нь МУНН-тай нийлж ШИНЭ эвсэл нэрээр оролцоно. Одоогоор өөрсдөө болоод улс төрийн нам, эвслүүд нь нэрийг нь зарласан сонгуулийн ийм дөрвөн “найруулагч”-ийн нэр тодроод байна. Тэдний тухайд энэ удаагийн сонгуульд нэлээд хүчтэй өрсөлдөх хүчнүүдийн уураг тархи болохоороо онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, тэд намаа, эвслээ ямар тактикаар сонгуульд оролцуулж, ямар ямар “үүц” задлах нь удахгүй тодорхой болно.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын хоёр өвдөгний чагтан холбоос нь гэмтэж, алхаж чадахгүй болжээ
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын хоёр өвдөгний чагтан холбоос нь гэмтэж, алхаж чадахгүй болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​