fbpx Д.Баярхүү: Хэтрүүдоржийн ядуурал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
9 минут 38 секунд

Д.Баярхүү: Хэтрүүдоржийн ядуурал

Урлаг-уран сайхнаар босч хөгжсөн улс гэж дэлхийд нэг ч байхгүй!

Монгол хүний цусанд, генид байна уу, эсвэл талын нүүдэлчний уран сайхны мэдрэмжэнд байна уу, монгол хүн бүх юмыг хэтрүүлдэг. Бүх юм гэдэгт ажил үйл, хөдөлгөөн, зан заншил, араншин, эдлэж хэрэглэх, идэж уух бүгд багтана–гэж baabar.mn; sonin.mn-д бичсэн билээ. Тэр тухай хөндвөл өргөн цар хүрээ бүхий нийгэм-сэтгэл зүй, оюун санааны их сэдэв сөхөж болно. Зах зухаас нь үзэл бодлоо үргэлжлүүлэн хуваалцая. Бас л Хэтрүүдорж нарын тухай!

сонин mn

Манайд хэтрүүлчихсэн юмс үзэгдэл, зан ааш, ааль араншин маш их байна. Энд хөндөx сэдэв маань нийгмийн нэг том хэтрүүлгээс эхтэй. Улаанбаатараар авч ярьж байна. Хүн амын бараг тал нь бөөгнөрсөн мега том хот. Гэхдээ нийгмийн бүх асуудал энд бугласан. Хамгийн том асуудал бол ядуурал ба ажилгүйдэл. Дэлхийн дундаж стандартаар авч үзвэл ядуурах шалтгаангүй, ядуурах өгөгдөлгүй атлаа ядуурчихсан их хот.Гадаад улс орнуудтай (хөгжиж буй) харьцуулбал ядуурах, доройтох нийгэм-улс төрийн, байгалийн бодит шалтгаан дотооддоо алга, алга байсаар ч олон арван жилийг үдсэн. Тэр бодит шалтгаан гэдэгт олон улс судлаачид ингэж хариулдаг. Дотоодын нийгэм-улс төрийн хямрал, иргэний ба шашин хоорондын дайн мөргөлдөөн, шашин-үндэстэн угсаатны олон жилийн зөрчил тэмцэл, хуваагдал, гадаадаас учрах цэрэг-дайны ба террорист халдлага, эсвэл байгалийн онц ноцтой гамшгууд–далайн хар шуурга, галт уулын дэлбэрэлт, хөрсний гулгалт, газар хөдлөх, ган гачиг, нийтийг хамарсан хүн амын халдварт өвчин тахал, үй олны эрүүл мэндийн доройтол, өлсгөлөн гээд шалтгаануудын аль нь ч манайд яг бодитой алга. Тэгсэн мөртлөө ядуурчихсан зураглал харагдана. Төр нь ядуурлын тухай 35 дахь жилдээ ярьж үглэн байна. Энэ бүхний шалтаг ба шалтгааныг би дараахи байдлаар үздэг, албан ёсны баримтаар ярина.

Наад захын жишээ. Нийслэл хот руу шилжин суурьшихыг ёстой нэг хэтрүүлчихсэн. Хэтрүүлгийн туйл болгочихсон. Байгаль орчин ба хот суурингийн харьцаа алдагдсан. Хөдөө нь зарим нутагтаа эзгүйрсэн. Хот суурин газартаа хэтрүүлчихсэн нийгмийн (соёлын, эсвэл сэтгэхгүйн) үзэгдэл нь дарчихсан.

Хүн амдаа (мэдээж 3.5 сая) хуваагаад үзвэл хэтэрхий их, шингээж барахгүй их урлаг-уран сайхан хөгжсөн, хөгжиж ч байна. Бас хэтэрхий олон телевиз, олон нийтийн мэдээллийн хэтэрхий олон хэрэгсэл хүн амын тархи мэдрэл ялгаж дийлэхгүй болтол хөгжсөн. Сэтгүүлчдэд гомдолтой ч гэсэн хэлчихье, шар сонины хэтэртлээ хөгжсөн сэтгүүл зүй. Мөнгө болдоггүй, мөнгө босдоггүй, бүтээдэггүй салбарууд ярайж байна. Дагалдаад сөрөг үзэгдэл нэн арвин. Дагалдаад нийслэл гэлтгүй нийт улс даяар мэдлэгийн хомсдол, явцуурал нь хэтэрчихсэн. Сошиалаар дүүрэн сөрөг сэтгэгдэл. “Дээгүүрээ хуваагаад цусалчихдаг учраас ард түмэн ядуу” гэсэн ганцхан им тамгаар бүх сэтгэхүйгээ тамгалаад сорвижохгүй болтол нь эдгээчихсэн.

Үр дүн нь юу вэ? Зураглая. Эрх чөлөөгөө эдэлсэн, хэнд ч захирагдах дургүй чөлөөт иргэдийн зохион байгуулалтгүй, замбараагүй нийгэм төлөвшин байна. Эрх чөлөөтэй ядуу энэ нийгэмд авилгажсан ардчилал нь эрхбиш байж байна. Ардчиллынх нь сул тал гэх үү дээ? Ардчилал руу л ихэнхдээ буруу өгөөд байна.

Урлаг-уран сайхнаар босч хөгжсөн улс гэж дэлхийд нэг ч байхгүй хэмээн би мэтгэсээр ирсэн. Улс орон юугаар хөгжиж дэвждэг юм бэ гэвэл хөдөлмөрийн бүтээмж, сахилга зохион байгуулалт, хэрсүүжилт, ерөөсөө уйгагүй хөдөлмөр ба оюун санааны эрүүл саруул бүтээгч хүчээр хөгждөг юм! Сонголтоо ардчиллаар шийдчихнэ. Тэр нь улс төрийн нэг боломж болохоос улс орны хөгжил дэвшил, баяжилтын гол хөшүүрэг биш!

Манай энэ нийгэмд жинхэнээсээ хэтрүүлчихмээр, хүлээгдэж буй ажил үйлс маш их байна. Зах зухаас нь нэрлэе. Хүн ам, иргэдээ орлогожуулах, мөнгөний гачаалгүй болгох талаар Төрийн бодлогыг л ёстой нэг тултал нь, хэтэртэл нь явуулчихмаар санагдана. УИХ-ын 2024 оны сонгуульд тийм л уриа цууриутуулмаар. Орлогожуулаад, дундаж давхаргыг хэтэртэл өсгөмөөр байна. Хүний хөгжил, хувь хүний бүтээмж, чадамж, хөдөлмөр эрхлэх чадварыг нь би нэрлэж байна. Хэтэртэл нь хөгжүүлэх хөхиүлэх салбар мөнөөсөө мөн.

Монгол хүндээ Төр нь “Та ямар нэгэн чадамжтай байх ёстой, чадамжгүй байж болохгүй!” гээд шаардчихаж зүрхэлдэггүй байсныг 2024 оноор эцэслэж гээе! Хэсэг бүлгээр нь өөрийнх нь (өөрсдийнх нь) чадамжинд тулгуурласан ямар нэгэн үйлдвэрлэл-үйлчилгээ рүү хүн амаа дайчилмаар байна. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр гээд бэлээхэн салбарууд ажиллагчдаа хүлээж байна. Ажил олгох эзэн ба салбар, цалин нь байна. Очдог нь харин базаахгүй. Aжилгүйчүүдийг oволзтол нь тийшээ чиглүүлмээр санж. Ажил хүссэн, ажлын байрны төлөө үхэлдсэн Хэтрүүдорж нар нэн хэрэгтэй байна!

Албан ёсны мэдээлэл байна. Монголын нийт хүн амын 27.8% нь 2022 онд ядуурлын шугамаас доогуур орлоготой гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл 100 өрхийн 28 өрх нь ядуурлын шугамаас доогуур орлоготой. Харин 2023 онд уг үзүүлэлт 27.1% болж буурсан гэжээ. Бүтэн нэг хувиар буугаагүй байна шүү. Маш өчүүхэн, хэдхэн дойл–0.7% буусан юм уу?

Цаашаа бас нэг албан мэдээ байна. Нийслэл хотын захын гэр хорооллын аль ч дэлгүүрт байдаг өрийн дэвтэрийн олон хуудас бичвэр, өрөө төлсөн айлын тооцоог баллаж зурсан хуудсыг худалдагч үзүүлнэ. Тус дэлгүүрийг түрээслээд 3-4 сар орчим болж байгаа бөгөөд эхэндээ огт зээл өгдөггүй байсан бол сүүлдээ айлуудын амьдрал, амьжиргааны нөхцөл байдлыг мэддэг болсон учраас хүнсний бүтээгдэхүүн зээлээр өгдөг болсон. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж байна.

Гэр хороололд иргэдийн амьдрал хүнд байна. Эдийн засгийн өсч байгаа гээд л зурагтаар гарах юм. Хэзээ иргэдийн амьдралд тэр өсөлт нөлөөлөхийг мэдэхгүй байна. Хоногийн хоолтой хонох гэж ядахдаа хүүхдүүдээ дагуулаад орж ирж байгаа хүнд “үгүй” гэж хэлж чадахгүй л байна.

Хүүхдийн мөнгө буух, цалин тэтгэвэр буусан үед зээлсэн өрөө төлөөд дараагийн зээлээ тавиад эхэлж байна гэжээ. Энд өр өвдөм амьдралын зураглал харагдаж байна л даа. XXI зуунд цахим худалдаа, бичил бизнес хөгжөөд талийж өгсөн, манайд хоногийн хоолны хэрүүл, хоол олох мөнгөний хэрүүл тасрахгүй. Xоол олох мөнгөний хэрүүл нь ямагт хэтэрнэ, хэтрээд мөн л улс төрийн хэрүүл болно. Хэтрүүдорж нар зовлонгийнхоо шалтгааныг ямагт хайна. Тэгмэгцээ хулгайч, урвагчийг нийгмээсээ, мөн гадаадаас дайсан хайгаад салахгүй. Буруутныг хайгаад олж нэрлээд, яллаад, тэгж ялласан нь өс хонзон, туйлшрал болоод талийж өгч байна. Буруутан нь дээгүүрээ хувааж иддэг улс төрчид, эсвэл хулгайч төр гээд ам таглачих биз. Бас ардчилал гэгчийг 1990 онд Монголд тулгаж, зүв зүгээр хөгжиж байсан социалист нийгмийг нь нураалгачихсан Америк тэргүүтэй барууныхныг харааж зүхэх нь сошиалд моод болж дээ. “АНУС” хэмээн хочлон дайрах Хэтрүүдорж нараар Монголын нийгэм арай ч хахах болоогүй байлтай.

сонин mn

Ядуурлын учир шалтгаан ба засах арга замын тухайд ийнхүү өчсү! Дараагийн нэг дугаарт Хэтрүүдоржийг Хэрсүүдоржтой сөргөлдүүлсэн нийтлэлээ толилуулна.

Д.Баярхүү

ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​