fbpx Сэтгүүлчийн тэмдэглэл: Өндөрхааны оройгоос
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
8 минут 37 секунд

Сэтгүүлчийн тэмдэглэл: Өндөрхааны оройгоос

Эзэн Чингис хааны өлгий, Их хатдын түүхт нутаг бол Хан Хэнтий. Нутгийн хүмүүстэй ярилцахад “өвлийн цаг хэцүүхэн байлаа, гэхдээ хичнээн үхэж хорогдсон ч мал бол өсдөг буян. Цаг зуд ямар байхаас үл хамааран манай нутгийн ард иргэд эцэг өвгөдөөс сонгон нутаглаж ирсэн энэ сайхан байгаль, уул усаа үргэлж ерөөж дээдэлж явдаг. Тиймдээ ч манай нутгийнхан сэтгэл нь цатгалан улс” гэж ярьсан юм. Үнэхээр сэтгэл цатгалан улс гэж байдаг байх. Хүн тавхан үгэндээ танигддаг даа. Онцолж яримаар байгаа хүн маань ч яг ийм.

Түүнийг Дэмбэрэлваанчигийн БАЛДАН гэдэг. Ямар сайхан нүүрний буянтай залуу вэ, харах нь ээ л инээж явна. Сайхан ч инээнэ. Ажлын хэсгийнхэн өдөрт хоёр суманд уулзалт хийсэн болохоор хугацаа давчуу явлаа. Давчдан яарч явахад юу эс тохиолдох билээ, олон хүнээс янз бүрийн л ааш гарна. Д.Балданг ажаад л явлаа. Уужуу юм. Аливаад бачимдаад байдаггүй бололтой. Хүнийг танья гэвэл бусадтай яаж харьцдагаас нь их зүйл мэдэж болдог. Бидний ажлын хэсэгт Улсын их хурлын гишүүн ч байна, намын бүлгийн зөвлөх залуус ч байна, жолооч, туслахууд ч байна. Хамгийн чухал нь ард иргэд. Ахмад настанд яаж хандаж, аймгийн засаг дарга нартай яаж мэндэлж байгаагаас нь би энэ залууг их хүндэлсэн юм.

Дэлгэрхаан суманд уулзалт дуусч байлаа. Саарал дээлтэй жижигхэн эмээ нуруугаа бөгтийлгөж духаа саравчлаад л зогсоод байна. Соёлын төвийн танхимд хүмүүс бужигнаад үүд рүү гарах урсгал битүү. Иргэд олноор цугларч байгаагаас харахад энэ хүмүүсийн үгийг сонсох, үгээ хэлэх хэрэгцээ их байгаа нь илт. Энэ шуугиан дотор нэг эргээд харвал жижигхэн эмээ өлмийгөө өргөөд ч хүрэхгүй байна уу гэлтэй Д.Балданг үнэрлэж зогсоно. Хамаатан садан нь юм болов уу гээд очтол үгүй. Өвөл манай суманд цас эрт ороод зуд болох төлөвтэй, би чинь гаднаа хэдэн муу үнээтэй. Тэгсэн энэ хүү ирж манай сумынханд өөрийнхөө компанийн малын эм тарианаас өгөөд явсан юм. Эмээ нь тэгэхэд баярлалаа ч гэж хэлж чадаагүй, олон хүн ирээд, дор бүрнээ аваад л харьсан. Тэрэн шиг тус дэмтэй юм байсангүй шүү. Үхсэн малын араас өвс тэвэрч ирээд ямар босгоод ирэх биш. Өгье гэсэн сэтгэлээр өгвөл юм тусаа өгдөг юм шүү дээ” гэв.

Би ажил эхлэхэд л өөрөөс нь онцлох сэдвүүд асуусан. Тэгэхэд Д.Балдан энийгээ ч хэлээгүй. Эмээгээс л мэдлээ. Өнгөрсөн 11 сард цаг хүндрэх нь гэж учир мэддэг хүмүүс яриад байхад улсын нөөцөө хэрхэн бэлдэж, ямар бодлогоор энэ өвлийн цагаан зудыг хохирол багатай давах вэ гэж төр арга хэмжээ аваагүй байхад энгийн нэг бизнесмэн залуу тэрбум шахуу төгрөгийн эм тариагаа үнэгүй тараачхаад яасан өөрийгөө сурталчилж мэддэггүй юм бэ” гэж би толгой сэгсэрлээ. Харин хэргийн эзэн маань “За тэрийг нэг их бичээд яах вэ, хүнд тусалчхаад би тусалсан шүү гээд байх муухай” гэх.

ЭР ХҮН ОЛОНТОЙ ЯВАХ САЙХАН. Очсон сум бүрт танихгүй хүн ч гэж алга. Ялангуяа ахмадууд “Буянтай хүү” гэж хайрлах юм. Тэр учир болбоос 1990-ээд оноос монголын уянгын дууны хаан гэгдэж явсан солгой Төмөрхуяг агсанг орон байртай болгож, насных нь бөгсөнд сэтгэл дүүрэн амьдруулсан гавьяа юм билээ. Сүүлийн жилүүддээ тэрээр ядруухан амьдарч явахад нь төр шагналд тодорхойлохгүй, ард түмний гавьяат гэдэг цолоор сэтгэлээ зогоож явсан үе байв. Дөнгөж сургуулиа төгссөн залуухан хүү нутгийн ахыгаа хайрлаж, хамтарсан тоглолт хийж, орлогоороо байр авч өгнө гэж зоригложээ. Тоглолт ч сайхан болж, солгой Төмөрхуягийн дуу хоолойг санасан олон хүний сэтгэлийг баясгаж, алдарт дуучин маань ч амьдралдаа мөрөөдөж явсан тоглолтоо хийж. Төр ч алгаа тэнийж МУГЖ болгов. Харин тоглолтын орлого нь байрны үнэд хүрсэнгүй. Амласандаа хүрдэг эр хүн байх ёстой гэсэн өөрийнхөө бодолд нугарахгүйн тулд унаж явсан машинаа зарж, ээжээрээ тэтгэврийн зээл авахуулчхаад ахдаа түлхүүрийг нь атгаад очиж байв.

Хорин хэдхэн настай залууд тухайн үедээ амар байгаагүй ч хорвоод нэгэн хүмүүний сэтгэлийг дүүрэн буцаасан буян багадахгүй бизээ. Бусдын төлөө гэсэн сэтгэл хүнээс хүчилж гардаггүй, дотроос урсаж гардаг гэдгийг энэ залуугийн тухай сонсох бүртээ мэдэрч явна.

Түүний өндөр эмэг Удга гэж айхтар хөгшин байжээ. “Миний хийсэн энэ насны буян хүрвэл хойд насандаа би алтан гургалдай болж төрнө өө” гэсэн юм гэдэг. “Нээрээ л тэгээд миний хүү ирсэн” гэж ээж нь ярьсан юм. Бурхан хамгийн хайртай хүнээ дуучин болгодог гэдэг ч хоолойн чадлын хажуугаар сүрхий сийрэг бизнесмэн болох толгой, зориг зүрхтэй улс төрч болох өгөгдөл бас байна. Хувь тавилан, заяа төөрөг, урьд хойдын буян гэж үнэхээр байдаг ч юм болов уу.

Тэднийх 3 охинтой. Эхнэр нь Булган нутгийн бүсгүй. Нөхрийнхөө тухай “үйл хэрэг нь ямар үр дүнтэй байхаас үл хамааран би түүний аливаа шийдвэрт хэзээ ч эргэлзэж тээнэгэлзэж байгаагүй. Улс орныхоо төлөө гаргаж чадах сэтгэл, зүтгэл бүхнийх нь ард би үргэлж байх болно” гэж эрс шулуухан хэлдэг сайхан ханьтай юм билээ. Хувийн бизнес нь хөлөө олчихсон. Хурдан морины тэжээл, ивомек, цагаан тариагаар нь малчид андахгүй.

Д.Балдан энэ удаагийн УИХ-ын сонгуульд цоо шинэ хүн. Харин улс төр түүний хувьд цоо шинэ зүйл биш гэдгийг би Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх суманд хийсэн олон уулзалтуудын араас сонсож, ажиглаж, дүгнэж суусан хүний хувьд хэлж чадна. Түүнд нэг тийм чин сэтгэлийн ХАРИЗМ бий. Шударга бус байдалтай эвлэрдэггүй, эрхтэн дархтан гэж айдаггүй, санасан зорьсон зүйлээсээ ухарч няцдаггүй. Гэлээ гээд давчдан бачуурч, омогдож түргэдсэн зангүй. Улс орны асуудлыг томоор харж чадах, томчуудын дүрмээр тоглож чадах, тэгээд мад тавиад хожчихож мэдэх олон нүүдэлт МОРЬ юм билээ.

Хэнтий аймгийн шүтээн болсон Өндөр хаан уулын оройгоос мянган уулын орой харагддаг гэнэ. Тал нутгийн хүн яагаад тайван уужуу байдгийг би сая ойлголоо. Хаанаас нь гарвал хавь ойроо дээрээс нь харж болохыг, яаж амьдарвал мянган уулын орой шиг нэгнээ түшиж болохыг ухаарчихсан байдаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Х.Нямбаатар: Номингийн Баярсайхан үе үеийн нийслэлийн засаг даргад авлига өгч Хан-Уул дүүрэгт олон газар авсан
Х.Нямбаатар: Номингийн Баярсайхан үе үеийн нийслэлийн засаг даргад авлига өгч Хан-Уул дүүрэгт олон газар авсан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​