fbpx Дроны эсрэг атомын бөмбөг л үлджээ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 44 секунд

Дроны эсрэг атомын бөмбөг л үлджээ!

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Энэ удаа Украинд бүтэлгүйтэж байгаа Оросын өөр ямар шалтгаан байна вэ гэдэг дээр баримт сөхөн тайлбар хайя.

Айлгах сүрдүүлэх, заналхийлэх, устгана сөнөөнө гэж суртал нэвтрүүлэгдэх, сөнөөх гэж байгаа мэтээр цэргийн хээрийн ба тэнгисийн цэргийн сургууль дадлага хийх, хөлөг онгоц аялуулах, агаарын хилийг нь зөрчиж нисэх, өөр юу ч байдаг юм ОХУ ёстой нэг аргаа барж байх шиг харагдана.

“Оросын аугаа их хүчин чадал” гэдгийг америкчуудад мэдрүүлэх “План Б” гэдэг нь Москвагаас цууриатлаа. Оросын Төрийн ТВ-ийн хатаагдсан суртал нэвтрүүлэгч Ольга Скабеева “60 минут” студээсээ тэгж зарлалаа. “План А” нь ажиллаагүй, үр дүнд хүрээгүй тул “План Б” рүүгээ шилжиж Куба руу атомын бөмбөг бүхий пуужин илгээнэ, даян дэлхийн аль болохгүй бүтэхгүй дайснуудыг нь Барууны эсрэг зэвсэглэнэ, террористуудыг ч зэвсэглэнэ, тэд нь АНУ-д яагаад ч хохирол учруулж чадна гэж Скабеева ярив. 2024 он гарсаар “План А”, “План Б”-гийн тухай байнга ярих болж, СССР-ийн үед Карибын хямрал дэгдээж, АНУ-ыг чичрүүлж, дэлхийн III дайны босгон дээр аваачиж байснаа бахдалтайгаар дурсан ярих болов. Шалтгаан нь тов тодорхой харагдаж байна. Фронт дээр Орос маш бүтэлгүй дайтаж байна. Дур сонирхлоороо, итгэл үнэмшлээрээ очиж байлдах орос хүн олдохгүй, хөлсөөр байлдуулдаг, тэр нь ч найдвартай биш, “Юуны төлөө Украины газар нутаг дээр олон мянгуулаа оросууд үхэж байгаа юм бэ?” гэсэн асуулт Орос даяар чимээгүй тархсан, хариулт олддоггүй, айлгах сүрдүүлэх, түгшээх ямар ч арга хэрэгсэл ашиглаад нэмэргүй.

“Крокус” театрын аллага нь тажикийн исламын хөлсний террористууд Украины тагнуулын албаны даалгавартай явсан гэсэн Холбооны Аюулгүй байдлын албаны даргын мэдэгдэл оросуудын сэтгэлд хүрсэнгүй.

Эсрэгээр Украины арми өдөр ирэх тусам хүч сууж, Оросын нутаг дэвсгэр рүү халдах нь тогтмолжиж, бас чанаржиж байна. “Силы беспилотных систем Украины” буюу зэвсэгт хүчиндээ төрөл мэргэжлийн цоо шинэ салбар болох “Нисэгчгүй онгоц, дроны хүчин”-тэй болж, командлагчаар нь хурандаа Вадим Сухаревский гэдэг хүнийг томилжээ. Агаар, тэнгис, хуурай газарт нисэгчгүй онгоц, дрон, робот систем ашиглан байлдуулах дэлхийн анхны цэргийн шинэ хүчний пионер нь Украин болжээ. Хиймэл оюун ухаанаар бүтээсэн лого нь ган хараацай. Оросууд товчхоноор “Украины дроны дивиз” гэж нэрлэж эхлээд байна. Хиймэл оюун, роботжилт эргэлтгүй нэвтэрсэн энэ шинэ арми Хар тэнгист Оросын флотыг үндсэнд нь “хоргүйжүүлээд” дууссан, эзлэгдсэн Крымээ авахад тун ойртсон. Крым нь оросуудын хувьд амралт зугаа цэнгэлийн бүс нутаг байхаа больсон. Өдөр алгасахгүйгээр украины нисэгчгүй онгоц, дрон, пуужингийн цохилт амсаж байна. 2022 онд Украины эсрэг Орос нь бүрэн хэмжээний халдлага үйлдэхэд Украин нь тэнгисийн цэргийн флотгүй болчихсон угтсан. Байсан хэдэн хөлөг онгоц зэвсгийг нь оросууд хуурч мэхлээд дээрэмдээд авчихсан, байсан усан цэргүүдийг нь урвуулчихсан, эсвэл хөөгөөд явуулчихсан, цорын ганц фрегат “Гетман Сагайдачный” гэдгийг нь оросууд живүүлчихсэн угтсан нь одоо үлгэр болж төгсчээ.

Хоёр жилийн дараахийг харъя. Орос нь хуурай газарт хийж буй давших байлдаандаа Хар тэнгисээс дэмжлэг авах бололцоогүй болчихсон байна. Хар тэнгисээр Украиныг бүслэнэ гэсэн нь үлгэр болж төгссөн.

Нэгэнтээ тэнгисийн цэргийн флотгүй болчихсон байсан Украин шал ондоогоор ажилласан. Цэрэг татаж усан цэрэг болгоно гэхээсээ технологийн инновацыг хурдтай хөгжүүлж, “Экипажгүй катеруудын флот” гэдгийг байгуулж амжжээ. Дайн эхэлж байх үед америкийн флотын мөрөөдөлд автчихсан, “Sea Hunter” гэх 40 метрийн урттай хөлөг онгоц гуйж байсан нь түүх болон өнгөрчээ. Украины тэнгисийн цэргийн флот зарим үзүүлэлтээрээ АНУ-ынхаас ч давчихсан явж байна. Хямд, том нүсэр биш, угсрах, бүтээхэд цаг хүч орохгүй тэнгисийн дронуудаар төсөр флот байгуулж дайнд оруулсан туршлага өмнө нь хаа ч байхгүй. Ийм ажлыг сэдсэн биш америк, НАТО-гийн цэргийн мэргэжилтнүүдийн гайхшийг барж нүдийг бүлтийлгэв. Орос ч сөхөө авах боломжгүйгээр том том байлдааны хөлөг онгоц, хөвөгч, чирэгч, ачааны хөлөг онгоцуудаа дрондуулж, одоо бүр Крымээс хөөгдөн Хар тэнгисийн зүүн эрэг рүү шигджээ. Азовын тэнгисийг Оросын дотоодын тэнгис гээд зарлачихсан байтал түүн рүү нь халдаад эхэлжээ.

Тэнгисийн цэргийн эксперт Х.И.Саттон гэдэг хүн баримтжуулсан байна. Украин нь 11 төрлийн тэнгисийн дрон, нисэх техник бүтээсэн, түүний дотор “Magura V5” гэх дрон илүү олон тоогоор байхаар байна.

Ийм дрон нь оросын эргүүлийн, тээврийн, байлдааны хөлөг онгоцуудыг алдахгүй сөнөөдөг, ер нь тэнгист гаргахгүйгээр болгосон, тэр ч бүү хэл Оросыг Крымтэй холбодог Керчийн гүүрийг гэмтээсэн, “Цезарь Куников” гэх оросын тэнгисийн цэргийн бахархал болсон том хөлөг онгоцыг жагсаалаас гаргасан гэжээ. Украины БХЯ-ны ЦТЕГ-ын дарга Кирилл Будановын амласнаар “Мөдхөн оросуудад маш олон сюрприз барих” ба гадаадад ч захиалгаар маш олон төрлийн дрон, нисэх техник бүтээлгэж байна. Зөвхөн Турк гэхэд батлан хамгаалахын 4 компани нь усан доогуур шумбагч USV гэх камиказе Украинд өгөхөөр болжээ. Харин Орос нь яг одоо тийм төрлийн “беспилотник” бүтээх ажлаа эхлүүлж байгаа ч цаг хугацааны хувьд оройтжээ. Оросын түрэмгийлэлд омогшдог монгол троллуудад! Беларусийн Ерөнхийлөгч мөнөөхөн манай оронд айлчлаад хэвлэлийн хурал дээр хадууран Украин, Барууныг баахан муулж, Оросыг магтсан даа. Тэгэхдээ “Украинд байлдах цэрэг ч байхгүй, зэвсэг ч байхгүй” гэж цуурсныг ахмад дайчин миний нэг найз үнэмшчихсэн сайрхаад яриад явж байна лээ. Найз нар минь Лукашенко санаатайгаар тэгж ярьсан болохоос бодит байдлыг олж харахыг хүсэхгүй яваа. Яг Путин шигээ мэдээллийн ваакум дотор байна. Түүний хэлсэн дээр уярч омогшоод хараал зүхэл их урсгаад байвал Орос ялчихна гэж бодож яваа бол том эндүүрэл шүү! Оросын террорист дайныг ялна гэдэгт итгэсэн хүн хэрэв нүдтэй чихтэй бол харж сонсож байгаа. Түүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялж таарна шүү!

сонин mn

Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​