fbpx Б.Билэгсайхан: Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хиймэл оюунаар турших боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 47 секунд

Б.Билэгсайхан: Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хиймэл оюунаар турших боломжтой

"Зууны мэдээ" сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор "Рүүкий Системс" ХХК-ийн захирал, Machine Learning UB NGO үүсгэн байгуулагч Б.Билэгсайханыг урилаа.

Хиймэл оюун харьцангуй шинэ салбар ч дэлхийг өөрчилж байна

-Бид нийгэмд тулгамдаж буй асуудлуудад хиймэл оюун, өгөгдлийн суурьтай шийдэл гаргахыг зорьдог. Миний хувьд Япон улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарсан. Өөрийн сурч мэдсэнээ ашиглан Монголд тулгамдаж буй асуудлыг мэдээлэл технологид суурилан шийдэх боломжтой гэж боддог. Анх гадаадаас ирэхэд ажлын хамтрагчид, таньж мэдэх хүмүүс маань Японд байсан тул мэдээлэл хаагуур урсаж байна, хэрхэн ажиллах, ажлын хамтрагчид олоход танилын хүрээ шаардлагатай байсан. Хиймэл оюун ухааны хөгжил нь Монгол Улсад харьцангуй шинэ ойлголт. ChatGPT, хиймэл оюун ухаан бидний төсөөлөлд байгаа тэр ирээдүйг хамгийн хурдтайгаар бодит болгож байгаа технологиудын нэг юм. Хиймэл оюун харьцангуй шинэ салбар ч дэлхийг өөрчилж байна. Бид ч мөн адил хоцрохгүйг хичээж бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд ажилладаг. Монголд сайн бүтээгдэхүүн хийгээд олон улсын зах зээлд нэвтрүүлэхэд хаана ч боломжтой. Систем хөгжүүлэлт, функц, аппликейшны боломжоороо гадаадын орны бүтээгдэхүүнээс дутахааргүй байдаг.

И-баримтаараа хиймэл оюун ухаан ашиглах боломжтой

сонин mn

-Бид И-баримтыг гар утасны камераар зургийг нь авч, хиймэл оюунд суурилуулан уншуулан таних систем бүтээж, хувь хүн санхүүгээ удирдах, урамшуулалт аянд оролцох боломжийг бий болгосон аппликейшны санааг дэвшүүлсэн.

SocialPay аппликейшнд дансны дугаар таних хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэхэд хамтран ажиллаа. Манай худалдаа эрхлэгчид дансныхаа дугаарыг цаасан дээр биччихсэн байгаа харагддаг.

Үүнийг хиймэл оюун ухаан ашиглан И-баримтын зургаас ямар дэлгүүрээс, ямар бараа авсан мөн сугалааны дугаарыг таньж уншуулах систем хөгжүүлээд байна. Гараар бичсэн болон хэвлэсэн дансны дугаарын зургийг SocialPay аппликейшны камераа ашиглан уншуулахад гүйлгээ хийх хэсэгт дансны дугаар автоматаар бичигддэг болсноор худалдаа, үйлчилгээний байгууллагад төлбөр тооцоо хийхэд илүү хялбар болсон. Энэ системийг бүх төрлийн бичиг баримт таньдаг болгоод өөрчлөх боломжтой.

Дэлгүүрээс худалдан авалт хийсэн И-баримтаа уншуулахгүй хаячихдаг тохиолдол олон. Баримтуудаа цуглуулж байгаад хийх гэхээр QR код нь уншихгүй болчихсон тохиолдолд сугалааны дугаар, мөнгөн дүнг гараар шивж оруулах нь төвөгтэй санагддаг шүү дээ. Энэхүү асуудлыг хялбаршуулж өгсөн. Мөн И-баримт дээр байгаа мэдээллүүд нь санхүүгийн чиглэлийн байгууллагуудад хамгийн хэрэгтэй дата болдог. Хэрэглэгч ямар төрлийн бүтээгдэхүүн сонирхож худалдан авч байна гэсэн зах зээлийн судалгаа болох боломжтой.

Монголд хараахан энэ төрлийн аппликейшн байхгүй байгаа. Энэ систем нь баримт бүртгүүлэхтэй адил уншуулах хэлбэрээр хялбар шийдэгдсэн. Манай улс "Цахим үндэстэн" болно гэсэн том зорилго тээгээд явж байна.

Үүний хүрээнд тодорхой амжилтууд гарч байна гэж хардаг. Монгол Улсын цахим шилжилтэд боловсон хүчний асуудал нэгдүгээрт орж байна. Дотоодод боловсон хүчин бэлтгэж буй их сургуулийн оюутнуудын тоо цөөн байна. Энэхүү зорилгод хүрэхэд ажиллах ажилчид хаанаас олох билээ. Мөн манайх старт-ап компани болохоор компаниа томсгоё гэхээр ажиллах хүч олдохгүй байх асуудал тулгардаг. Тиймээс боловсон хүчин бэлтгэхэд анхаарахгүй бол хүний нөөцийн хомсдолд орсон гэдэг нь харагддаг. Мөн дотоодын мэдээлэл технологи, IT чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг бодлогоор дэмжиж гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулаасай гэж хүсдэг. Дотооддоо ухаалаг систем хөгжүүлж байгаа залуусаа дэмжвэл гаднын системийг зарим талаараа гүйцээд очих боломжтой гэж боддог.

Машин сургалтын аргаар монгол гэрийн тоог хоёр цагийн дотор гаргасан

-Монголд ирээд анзаарсан нэг зүйл нь гудамж талбай, аж ахуйн нэгжүүдэд олон камер энд тэндгүй суурилуулсан байсан. Миний ажил камерын зураг дүрс, видеотой холбоотой тул Монголд энэ чиглэлээр хийх ажил их байна гэдгийг харсан. Энэ их олон авто тээврийн хэрэгслийн ослыг хараад өөрийн чадах зүйл юу байгаа бол гэж боддог.

Гадаадад ослуудыг бүртгэж осол их болдог газрууд болон шалтгаан дээр дүгнэлт хийн ослыг багасгадаг. Манайх осол, зөрчил гарсан дата дээрээ дүгнэлт хийвэл тодорхой үр дүн гарах болов уу гэж боддог.

Оюутан залуус маань иймэрхүү судалгаа хийж үзвэл нийгэмдээ их хэрэгтэй судалгаа болох байх. Түгжрэл зөвхөн машин хязгаарлах биш хот төлөвлөлттэй нягт уялдаатай гэдэг нь харагддаг. Өөрийн хөгжүүлж буй машины дугаар таних систем дээр зам болон цагаан зураасыг таних систем нэмж туршсан. Ямартай ч цагаан зураас давж яваа машиныг автоматаар танин илрүүлэх боломжтой. Хиймэл дагуулын зурган дээр машин сургалтын арга ашиглан Улаанбаатар хотын машины тоо болон монгол гэрийн тоо байршлыг гаргалаа. Тухайлбал, Багануур, Налайх ороогүй ч хотын ойр орчимд 67 мянга орчим гэр, 226 мянган машин тоологдсон. Гарааш дотор, харанхуй сүүдэрт орсон машин мэдээж тоологдоогүй.

Төрөөс дата өгөгдлийг нээлттэй байршуулах хэрэгтэй байна

-Манайхаас Монголын оюутан залуучуудад зориулсан хиймэл оюун болон дата дүгнэлтэд тулгуурлсан тэмцээнүүд зохион байгуулдаг. Тэрхүү шийдлүүд дээр өөрсдийн шийдлүүдийг гаргаж танилцуулдаг.

Нийгэмд тулгамдаж буй түгжрэл, агаарын бохирдлын асуудалд шийдэл гаргасан. Үүн дээр эцсийн бүтээгдэхүүн гаргах бидний өдөр тутмын амьдарч буй орчныг сайжруулахад чиглэдэг.

Гэвч тоон мэдээлэл ямар байгааг ил гаргаж танилцуулаад орхих нь харамсалтай санагддаг. Хамгийн сүүлд болсон тэмцээн дээр монгол гэрийн тоог манай систем хоёр цагийн дотор гаргасан. Энэхүү системийн тусламжтайгаар хороо бүрээр явж тоолох ажилчдын цаг хугацаа, ажлын хөлсийг хөнгөвчилнө. Нөгөөтээгүүр, тоог үнэн бодит гаргах боломж өгч байгаа юм. Сүүлд агаарын бохирдлын чиглэлээр дата анализ хийж байхад бидний хэмжиж байсан хэмжих арга огцом өөрчлөгдсөн тохиолдол гарсан. Ингэж дата өөрчилсөн асуудал гарах нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх шийдэл олоход хүндрэл учруулдаг. Датаг нээлттэй хэлбэрээр байршуулаад өгвөл олон шинэ шийдэл гарах боломжтой. Түгжрэл дээр авч буй арга хэмжээнүүдийг бид үнэлэх хэрэгтэй. Зайсангийн уулзварыг нэг эгнээтэй болгосноор замын ачаалал хэдэн хувь сайжрав гэдгийг ямар аргаар үнэлж байгаа нь тодорхойгүй. Нэг чиглэлтэй болгосноор бусад хэсэгтээ яаж нөлөөлөөд байна вэ гэдэг судалгаа хийгээгүй. Тиймээс Улаанбаатар хотын уулзварын мэдээлэл дээр цогцоор нь аваад үнэлэх нь түүхэн датаг цуглуулж бодит байдал дээр заавар туршилт хийхгүйгээр хиймэл орчинд олон янзаар туршиж илүү сайн хувилбарыг гаргах боломж бидэнд байна.

Махны гарц өндөртэй Япон үхрийг камерын тусламжтайгаар хянах хиймэл оюуны системийн төсөлд оролцож энэ хавар хүлээлгэж өгсөн. Тэрхүү ажлын үр дүнгийн талаар Японы "Никкэй" сонинд нийтлэгдсэн байдаг.

Хиймэл оюунаар үхэр сэжигтэй хөдөлгөөн хийж буйг илрүүлж мэдэгддэг системийг монгол залуучууд амжилттай хийсэн. Анх ганц фермд ашиглаж байсан бол одоо хэд хэдэн фермд ашиглаж байна. Энэхүү систем хиймэл оюун ухаанд суурилан камерын тусламжтайгаар үхэхээс нь өмнө сэргийлэх, мэдэгдэх систем юм. Энэхүү үүлдрийн үхрүүдийг бордох, хөдөлгөөнийг хязгаарласан орчинд удаан байлгахаар үхэх тохиолдол гардаг. Энэхүү үүлдрийн үхэр нь стейкны үхэр учир өндөр үнэтэй. Нэг үхэр үхэхэд их зарлагатай байдаг.

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Авьяасаа тунхагласан гурван үеийн жүжигчид
Авьяасаа тунхагласан гурван үеийн жүжигчид
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​