fbpx Долоодугаар тойрог: Эдийн засгийг тэтгэх Говийн бүс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 54 секунд

Долоодугаар тойрог: Эдийн засгийг тэтгэх Говийн бүс

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна. Энэхүү түүхэн сонголтыг хийхэд найм хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж байна.

УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын долоодугаар тойрог буюу говийн бүс долоон мандаттай. СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ бүсэд 17 нам, хоёр эвсэл, хоёр бие даагч гээд нийт 78 хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Говийн бүс бол өөрийн гэсэн онцлогтой. Уул уурхай, эрдэс баялаг төвлөрсөн Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн гол тулгуур бүс нутаг. Тэр ч утгаараа энэ тойргоос сонгогдсон гишүүд энэ чиглэлд нэлээд анхаарч, хөтөлбөр боловсруулж ажиллах биз ээ.

Говийн тойргийг МАН-аас УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан өнгөлөн өрсөлдөж байна. Тэрээр өмнө нь Дорноговийн тойргоос хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан, тойрогтоо хийж бүтээсэн зүйл олонтой улстөрч. Тэгвэл энэ удаа говийг бүсээр нь хөгжүүлэх концепц боловсруулан өрсөлдөж байгаа юм. Түүнчлэн Б.Дэлгэрсайхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайдаар ажилладаг. Хотын бүсэд метро барих төслийг мөн хариуцан хэрэгжүүлж байгаа билээ.

ЕТГ-ын хэвлэлийн албаны дарга, сэтгүүлч Ө.Золбаяр говийн бүсэд нэр дэвшин өрсөлдөж байна. Өмнөговийн гаралтай тэрээр “Говьд ус авчирна” гэсэн үзэл санааг дэвшүүллээ. Ө.Золбаяр 2007-2011 онд “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”-тай хамтарсан “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье” цуврал нэвтрүүлгийн ерөнхий редактораар ажиллаж бодлогын түвшний асуудал дэвшүүлсэн 120 орчим дугаарыг бэлтгэн хүргэсэн байдаг.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, говийн бүсэд өрсөлдөж байна. Тэрээр 2016 оноос хойш хоёр удаа говийн тойргоос сонгогдсон байдаг. Мөн БСШУС-ын байнгын хорооны даргаар дэвшин ажилласан билээ.

УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин говийн тойрогт дахин нэр дэвшиж байна. Тэрээр 2015 оноос Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга, 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад парламентын гишүүнээр сонгогдсон билээ.

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байна. Дундговь бол МАН-ын үед сөрөг хүчин засагласан гуравхан аймгийн нэг. Гэсэн ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ц.Мөнхбат аймгийн Засаг даргын ажлыг тун боломжийн хийсэн. Тэр ч утгаараа говийн бүсийн асуудлыг сайн мэдэх хүний нэг биз ээ. Тэрээр тус тойрогтоо нэлээд хүчтэй өрсөлдөгчийн нэгд тооцогдож байна.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан долоодугаар тойрогт нэрээ дэвшүүлсэн. Тэрээр тухайн бүсэд АН-аас нэр дэвшиж байгаа цорын ганц эмэгтэй юм. Л.Мөнхбаясгалан говийн нутгийн бэр бөгөөд шударга ёсны дуу хоолой болох цаг ирсэн хэмээн улс төрд орж буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн говьд ус татах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.

"Гранд серкл" корпорацын Ази, Номхон далайн бүсийн бизнесийн захирал О.Мөнхзаяа Үндэсний эвслээс тус тойрогт нэр дэвшлээ. Тэрээр 2022 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд олон улсын хүний эрх зүй мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан боловсролтой эмэгтэй. Мөн Францын “Өлсгөлөнгийн эсрэг хөдөлгөөн”, "Мерси Кор" зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай юм.

2024 оны УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хуваасан нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай шууд холбогдож байгаа билээ. Говийн бүсийн тэргүүлэх чиглэл нь нефть химийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, бүх төрлийн эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, эрдэс баялаг, хүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл, палеонтологи, байгаль, шашин, хил орчмын аялал жуулчлал, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр ложистик хэмээн тодорхойлсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 122 (7366)

Намууд: Шүүхийг яах вэ?!
Намууд: Шүүхийг яах вэ?!
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​