fbpx Өнгөт сонгуульд уриалсан тойргоо гологсод
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 9 секунд

Өнгөт сонгуульд уриалсан тойргоо гологсод

Бараг л МАН-ынхан алуурчин явуулаад АН-ын хүнийг алчихлаа гэх гүтгэлгийг тарааж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөөр хамгийн их цуурч шуугисан таван хүн Сонгинод дэвшчихсэн болж таарлаа.

Хэдхэн хоногийн өмнө Өвөрхангай аймагт АН-ын сонгуулийн суртал ухуулагч бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Монгол төрийн сонгууль болж байхад ийм ч эмгэнэлтэй явдал гарна гэж хэн санах вэ?! Гэсэн ч монгол хүн байна даа, аливаа асуудал уужуу сэтгэл, ухаалаг бодлоор ханддаг нандин чанар бидэнд байдаг.

Байдаг, гэхдээ АН-ын зарим нөхдөд тийм ухаан заяасангүйг бид фейсбүүкийн лайвнаас харсан. Харамсалтай явдалаар дэгээдэж, өрсөлдөгч намаа нухчин дарчих санаа агуулсан хэдэн хүн тодорсны нэг нь олноо “Элийрэгч” хэмээн алдаршсан Цоггэрэлийн Уянга. Албан ёсоор эмгэнэл илэрхийлэхээр очсон эсрэг намын даргыг намын байрны босго давлаа гэж уурссан тэр Д.Монголхүүг дагуулан очиж, даргатайгаа хэрэлдэж, ард түмнийг талбайд гарахыг уриалахыг түмэн хүн үзсэн. Уг нь Л.Оюун-Эрдэнэ улс төрийн соёлоо л дагаснаас биш харамсалтай явдал дээр даапаалах гэж очоогүй нь мэдээж. Намуудын хооронд зөрчил үүсэхээс сэргийлэх нь ч зүйн хэрэг. Хууль ёсны сонгууль болж байхад засаг огцруулахад уриалж, талбайд жагсаал зохион байгуулах гэсэн нь өнгөт хувьсгалын шинж. Хуульд зааснаас өөрөөр төрийн эрхийг авахыг ийн нэрийддэгийг анхаарууштай. Дарга нь туйлшрахаа боль, сонгууль бүү үймүүл гэж загнаагүй бол юу ч болж мэдэх юм билээ, их л эвгүй нөхцөл бүрдэхэд ойрхон байсан даа.

Нууц амрагтайгаа уулзангаа Элбэгдорж ахынхаа өгсөн Парламент сувгийг зарах материалаа нотриатжуулаад авчихъя гэж ярьсан бичлэг нь задарсан Ж.Отгонбаярын дараагийн акц нь хүний эрдэнэт амь үрэгдсэн харамсалтай явдалаар тоглох байв. Тэр бас сошиалд маш идэвхтэй, олон мянган дагагчтай Сонгинод нэр дэвшигчдийн нэг.

Энэ утгаараа Өвөрхангайд болсон хэргийг сонгуулийг будлиантуулах улс төрийн захиалгат аллага мэт ойлголтыг нийтэд түгээж орхисон. Гэр бүлээ ч бүрэн, бүтэн аваад явчихдаггүй Норовын Алтанхуяг анхны эхнэрээ туслахаараа сольсон. Тэгээд ч ханахгүй шинэ эхнэрээ хэвлэлийн төлөөлөгчтэйгээ араар нь тавьж, хүүхэдтэй болоод амжсан. Бас “3 охин”-ы Анхмааг учиртай залуугийнх нь өврөөс сугалаад хамт хоночихдог байсан сэлгээ сайтай тэр сонгуулийн өмнөхөн хятадуудаас мөнгө авсан нь ил болсон шүү. Ийм байж төр түшихээр түмэн олноос санал гуйж яваагийнх нь хувьд Н.Алтанхуягт хэр итгэж болох вэ хэмээн судалж үзэх нь зүйн хэрэг. Хятадуудын мөнгө хаагуур яаж орж ирэв гэвэл түүний “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажилласан М.Сономпилийг санаж байгаа байх. Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаар дамжуулан их хэмжээний хахууль авч 19 оны долоодугаар сард дөрвөн жил хорих сонсдоггүй юү?! Жил гаруйхны өмнө суллагдсан ч удалгүй нүүрсний хэрэгт холбогдсон доо.

Чинггэлэ Бао гэдэг хятад хүний “Иннер Монголиа Жи Юунлай” нүүрсний компаниас М.Сономпилийн Хаан банк дахь хувийн данс руу 200 сая төгрөг шилжүүлжээ. Харин удалгүй тэр мөнгөний ихэнх нь буюу 180,000,000 төгрөг “Сануг” ХХК-ийн захирал М.Алтанцог гэгчийн данс руу шилжүүлсэн байгаа юм.

Үүнийг тодруулж үзтэл М.Алтанцог гэгч нь “Хаанжимс Эс Би Ти” ХХК-ийн Хаан банкны дансанд 170 сая төгрөгийг ямар нэгэн гэрээ, тооцоогүйгээр шилжүүлжээ. Хаан жимс гээд тэр жилийн үерт автдаг нэг амралтын газар байдаг даа. Н.Алтанхуягийнх л шүү дээ. За, ингээд зогсохгүй. Хаанжимсийн данснаас 160 сая төгрөг Ганбаатарын Ундрал гэх эмэгтэйн хувийн данс руу орсон байх юм. Лавшруулаад судалбал тэр Ганбаатарын Ундрал нь Н.Алтанхуягийн төрсөн хүү Алтанхуягийн Тулгын эхнэр гэнэ ээ. Сонин байгаа биз! Түүний нууц үүгээр дуусахгүй. Араараа тавиулсан ч эхнэр нь хэвээр үлдсэн Х.Сэлэнгийн нэр дээр баячуудын амьдардаг “Бэлла виста” хотхонд 263мкв байр байна. Уг байрыг анх хоёр машины гаражийн хамт 2008 оны 2 дугаар сард 500,000 доллараар авч өгсөн нь бичиг баримтаар батлагдана. Энэ чинь өнөөгийн ханшаар гурван тэрбум гарна гэсэн үг шүү дээ. Гэхдээ Н.Алтанхуягийн ХОМ дээр энэ үнэтэй, тансаг байр байх ч үгүй.

Ийнхүү Сонгиныг хөгжөөхөөр явж байгаа АН-ынхны нэг комедиан Н.Амаржин хэдийгээр хүний амиар нэр олохыг нэг их чармайгаагүй ч Сонгиныг голсон. Ц.Уянгатай хамт Хан-Уулыг усалж байгаад хотын зах руу цөлөгдчихсөн хүн шүү дээ.

Нэр дэвшигчдийг зарласны дараа усалгаа сайтай тойргоо алдсандаа дээрэмдүүлсэндээ их л гасалж байгаа харагдсан. Гэхдээ голсон юм голд гэгчээр УИХ-д гарахын тулд Сонгины сонгогчдыг сайхан амьдруулна гэж амлаад л явна. Улстөрчдөд нэг бичигдээгүй номлол байдаг. Амлаад л байх хэрэгтэй. Санал л авч байвал хаана, хэнд, юу гэж амлах нь хамаагүй, гоё сайхан ярь гэдэг философи тэдэнд үйлчилдэг. Англи хэлний багшаас уушийн газарт хүн инээлгэдэг салбадай болоод улс төр, нийгмийн асуудлуудыг сошиалд хөнддөг идэвхтэн болсон байж билээ. Одоо тэгээд төрийн ордон салбадай дутах нь энэ үү дээ! Лайвчин Мөнх-Эрдэнийн аманд орж, 20 оны сонгуулийн пиарыг нь хийсэн багийнханд мөнгийг нь өгөөгүй нь баригдсан П.Галиндэв уг нь тэрбумтан л юм байна билээ ш дээ. Хөрөнгө нь гурван тэрбум төгрөг гэв үү дээ, Бумаа минь! Тэр жилийн сонгуульд Х.Баттулгатай нийлж, С.Эрдэнийн саналыг хувааж, унаган намын даргаас хавсайдан зайлуулж, АН-ыг хагархай бөмбөг шиг цуулж, жонхууруулж хаясан нөхөр. Тийм болохоороо ч тэр үү мөнгөн дээрээ луу унжаа байлгүй. Одоо XI тойрогт хулгайлагдсан найман жил нэхээд хээв нэг пиардаад л явна. Гэрээ засаад төрөө зас гэдэг шиг эхлээд намаа наачихвал Монголоо бүрэн, бүтэн авч явахыг нь харж болох л байсан юм даг уу даа. Гадны хөрөнгө оруулалтын тухай хуулийг гацаах А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан нарын бүлэглэлд орчихсон, тэр хэд Х.Баттулгын хамт УИХ-ын дарга Г.Занданшатарт МоАХ-ны шаардлагыг хүргэж явсан нь ч саяхан.

Шинэ эргэлт: Төв Азийн орнууд усан цахилгаан станц барихаар тохиролцов
Шинэ эргэлт: Төв Азийн орнууд усан цахилгаан станц барихаар тохиролцов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​