fbpx “...Үүлэн чөлөөний нар” ба Г.Батхүү агсны хүүгийн хатуу үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
8 минут 22 секунд

“...Үүлэн чөлөөний нар” ба Г.Батхүү агсны хүүгийн хатуу үг

Өвөрхангайд хэд хоногийн өмнө сонгуулийн ухуулагч хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Хэрэг үйлдсэн этгээд нь МАН-ын нэр дэвшигчийн ухуулагч, хохирогч нь АН-ын гишүүн байсан. Тэгээд сонгуулийн үе. Тиймээс уг хэргийг улстөржүүлэх хандлага нэлээд ажиглагдав. Тэр нь дуусахгүй байна.

Хэрэг явдал болсны дараахан АН-ын нэг гишүүн “...Ийм үүлэн чөлөөний нар АН-д дахин олдохгүй.

Найман жилийн турш фэйлдсэн намыг хангалттай буулгаж авах боломжтой жил. Ийм гоё боломжийг ашиглаж чадахгүй өлбийчихөөд МАН-ын заавар хүлээгээд суугаад байгаад нь Лу-д уур хүрээд байгаа юм аа. Уг нь одоо жинхэнэ улс төрийн тоглолтуудаа гаргаад, эрэгчин эмэгчнээ үзэж байх үе шүү дээ” гэчихэв. Энэ нь улс төрийн хүрээ, олон нийтэд тийм ч таатай сонсогдсонгүй бололтой. Олонх нь шүүмжилж байна. Улмаар “…МАН нэр дэвшигчдээ ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн. Нэр дэвшигч Г.Сайханбаярын хувьд уг гэмт хэрэгт холбогдогчтой өөрөө уулзаж албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй, амь хохироогч нь сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцож эхлээгүй байсан. Гэвч МАН-ын зүгээс улс төрийн сонгууль, төрийн эрх барих дээд байгууллага парламентыг бүрдүүлэх сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, эмх замбараатай явуулах үүднээс ийм шийдвэрийг гаргасан. Уг асуудалтай холбоотойгоор тодорхой улс төрийн намын удирдлага, тухайн тойрогт нэр дэвшигчдийн зүгээс энэ золгүй явдлыг улс төрийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг болгон ашиглаж байгаад нэр дэвшигчийн зүгээс харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Сонгуулийн кампанит ажил илүү хариуцлагатай, ёс зүйтэй явах цаг үед бид ирээд байна. Тиймээс улс төрийн намууд, нэр дэвшигчид, улстөрчид уг асуудал дээр хариуцлагатай ёс зүйтэй хандахыг уриалж байна” гэж тус намын генсек, Сонгуулийн төв штабын ерөнхий менежер Д.Амарбаясгалан мэдэгдэв.

Харин нэр дэвшигч Г.Сайханбаяр “…Би сонгуулийн сурталчилгаагаа цаашид үргэлжлүүлж, өрсөлдөөд явна” гэчихээд байна. Харин АН-ын дарга Лу.Гантөмөр “…Газар дээр нь ирээд сонсоход, намын байрандаа сууж байгаа хүнийг өөр намын ухуулагч ирээд алсан байна. Ажлын байрандаа, сонгуулийн штаб дээрээ сууж байгаад халдлагад өртөнө, амиа алдана гэдэг яав ч энгийн хэрэг биш. Энэ бол ардчиллыг нухчин дарах том оролдлого, дохио. Үйл хэргээ хийж байгаа хүнийг ирээд ална гэдэг улс төрийн аллага. Энэ бол төрийг санаатайгаар булааж авч байгаа гэмт хэрэг. Монгол Улсад ардчилсан сонгууль болох уу, үгүй юү гэдгийг шийдэх урхагтай аллага болсон байна. Тиймээс энэ тойрогт МАН-аас нэр дэвшиж буй есөн хүний нэрийг татах хэрэгтэй” гэсэн юм. Түүний энэхүү “…Улс төрийн аллага” хэмээсэнтэй холбоотойгоор нэр дэвшигч Г.Сайханбаяр хууль хяналтын байгууллагад ханджээ.

Үүнээс гадна энэ харамсалтай хэргийн талаар Үндэсний эвслийн удирдлага ч байр сууриа илэрхийлэв. Тус эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “…Үндэсний эвслийн хамт олны өмнөөс Өвөрхангай аймагт болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлье. МАН-ын ухуулагч өрсөлдөгч намынхаа дэмжигчийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт харамсаж байна. Энэ бол МАН-ын уулзалт иргэд сонгогчдыг илжиг мэт хөөж, тууж хүчээр оролцуулж байгаатай холбогдуулан үүсэж буй маргаан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан МАН-ын удирдлага Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигч С.Сайханбаярыг нэр дэвшигчээс татах шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэр нь иргэд сонгогчдодоо хүндэтгэлтэй хандаж гаргасан шийдвэр огт биш. Эргээд иргэд сонгогчдоо басамжилсан, хуурсан үйлдэл гэж харж байна. Учир нь Сонгуулийн тухай хуулиар нэгэнт батламжаа авсан нэр дэвшигчийн нэрийг татах хууль зүйн хувьд хориотой. Тухайн нэр дэвшигч нас барсан тохиолдолд л татаж болно. Эсвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө хууль гэж андуураад байгаа юм уу. Энэ асуудал дээр хариу байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа мэт ийм шийдвэр гаргаж болохгүй. Мөн МАН-ын дарга АН-ын даргад эмгэнэл илэрхийлсэн байна. Л.Оюун-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж Ерөнхий сайд болон намын даргаас огцроод эмгэнэл илэрхийлэх ёстой” гэсэн юм.

Тэгвэл үүний дараа Г.Батхүү агсны хүү Ганхөлөг олон нийтийн сүлжээгээр дамжуулж Н.Номтойбаярт хатуухан үг дайжээ. Түүндээ “...Номтойбаяр шоронд байх ёстой хүн шүү дээ. Гэтэл одоо нэр дэвшчихсэн, намын дарга болчихсон байх юм.

Ордны шатнаас хүн өөрөө унаад үхчихдэггүй. Миний аав өөрөө унаад үхэх ч хүн биш, сонго-уйл аа гэж. Номтойбаяр аа, чи миний эцгийг алсан хэргээс мултрахын тулд Их хуралд шургах гэж их хичээж байна аа. Чам шиг алуурчинд эх оронч үзэл гэж юу байдаг юм бэ. Сонгуулийн жил биш байсан бол чи өдийд шоронд байх байсан шүү” гэжээ. Гэхдээ энэ нь Б.Ганхөлөгийн хаяг мөн, биш гэдэг асуудал гарч байна. Гэвч Н.Номтойбаярт хууль хяналтын байгууллагаас 2020 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан прокурорын дүгнэлтэд “…Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн 190901933 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед Н.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны тавдугаар сарын 19-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Манай өрөөнд Г.Батхүү гуайтай ярилцаж суухад бид хоёр архи дарс хэрэглээгүй...” гэж. 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр мөн үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Би талийгаачтай хамт архи уугаагүй, Батхүү миний мэдэхийн манай өрөөнд архи уугаагүй...” гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн” гэсэн байдаг. Мөн тухайн үед Г.Батхүү агсны хүү Гөнхөлөг, Н.Номтойбаяр нар энэ асуудлаас болж зөрчилдөж байсан юм.

Ер нь бол Өвөрхангайд гарсан хэрэгтэй холбоотой өрнөсөн үйл явдлуудын эцэст АН-ын даргын дүгнэсэнчлэн “...Улс төрийн аллага” хэмээгддэг тодорхойлолттой хоёр ч хэрэг сөхөгдөх шинжтэй болж байна. Учир нь нийгэм, олон нийтийн дунд “...АН-ынхан С.Зоригийг, Г.Батхүүг хөнөөсөн хэргийг тоодоггүй” гэсэн “үнэлэлт, дүгнэлт”-үүд байдаг. Гэтэл энэ хэргийг “...Үүлэн чөлөөний нар мэт ашиглая” гэсэн нь ийм байдал руу хөтөлж буй бололтой. Гол нь Өвөрхангайд гарсан хэрэг, өмнө нь С.Зориг, Г.Батхүү нарын амиа алдсан хэрэг ч удааширч дарагдалгүй, үнэн зөвөөр шийдэгдэх учиртай юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“…Олгой хагаравч тогоондоо” буюу оролдож болохгүй олон улсын “сэдэв”
“…Олгой хагаравч тогоондоо” буюу оролдож болохгүй олон улсын “сэдэв”
 
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Бүх зам Бээжин хүрнэ

Бүх зам Бээжин хүрнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​