fbpx Баабар: Ганхаж болохгүй гадаад бодлого
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 12 секунд

Баабар: Ганхаж болохгүй гадаад бодлого

Алив улс оронд хүнд хэцүү сорилт тулгаран шийдвэр гаргахад Батлан хамгаалахын ба, Гадаад харилцааны сайд хэн байхаас олон юм шалтгаалдаг, түүний дотор заримдаа улс орны цаашдын хувь заяа шийдэгддэг. Учир нь хурцадсан асуудлыг эсвэл дайн байлдаанаар, эсвэл дипломат аргаар шийдэн цаад талд нь гардаг.Дайнаар шийдэж зөв болсон ч бий, алдсан нь ч бий. Юутай ч бодит хохирол ихтэй. Дипломат аргаар ч хохирол, хожоо аль алин нь гарна, гэхдээ бодит биет хохирол нь ядахнаа арай бага. АНУ-ын төрийн нарийн буюу Гадаад харилцааны сайд асан Киссинжэр яг тэр хурц үед энэ албан дээр байгаагүй бол өөр хэн ч Вьетнамын дайныг зогсоож барахгүй байсан.

Францын хувьсгалын үеийн Гадаад сайд Талэйраныг тэр үед түргэн солигдож байсан бүх засагт гадаад харилцаа хариуцан бүх дайсантай болон бүх засагтай эвлэрч байсан гэж сайнаасаа муугаар нь их дуудсан байдаг. Гэвч Талрэйны хүчээр Франц дайны олон аюул заналыг багасган туулж бага хохирол амссан ч гэх нь бий.

Манж Чин улсын сүүлчийн Гадаад сайд Европ болон Оросын түрэмгийлэл болгонд бууж өгөн хэлэлцээ хийж газар нутгийн нэхэмжлэл болгоныг зөвшөөрчээ. Түүнийг урвагчаар нь дуудан хараагсад олон ч, 1920 оны Вашингтоны гэрээгээр Хятадын нутгаас хэн ч нэхэмжлэн газрыг нь дээрэмдэж болохгүй гэсэн олон улсын шийдвэр гарснаар урьд нь алдсан бүх газраа эргүүлж авсан (Орост алдсан газраас бусдыг нь). Алсыг харж чадсан гэж ч өмөөрөгсөд бий. Ийм л учраас дипломат бодлого гэдэг аль ч улсад амь амьдрал шийддэг маш чухал зүйл. 1990 оноос өмнө манай бүх дипломат бодлого Москвагаар дуусгавар болдог байв. Тэрнээс өмнө Манж Чин улсын үед харьцангуй бие даасан вассал орон байсан авч Гадаад бодлого, Цэрэг хоёрыг зөвхөн Бээжин мэдэж зохицуулдаг байлаа. Тэр үед Манжийн вассал Солонгос нь бүр ч бие даасан шинжтэй байсан ч Гадаад бодлого Цэрэг хоёрыг нь Бээжин мэддэг байв. Зөвлөлтийн колони Монголд өөрийн гэх Гадаад бодлого байсан гэхэд их л эргэлзээтэй. Гадаад худалдааны 92%-нь зөвлөлттэй хийнэ, үнэ тарифийг зөвхөн Москва мэднэ, өөр оронтой харилцахыг тэд таашаахгүй, Олон улсын байгууллагад юу хэлэх ньтэдний шийдвэр.

1990 оны ардчилсан өөрчлөлтийн хамгийн анхны гадаад бодлогын шинэчлэл нь “гурав дахь хөршийн” буюу дэлхийн бүх оронтой найрамдалт харилцаатай, бүгдийг нь хоёр хөрштэйгээ нэгэн адил өөрийн хөрш гэж үзнэ гэсэн бодлогын тунхаглал юм. Гадаад харилцааны сайд нь Ц.Гомбосүрэн гуай байлаа. Ингэж сүүлийн 300 жилд анх удаа Монгол өөрийн гэсэн гадаад бодлоготой болсон доо.

Зөвхөн Зөвлөлт ба Хятадыг тусгааралсан жийргэвч бүс гэдэг утгаар 1945 онд тусгаар тогтнолоо тэднээр хүлээн зөвшөөрүүлсэн Монгол улс нь тэдний хараанаас гарч байна гэсэн үндэслэлээр бодит хоёр хөршийн зүгээс таатай хандаагүй. Энэ бэрхшээлийг ч даван туулахын тулд дараа дараагийн сайд нар чадахаасаа чадахгүйг хүртэл тайлбарлан, гурав дахь хөрш гэсэн томъёолол нь бодит хоёр хөршийгөө тоохгүй боллоо гэсэн үг биш гэж янз бүрээр тайлбарлан аргадаж байсан юм. Улс орны Гадаад бодлого нээлттэй болсноор ОУВС-д элсэж, Дэлхийн банк, АХБ-ын гишүүн болж шилжилтийн үеийн хүнд бэрх үеийг амжилттай давж чадсан. Үндэсний орлогынхоо 40%-ийг “гурав дахь хөршүүдийн” хандив, тэтгэлэг, зээлийн хүчээр давсан, хэрэв тэр тусламж байгаагүй бол модоо барих байсныг өнөөдөр ихэнх нь мартсан байх. 2003 онд Энхбаярын Засгийн үед Гадаад сайд Л. Эрдэнэчулууны биечлэн уйгагүй хөөцөлдсөнөөр Монгол улс Ромын гэрээнд багтаж, Гаагын олон улсын эрүүгийн шүүхтэй нэгдсэнээр Олон улсын тогтсон хэм хэмжээг хүндэтгэн үздэг, өөрийн үзэл бодолтой, чөлөөт ардчилсан орны нэг гэдгээ илэрхийлж чадсан юм. 2004 оны сонгуулиар Ромын гэрээнд нэгдсэн явдлыг Гадаад харилцаанд гарсан хамгийн том үйл явдал гэж зүй ёсоор үнэлж байсан. Дэлхийн хамтын нийгэмлэгийн салшгүй нэг хэсэг болсон Монгол улс нь НҮБ-ийн энхийн сахиулах үйлсэд идэвхитэй оролцдог орон болж бүх талаар Олон улсын талархлыг хүлээж байна. Үндсэн хуулиараа олон улсын тавцанд төвийг сахьсан байр суурьтай байхаа хуульчилсны хувьд элдэв цэргийн эвсэлд элсэхгүй, энэ тал дээр хамтран ажиллахгүй гэсэн үүрэгтээ үнэнч байж Олон улсын чуулга уулзалт хурал уулзалтад энэ бодлогоо барьсаар байгаа. Гэхдээ улс төр, цэрэг эдийн засгийн хувьд шал өөр тогтолцоотой хоёр аварга хөршийнхөө эвийг олж найрамдал хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэн, эв найртайгаар зэрэгцэн орших бодлогоо орхигдуулахгүйг бүх талаар хичээсээр ажгуу. Аль аль хөрштэйгээ биенийхээ дотоод хэрэгт үл оролцох бодлогыг баримталсаар буй. Энэ бол төрийн бодлого, төрийн баримтлал.

Гэхдээ Монгол улс чөлөөт ардчилсан орны хувьд иргэд янз бүрийн бодолтой, түүнээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, хуулийн хүрээнд эсэргүүцлээ илтгэж жагсаж цуглаж дургүйцэх нь нээлттэй гэдэг зарчимыг хатуу баримтлах ёстой юм. Ингэж байж бид чөлөөт ардчилсан улс гэдгээ дэлхий нийтэд харуулна.

Иймээс ч Номхон далайгаас Хар тэнгис хүртэл, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртлэх маш өргөн уудам нутагт буй цорын ганц цоорхой, чөлөөт, нээлттэй улс гэдгээрээ бид ч бахархдаг, олон улсын өмнө ч хүндэтгэл хүлээдэг. Өнөөгийн дэлхий дайн байлдаан, цэргийн бүлэглэл, цэрэг зэвсгийн туршилт, харилцан өдөөн хатгалтаас болж гүн хямралд автаж байна. Монгол улс нэг талаас элдэв цэргийн бүлэглэээс ангид байж төвийн сахих боловч, нөгөө талаас дэлхийн хамтын нийгэмлэгээс ангид бус байж даян дэлхийн энх тайвны талд зогсон өөрийн байр суурийг хадгалах нь нэн чухал төдийгүй энэ нь өөрсдийн тусгаар тогтнол, ардчилсэн нээлттэй тогтолцоо, бие даасан байдлаа хадгалан тэсэн үлдэх нэн чухал гарц юм. Улс төрийн олон нам оршин тогтнож, нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар янз бүрийн бодлоготой байх нь чөлөөт ардчилсан оронд зайлшгүй байх ёстой хэвийн хэм хэмжээ юм. Харин гадаад бодлого дээрээ нэгдсэн нэг чиглэл баримжаатай байх нь улс орны бүрэн бүтэн байх гол шалгуурын нэг мөн. Энэ баримтлалыг 1990 оноос хойш ерөнхийдөө баримталсаар ирсэн.

Төр төлөөлөх эрх бүхий тодорхой эрх мэдэлтнүүд (үүнд сул иргэд огт хамаагүй), жижиг сонирхолтой багашаар бүлэглэлүүд ухваргүй алхам хийх, хийхэд бэлтгэх, олон түмнийг ухуулах явдал мэр сэр үзэгдэх болсон нь алсын хор холбогдол ихтэй юм.

Олон улсын байдал эгзэгтэй болсон өнөө үед Монгол улс урьд өмнөхөөс илүү олон улсын анхаарал хараанд өртөн, хатуу шалгууртай тулах болж байна. Монголд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй гадаад орнуудын төрийн айлчлалууд ар араасаа цуварч, манай төрийн удирдлагыг энд тэндгүй албан ёсоор урих боллоо. Ийм үед төрийн бодлого, Үндсэн хуулийн зарчим, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, нэр төрөө авч үлдэх зориг зүрх маш чухал нь эрүүл саруул хэнд ч ойлгомжтой. Өнөөгийн тайван бус нөхцөлд Монгол улсын өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар юун түрүүн маш том хариуцлага хүлээж байгаа ба үүнээ ч ойлгож ухамсарлан нэгдсэн нэг бодлого баримталсаар байгаа гэдэгт итгэж байна. Гадаад сайд Батцэцэг нь ялангуяа эмэгтэй хүний хувьд илүүтэй нүдэнд өртөхүйц идэвхитэй ажиллагааны үрээр дэлхий дахинд түргэн танигдан, улс орныхоо бодлогыг илүүтэй ойлгуулж чадаж байгааг ихэнх иргэд талархан хүлээж авч байна.

Баабар

2024.06.23

Украин: Оросыг хамгаалалтын саадууд л аварч байна
Украин: Оросыг хамгаалалтын саадууд л аварч байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​