fbpx “Зориг” ба зодоон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
7 минут 45 секунд

“Зориг” ба зодоон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн эхээр ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод “Томоохон хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхайл” гэсэн чиглэлийг өгчээ. Мэдээж эхэнд нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг орсон байна.Тэрээр сонгуулийн өмнө энэ хэргийн талаар ярьж болох бүгдийг дэлгэсэн. Тэр бүхний үзүүр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу чиглэсэн.

Яг үүнийг тойроод Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр сонгууль тултал “зодолдсон” байдаг.

Учир нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг 27 жилийн туршид холион бантан болсон. Сүүлдээ ярих ч хүнгүй болоод байсан. Ярьсан нэгийг нь “Энэ хэргээр улс төр хийлээ” гэсэн шүүмжлэлээр нам дарчихдаг болсон.

Ийм байтал Л.Оюун-Эрдэнэ энэ хэргийг барьж авсан. Барих ч биш, ухсан.

Тэр тэндээс ямар нэг сэжүүр олсон бололтой юм. Ц.Элбэгдоржийг бай болгосон.“Экс” ч учиргүй их сандарсан. “Ингэж сандрахыг урьд нь хараагүй” гэж олон хүн хэлсэн. Л.Оюун-Эрдэнэ ч ямар нэг эргэлзээгүйгээр дайрчихсан. Үнэхээр ч “Тэнд ямар нэг юм байж магадгүй нь” гэсэн ойлголт, үнэмшил олон нийтэд ч төрж үлдсэн. Ингээд сонгууль тултал тэдний зодоон үргэлжилсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ бас сонгуулийн үеэр уулзалт бүр дээрээ С.Зориг агсны зарчмыг ярьж явсан.

Тэрээр “С.Зоригийн мөрөөдсөн ардчилал танигдахааргүй болж гажуудсан. Улсын эрх ашиг нэгт, намынх хоёрт, хувийнх гуравт байх ёстой эрэмбэ алдагдсан. Ардчилал бол улсынхаа төв талбай, С.Зоригийн хөшөө, ногоон байгууламжийг булаах, хүн эрүүдэн шүүх эрх ямба, хэн нэгний хувийн өмч огт биш” гэсэн.

Мөн УИХ-ын анхдугаар чуулганаар Ерөнхий сайдаар томилогдоод “Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой” хэмээн эрх ашгийг эрэмбэлж байсан билээ.

Харамсалтай нь С.Зоригийн хүсэж мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига юм” гэж хэлсэн.

Улмаар хамтарсан Засгийн газрын гэрээ ч “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” гэдэг нэртэй байхаар яригдаж байна. Энэ нь Л.Оюун-Эрдэнээс засагт хамтарсан намуудад илгээн зөвшилцөж буй төсөлд байгаа аж. Үүнийг засагт хамтарсан ХҮН нам лав дэмжиж байна. Харин АН-ынхан “Зориг гэсэн нэрнээс жийрхээд байгаа” гэлцэж байна.

Сонин юм шүү, МАН-ын дарга “Зориг” нэртэй хөтөлбөр санаачилж, АН-ынхан эргэлзээд байдаг. Цаахнуур харвал хоржоонтой л юм.

Ер нь бол Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр сонгуулийн өмнө л олны нүдэн дээр өөд уруугүй “зодолдсон” нь харагдсан. Гэтэл зодоон нь аль эрт, сонгуулиас нэлээд өмнө эхэлжээ. Одоо, сонгуулийн дараа ч үргэлжилсээр байна. Зодооны сэдэл, сэргэлт нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг сөхөх, уг хэрэгт шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын асуудал хөндөгдөх, дахин мөрдөн шалгах ажиллагаа явагдах зэргээр ямар нэг байдлаар яригдахтай холбоотой явдаг байна. Нэгэнт Л.Оюун-Эрдэнэ энэ хэргийг нь тас зуучихсан учир сонгуулиар түүнийг зайлуулах ганц гарц үлдсэн байгаа юм. “Л.Оюун-Эрдэнийг тойрогт нь унагана. Хэнтийд нь бардаггүй юм бол Дорнод, Сүхбаатарт унагана” гэсэн яриа саяын сонгуулиар мөн ч их яригдсан даа. Яг энэ сонирхол дээр олон хүний эрх ашиг нэгдсэн байдаг. Өнгөрсөн гурван жил, түүний өмнөх хоёр жилд ч Л.Оюун-Эрдэнэд “гөвүүлсэн” нөхдүүд нэгдсэн. Тэднийг “Бүлэглэлийнхэн” гэдэг. Түүнийг сонгуулиар унагахад тэдэнд мөнгө хэрэгтэй. Тиймээс 2023 оны сүүлчээс эхлээд сонгуульд зориулсан маш их хэмжээний мөнгийг гаднаас янз бүрийн хэлбэрээр Монгол Улс руу нэвтрүүлэхээр олон удаагийн оролдлого хийсэн. Хууль хяналтынхан ч хараа хяналт сайтар тавьж ажилласан байдаг.

Гэвч нөгөөх нь унасангүй. Тэгмэгц “Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн уриалга гарсан. Тэр бүтэлгүйтсэн. Дараа нь “Хамтарсан Засгийн газар байгуулахгүй” гэж үзсэн. Дараа нь дээр хэлсэнчлэн “Хамтарсан Засгийн газрын гэрээнд Зориг гэсэн үг орох нь зохимжгүй, эвгүй юм” гээд АН-ынхныг чагталж буй аж.

МАН-ынхны ярих нь, Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намуудтай нэг л нөхцөлтэй хамтарч буй гэнэ. Энэ нь “С.Зоригийн хэрэг болон авлигын эсрэг тэмцэлд саад болохгүй, тийм нөлөө үзүүлэхгүй” гэдэг зарчим ярьсан байгаа юм. Тэр агуулгаараа “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” гэсэн гэрээ байгуулахаар болж С.Зоригийн үгээр гэрээг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Эхэнд нь “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн УИХ-ын сонгуулийн дүнг хүндэтгэн МАН, АН, ХҮН-ын хооронд байгуулсан санамжийн дагуу Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийг зорилго болгон,

Үндэсний эв нэгдлийг эрхэмлэхийг чухалчлан үзэж,

Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан

Монгол орны хөгжлийн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ С.Зориг агсны тунхаглан тодорхойлсон эрх ашгийн эрэмбэ, дарааллын зарчмыг суурь иш үндэс болгон хамтран ажиллах зорилгоор энэхүү гэрээг байгуулав” гэж оруулжээ.

Эндээс “С.Зоригийн эхлүүлсэн ардчиллыг гажуудуулсан зүйл бол түүнийг хөнөөсөн хэргээс үүдэлтэй” гэсэн өөрийнхөө байр суурийг засагт хамтарсан намуудаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн зорилготой нь харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ зогсохгүй нь гэсэн үг. Тэгэхээр одоо гол хүмүүсийг нь зайлуулах шаардлага үүсэж буй бололтой.

Үүнийгээ нийгмийн сэтгэл зүйд дөрөөлсөн, эмзэг үйл явдалд дөрөөвчилж байгаад хийж эхэллээ. “Сүхболдыг зайлуул” гэдэг ердөө л тэр. Уг нь шал өөр байгууллагын хариуцлага алдсан явдал байгаад байдаг. Энэ ажиллагааг улс төр талаас нь гардаж байгаа хүмүүс ч байна.

УИХ-ын 2024 оны сонгуулиар бүлэглэд нэр бүхий төлөөний хүмүүсээ намын жагсаалтад бичүүлж, тойрогт ч нэр дэвшүүлсэн. Онцгой хүч, анхаарал тавьсан нэр дэвшигчид нь сонгогдсон. Тэд “ид шид”-ээ үзүүлэх учиртай. Тэгээд ч эхлэв бололтой. Цаашлаад ирэх намар өвлөөр Үндсэн хуулийн өөрчлөлт яриад гарч ирэх вий.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Унгар Улсын Засгийн Газрын ’’Stipendium Hungaricum 2024”  тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын анхааралд!
Унгар Улсын Засгийн Газрын ’’Stipendium Hungaricum 2024”  тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын анхааралд!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​