fbpx Ээлжит бус чуулганы онцлох сэдэв: Хурдтай хөгжлийн төлөөх зориг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
8 минут 43 секунд

Ээлжит бус чуулганы онцлох сэдэв: Хурдтай хөгжлийн төлөөх зориг

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент ирэх баасан гарагаас эхлэн ээлжит бусаар хуралдах товтой байна. Ээлжит бус чуулганы онцлох сэдэв нь мэдээж Хамтарсан Засгийн газрын гэрээ байх нь. Хурдтай хөгжлийн төлөөх зориг гээд нэрээсээ эхлээд энэхүү гэрээ нь сонирхол татаж байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас Монгол Улсын 2024 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан. Ер нь сонгуулийн жилд нэгдсэн төсвийг тодотгож тодотгодог жишиг бий. Энэ жишигийн дагуу ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэхээр товлоод байна.

Хурдтай, зоригтой ажиллана

Энэ жилийн УИХ-ын сонгууль тун онцлогтой болж парламентад олон намын төлөөлөл орж ирсэн нь нэг талдаа сүүлийн 30 жилийн түүхэнд сонгодог тогтолцоо бий болсон. Сонгуулийн үр дүнд Хамтарсан Засгийн газар байгуулаад байна. Мөн МАН, АН, ХҮН намын хооронд 2024-2028 онд онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж намын дарна нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ нь намууд тогтвортой хамтран ажиллах улс төрийн тодорхой орчныг бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийн эхлэл байлаа. Цаашид зөвхөн Засгийн газарт багтсан нь биш УИХ-д суудалтай бүх нам Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа тусгах боломж ч бүрдсэн. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэ гэрээг онц чухал алхам гэж олон нийт харж байна. Ер нь монголд урьд нь Эвслийн Засгийн газар байгуулж байсан удаа бий юу гэвэл бий. Харамсалтай нь зорилгоо муу нэгтгэж, хариуцлагын гэрээ байгуулдаггүй байсан учир асуудал шийдвэрлэх болохоор заримдаа хоёр тийш харж зогсдог, маргаж цаг алддаг байсаар сонгуулийн жил ойртоод ирэх үед Засгийн газраа тараадаг ийм л явж ирсэн гашуун туршлага байдаг. Алдаа дахин давтахгүйн тулд зөв шийдэл нь дөрвөн жилдээ хамтран ажиллах юм. Намууд гэрээний төслөө хийж дууссан бөгөөд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээн нэрлэжээ. Энэхүү гэрээний төслийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах товтой байна. Гэрээний төсөлд авлигын эсрэг хийх тэмцлийг илүү их эрчимжүүлж түүний уг үндсийг арилгах асуудалд тэргүүн ээлжийн анхаарна гэжээ. Мөн дэлхий дахиныг хамарч байсан цар тахлын үйл явцаас сургамж авч цаашид ийм төрлийн гамшиг тохиох аваас урьдчилан сэргийлэх,зохих арга хэмжээ авч байх,учирч болох хохирлоос сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын оновчтой механизмыг тодорхойлох асуудлыг анхаарлын төвд байлгах, цаг уурын өөрчлөлтөд анхаарах гээд гээд байгаль орчны асуудлыг ч тусгасан байна. Түүнчлэн эдүгээ цагийн олон улсын харилцаанд гарч буй өөрчлөлт. Олон улсын геополитик дахь хувирал нь манай орны гадаад бодлогын суурь үзэл баримтлалын хэрэгжилтэд илүү их оновчтой хандах шаардлага бий болсон. Мөн гадаад худалдааны асуудал ч энд хамаарах учиртайг тусгасан байна.

Хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж буй. Шинэ Засгийн газрыг хамтран байгуулсан МАН, ХҮН, АН-ын "эвслийн " гэх тодотголтой гэрээний зорилтуудыг хангасан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлж тогтоол батална. Өнгөрсөн хугацаанд "МАН, АН, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн Засгийн газрын гишүүдийн хамт ХБНГУ-ын гурван намын хамтарсан “Гэрлэн дохио” хэмээн нэрлэгддэг Засгийн газарт Чөлөөт Ардчилсан намыг төлөөлж ажилладаг Цахим хөгжил, зам тээврийн яамны нарын бичгийн дарга, Холбооны Эвслийн Засгийн газрын Гэрээ байгуулах Ажлын хэсгийн гишүүн асан ноён Хартмут Хөппнертэй уулзан хамтарсан Засгийн газрын гэрээний төслөө танилцуулж санал авчээ. Ард түмний саналыг гээхгүйн тулд хамтран байгуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гурван намын мөрийн хөтөлбөрүүдийн 80 орчим хувь уялдаж зорилтот 15 төслийг хэрэгжүүлэхээр тусгасныг ард түмэнд ил тод болгож хяналт тавих боломжоор хангах, системчилсэн үнэлгээний платформ бий болгож улирал тутам үнэлгээг зарлаж байхыг зөвлөсөн байна. Олон удаа эвслийн засгийн газар байгуулж ажилласаар ирсэн Германы сайн туршлага дор үндсэн бүтэц, загварыг алдуулахгүйгээр мөрийн хөтөлбөрийг боловсруулжээ.

Төсөвт тодотгол хийнэ

Өмнөх парламент Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийг батлахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25 их наяд 855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27 их наяд, 360.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд, 505.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцсон. Тэгвэл төсвийн алдагдлын хэмжээ өсчээ. Үүнд, малчны зээлийн хүүгийн төлбөр, шинэ хоршоо гээд сонгуулийн үеийн үйл ажиллагаанууд нэрмээс болсон байж мэднэ. Дээр нь нүүрсний үнэ унасан нь нэрмээс болж, мэдэхээр буй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд эрчим хүчний нүүрсийг нэг тонныг нь 70.3-73.3 ам.доллар, хагас коксжих нүүрсийг 97.4-117 ам.доллараар, коксжих нүүрсийг 140.3-182.1 ам.доллараар биржээр арилжаалж байсан бол өнөө жил үнэ нь буурсан. Зөвхөн эрчим хүчний нүүрсээр жишээ татахад нэг тонн тутамд 20 орчим ам.доллараар бууран, 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.доллараар борлуулж буй. Монгол Улсын төсөвт жин дарж, орлого оруулдаг ганц салбар бол уул уурхай юм.

Дэд сайд нарыг парламентаас томилох уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэд сайдгүй ажиллах бодлого барьж байгаагаа хэлсэн. Гэвч дэд сайдгүй байх Ерөнхий сайдын санаачилга дэмжигдэхгүй байх магадлалтай. Учир нь гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан учраас сайд нараас гадна Дэд сайд, агентлагийн дарга, төрийн өмчийн компаниудад ч хоёр намын хүмүүсээс томилно. Тиймээс Дэд сайдгүй ажиллах шийдвэрийг хамтарсан хоёр намтайгаа зөвшилцөнө. Тэгвэл Ардчилсан намынхан дэд сайдын албыг хэвээр үлдээх сонирхлоо илэрхийлсэн гэх мэдээлэл байна. 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хамтарч Засаг байгуулж байсан ч дэд сайдын албан тушаалгүй болж ажилласан удаатай. Хэрэв засгийн газар цаашдаа дэд сайдгүй ажиллана гэвэл төсвийн тодотголд дэд сайд нарын зардлыг танаж оруулж ирэх юм. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээр парламентын гишүүдээс дэд сайд нарыг томилох асуудал ч яригдаж буй бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ЛХГВА ГАРАГ. № 151 (7395)

А.Дэлгэрмаа: Япон Монголын харилцааг шинэ шатанд гаргах айлчлал болно
А.Дэлгэрмаа: Япон Монголын харилцааг шинэ шатанд гаргах айлчлал болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​