fbpx МАН VS АН: Д.Цогтбаатар Б.Түвшин нарыг буцааж, Д.Батбаярыг сонгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
6 минут 19 секунд

МАН VS АН: Д.Цогтбаатар Б.Түвшин нарыг буцааж, Д.Батбаярыг сонгов

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ. Мөн Төсвийн зарлагын дэд хорооны даргын томилгоог хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох санал гаргасныг хэлэлцлээ. Гэвч УИХ-ын гишүүд Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад Ардчилсан намаас бус ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэдэг байр суурийг илэрхийлэв. Хуулиараа УИХ дахь цөөнхийн бүлгээс томилох хуулийн зохицуулалттай. Ардчилсан нам өөрөө Засгийн газарт хамтарч байгаа учраас ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад АН-аас нэр дэвшүүлсэн байна. Цөөнх боловч Засгийн газарт хамтарсан, төсвийг захиран зарцуулах эрхийг зарим сайд нар нь ч авсан. Энэ хорооны даргад цөөнхөөс нэр дэвшүүлж, олонхдоо хяналт тавих гэж л томилдог албан тушаал шүү дээ. Өөрсдөө захиран зарцуулаад өөрсдөө хяналт тавих буюу УИХ дахь Ардчилсан намаас Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байна. Энэ байнгын хороонд Үндэсний эвсэл, Ногоон намын төлөөлөл байгаа учраас эндээс сонгоод явах нь зөв болов уу. МАН, АН, ХҮН нэгэнт зориг гаргаад хамтарсан учраас энэ асуудалд зоригтой шийдэл гаргах нь зөв. Л.Гантөмөр дарга та зарчимтай байхаар энэ хамтарсан Засгийн газарт орж ирсэн учраас засагт хамтраагүй цөөнхөөс дарга томилох нь зөв болов уу гэсэн санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

-Бид хууль тогтоох дээд байгууллага учраас хуулиа мөрдөөд явах нь зөв. Цөөнхийн бүлэг "Төсвийн зарлагын дэд хороо"-г ахлах ёстой гэдэг хуулийн заалт байгаа. Бид хуулиа л мөрдөх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Цөөнх гэж Үндсэн хуульд заасан этгээд өөрөө Засгийн газрыг бүрдүүлж, олонхын нэг хэсэг болсон. Б.Чимид багшийн хэлснээр Засгийн газрыг байгуулахдаа ард түмний хийсэн сонголтыг баримтлах ёстой гэж хэлж байж. Тэрээр ард түмэн аль намд хэдэн хувийн санал өгч, ямар бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулахыг УИХ шийдэх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд тодорхойлсон. Үүнийг яаж хэрэгжүүлэхийг УИХ болон дэгийн хуулиар тодруулдаг. Ард түмэн ямар сонголт хийснийг Засгийн газар байгуулахад баримтлахад баримтална гэсэн ярилцлага ч байдаг. Тэр утгаараа АН-ын бүлгийг цөөнх гэж үзээд, Төсвийн хяналт, зарлагын дэд хорооны даргад томилох нь өөрөө сонирхлын зөрчил үүсгэнэ. Энэ удаагийн төсөв 120 их наяд буюу 40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжүүлэх бөгөөд түүнийг нь Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сайд эрхэлж хэрэгжүүлнэ. Мөн ХҮН намын төлөөлөл оруулах гэхээр бүх төрийн өмчийн компаниудын худалдан авалтыг Т.Доржханд сайд хэрэгжүүлнэ. АН-ын дарга Л.Гантөмөрийн төсвийг АН-ын гишүүн, ХҮН намын Т.Доржхандын хэрэгжүүлэх төслийг ХҮН намын төлөөлөл хянана гэж байхгүй. Энэ өөрөө улс төрийн хувьд асуудал үүсгэнэ. Анхнаасаа Үндсэн хуулиа “нулиад” явчихсан, цөөнх Засгийн газарт ордог Үндсэн хуульгүй. Тиймээс бид Үндсэн хуулийн хүрээ раманд багтааж УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. УИХ дахь цөөнх болох Үндэсний эвсэл, Ногоон намаас сонгох нь хуулийн зөрчилгүй.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Бид хууль биелүүлэх үүрэгтэй. Хуульд заасан үг, заалтыг зөрчвөл бид хууль зөрчсөн болно. Засгийн газар, УИХ-ын бүлэг бол тусдаа байгууллагууд. Нэг нь хууль тогтоох, нөгөө нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг байгууллага. Энэ асуудал Засгийн газарт хамтарсантай ямар ч хамааралгүй тусдаа бүлгийн байр суурь байх ёстой. Тиймээс бид хуульд заасан үндэслэлээр асуудлаа шийдээд явах нь зөв болов уу.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хэлээд байгаа бас үндэслэлтэй. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 27.10-т цөөнхийн бүлгийн гишүүдээс дэд хорооны даргыг томилно гэсэн заалт бий. Хуульд өөрчлөлт хийгээгүй учраас агуулга талаас нь яриад байж болохгүй. Байнгын хорооны гишүүд Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Цогтбаатарыг дэмжээгүй учраас Ардчилсан намаас Б.Түвшинг нэр дэвшүүлсэн ч дахин олонхын санал авч чадаагүй учраас энэ асуудлыг түр хойшлуулж, удалгүй АН-ын бүлгээс Д.Батбаярыг нэр дэвшүүлэв. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сөрөг хүчнээс томилдог бөгөөд АН, ХҮН намууд хамтарсан Засгийн газарт орсон учраас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахгүй, олонхдоо хяналтаа тавьж чадахгүй хэмээн байнгын хорооны гишүүд шүүмжилсэн юм. Гэвч хуулийн дагуу сөрөг хүчнээс томилох зохицуулалтын дагуу Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Батбаярыг нэр дэвшүүлж, байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, сонгов.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.Энхтүвшин: Монголын анхны явуулын үс засах үйлчилгээг үзүүлж байна
М.Энхтүвшин: Монголын анхны явуулын үс засах үйлчилгээг үзүүлж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​