fbpx Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 43 секунд

Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

Б.БАЯРЖАВХЛАН

ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяатай орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа.

-Намууд нэр дэвшигчдээ сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж байна. Танай намын хувьд “Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөл” нэртэй бодлого судалгааны хүрээлэнд харьяалагддаг залуусаа оролцуулж байгаа гэсэн. Намын даргын хувьд өрсөлдөгч намуудаа ялахын тулд нэр дэвшилтдээ хэрхэн анхаарсан бэ?

-Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна.

Экспертүүдийн зөвлөлд хотын эдийн засаг, орон сууцны бодлого, тээврийн шийдэл, инженерийн барилга байгууламж, эрчим хүч, байгаль орчны салбарын чиглэлийн мэргэжилтнүүд багтдаг. Мөн хотын орон зайн төлөвлөлт, дизайны чиглэлээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн архитекторуудаа нэр дэвшүүлж байна.

-Хамтарсан Засгийн газар байгуулж, намууд нь нэгдчихсэн. Гэтэл орон нутгийн сонгуульд намууд тус тусдаа мөрийн хөтөлбөр боловсруулж өрсөлдөж байна. Үүнийг та юу гэж харж байна?

-Орон нутгийн сонгууль томоохон тогтолцооны өөрчлөлтийн ард явагдаж байна. Тогтолцооны өөрчлөлтийг иргэд эерэг таатайгаар, харьцангуй хурдан хугацаанд хүлээн авсан гэж дүгнэж байна. УИХ-ын сонгуулийн үр дүнгийн дараах шийдвэрүүд ч урд өмнө байгаагүй улс төрийн шинэ соёл, хамтралын хувилбар байгаа тул бидэнд дасан зохицох, хүлээн зөвшөөрөх хугацаа хэрэгтэй юм байна гэж бодсон. Улс төрийн гурван том нам буюу МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрийн онцлох үйл ажиллагаануудыг Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тусгахад зарим салбаруудад давхардал ихтэй байсан бол харин хотын хөгжлийн хэсэг үзэл баримтлалын хувьд төдийлөн нийцэхгүй байсан. ХҮН намын хотын хөгжлийн концепт амьгүй барилга байгууламж, цемент рүү биш иргэдийн гоо зүй, соёл, эерэг таатай мэдрэмж, эрүүл мэнд, эдийн засгийн боломж руу хөрөнгө оруулахыг чухалчилсан. Нөгөө талаас нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллийн байгууллагын бүрэн эрх шийдвэрлэх асуудлууд УИХ-аас зарчмын ялгаатай. Инсититуцийн хувьд ч намын дунд шатны байгууллага бодлого шийдвэрээ гарган орон нутгийн сонгуульд өөрсдийн ялгаатай, мэргэжлийн байдлаа илтгэн өрсөлдөх нь зүйн хэрэг юм. Хотын удирдлагуудаа сонгох сонгууль нь иргэд өдөр тутмын амьдралын хэв маягаа шийдүүлэх төлөөллүүдээ сонгох чухал ач холбогдолтойг ойлгох цаг нь болсон. Таны цаг, амьсгалах агаар, хүүхдүүдийн тань хөгжил хүмүүжил, амьдралын чанарыг өдөр тутамдаа сайжруулах үүргийг хүлээх төлөөллүүд шүү дээ. Би яг энэ л зорилгоор олон жил сурсан, боловсорсон, бэлдсэн, бас бүрэн хөтөлбөр-зураглалтай байгаа тул шударга өрсөлдөн сонгуулиар ялалт байгуулах зорилготой.

-Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн квот 20 хувь гэж байна. Гэтэл УИХ-ын сонгуульд 30 хувь байхаар тусгахад үр дүн нь 25.4 хувьтай байна шүү дээ. Тэгвэл ирэх сард болох сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж чадах уу?

-ХҮН намаас НИТХ-д нэр дэвшигчдийн хүйсийн харьцаагаа 42/58 байхаар дэвшүүлсэн. ХҮН нам бодлогоо чанд баримтлан амлалтандаа хүрдэг улс төрийн нам. Бид бусад улс төрийн хүчнүүдээс хамгийн их боломжийг эмэгтэйчүүдэд олгож, нээлттэй, эерэг соёлоор угтан авч чаддаг. Улс төрийн намын нэг том хүч бол намын дотоод соёл, гишүүдийн хөгжиж, дэвших боломж бүхий эрүүл хөрс юм. Тиймээс намын бүх шатны байгууллагад бид эмэгтэйчүүдээ найрсаг угтан аваад хамтдаа хэлэлцэн шийдэж, оролцоогоо бодит ажил болгож чадсаар байгаа.

-Танай нам мөрийн хөтөлбөртөө юуг чухалчилж тусгасан бэ. Хүн намын хотын хөгжлийн бодлого, шийдэл нь юу байх вэ?

-Хот бол эдийн засгийн боломжийн асар том нөөц боломж төдийгүй, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн хөшүүрэг. Гагцхүү хурдацтай өсөлт, тэлэлтийг чадварлаг баг, мэргэжлийн удирдлагууд оновчтой олж харж цаг алдалгүй удирдаж чадаагүйгээс бидний өдөр тутмын амьдрал байнгын саад бэрхшээлтэй тулсаар байна. Сүүлийн ганцхан жилийн хугацаанд нийслэлийн төсвийн зарцуулалт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн боловч иргэдийн амьдралд бодит эерэг өөрчлөлт гарахгүй байна. Мөн өөрчлөгдөх итгэл хүлээлт байхгүй байна шүү дээ. Хот байгуулалтын оновчтой бодлогогүй, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлдэггүй байдлаас үүдэн иргэдийн эдийн засгийн боломж хумигдаж, оршин суугчдын эрүүл мэнд, тав тух алдагдсаар байгааг богино хугацаанд оновчтой стратеги, төлөвлөлтөөр засан залруулах боломжтойг ХҮН нам мөрийн хөтөлбөртөө онцлон тусгаж чадсан. Том зургаар нь харвал МАН, АН-ын хотыг хөгжүүлэх үзэл баримтлалаас нэн шинэ нью урбанизмын шинж чанаруудыг тусгаж чадсан. Онол суурьтай, оновчтой шийдвэр гаргалт руу чиглэлсэн, олон улсад хэдийнээ туршигдаад батлагдчихсан сайн туршлагуудыг шууд хэрэгжүүлнэ. Бид хотын удирдлагыг хэрэгжүүлэхдээ сонгогдчихоод сурна судална гэхгүй. Учир нь хэдийнээ бэлтгэгдчихсэн, төлөвлөчихсөн ажлуудаа хэрэгжүүлээд эхэлбэл иргэдийн амьдралд, нүдэн дээр нь өөрчлөлт гарах боломжтой. Би өөрөө ч энэ ажилдаа асар их хүсэл эрмэлзэлтэй, удаан бодож боловсруулсан хөтөлбөр төлөвлөгөөтэй тул гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ.

-АН, Шинэ нам хоёр эвсэж оролцоно гэж байна. Үүнийг та юу гэж харж байна?

-Энэ бидэнд тийм сонин содон шийдвэр шиг санагдахгүй байна. Стратегийн хувьд ач холбогдолтой гэж шийдсэн бол тэр шийдвэрээрээ шударга өрсөлдөх бизээ. Гол нь энэ бүхний эцэст нийслэлийн иргэд л хожиж, итгэл найдвараа эргүүлэн сэргээж авах ёстой. Төсвийн үргүй зарцуулалт, ил цагаан хулгайгаас гадна бидний амьдралын үнэ цэнтэй цаг хугацаа, боломжийг хулгайлсаар байгаа чадваргүй удирдлагуудыг хөөж явуулах цаг. ХҮН нам сонгогчиддоо мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй баг бүрдүүлэх боломж, сонголтыг бий болгож байна. Оролцоогоо сайтар хангаж оролцоосой гэж хотын иргэдээсээ хүсмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 173 (7417)

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав В.Путинд юу гэж хэлсэн бэ?
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав В.Путинд юу гэж хэлсэн бэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​