fbpx Хятадаас Африкт 50 тэрбум долларын санхүүгийн тусламж үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 0 секунд

Хятадаас Африкт 50 тэрбум долларын санхүүгийн тусламж үзүүлнэ

БЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 5 /AFP/. Цар тахлаас хойш Бээжинд болсон хамгийн том дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож үг хэлэхдээ, ирэх гурван жилийн хугацаанд Африк тивд 50 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгох, дэд бүтэц, худалдааны салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ амлажээ.

Энэ долоо хоногт болж буй Хятад-Африкийн чуулга уулзалтад Африкийн орнуудын 50 гаруй удирдагч, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцож байна.

Африкийн удирдагчид дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, эрчим хүчний салбарт хамтран ажиллах олон гэрээ хэлэлцээрийг хэдийнэ баталгаажуулан байгуулаад байна.

Пүрэв гаргийн өглөө Бээжингийн Ардын их хурлын танхимд болсон чуулга уулзалтын нээлтийн үеэр Ши Жиньпин үг хэлэхдээ, Хятад-Африкийн харилцаа түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрээд байгааг онцлон сайшаажээ. Тэрбээр хэлэхдээ, Хятад улс Африкийн орнуудтай аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв. “Ирэх гурван жилийн хугацаанд Хятадын Засгийн газар Африкийн орнуудад 50.7 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

Үүний талаас илүү хувь нь зээл байх бөгөөд 11 тэрбум долларыг “төрөл бүрийн тусламжаар”, мөн Хятадын компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжихэд 10 тэрбум долларыг зориулна” гэж Ши Жиньпин мэдэгджээ. Мөн тэрбээр “Африкт нэг саяас доошгүй ажлын байр бий болгоход” тусална гэдгээ амласан байна.

НҮБ-ын тэргүүн А.Гутерриш уг чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Хятад болон Африк тивийн хоорондын харилцаа улам бүр сайжирч байгаа нь “сэргээгдэх эрчим хүчний хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулна” гэж Африкийн удирдагчдад хандан хэлжээ. “Хятад бол хөгжлийн гайхалтай амжилт, тэр дундаа ядуурлыг арилгах тал дээр асар их туршлагатай орон” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Гэрээ хэлэлцээр ба амлалтууд

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс бол Африкийн худалдааны хамгийн том түнш бөгөөд зэс, алт, лити, газрын ховор метал зэрэг тус тивийн асар их байгалийн баялгийг сонирхсоор иржээ. Мөн Африкийн орнуудад нэн шаардлагатай дэд бүтцийг бий болгоход олон тэрбумын зээл олгосон боловч зарим тохиолдолд засгийн газруудыг асар их өрөнд оруулсан нь маргаан дагуулж байна. Харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон хоёр талын уулзалтуудын үеэр төмөр замаас эхлээд нарны зайн хавтан үйлдвэрлэх, авокадо жимс нийлүүлэх төслүүдэд хамтран ажиллах талаар хэлэлцжээ.

Лхагва гарагт болсон уулзалтын дараа Замбийн Ерөнхийлөгч Хакаинде Хичилема тус улсын төрийн өмчит эрчим хүчний компани болох ZESCO болон Бээжингийн PowerChina компани нарны зайн хавтангийн хэрэглээг өргөжүүлэх хэлэлцээр байгуулсан тухай мэдэгдсэн байна.

Мөн Африк тивийн орнуудаас Бээжинд хамгийн их өртэй орнуудын нэг болох Нигери тээвэр, боомт, чөлөөт худалдааны бүс зэрэг дэд бүтцийн салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ.

Тээврийн сүлжээг өргөжүүлэх тухайд

Танзанийн Ерөнхийлөгч Самиа Сулуху Хасаны хувьд өөрийн улсыг хөрш Замбитай холбосон төмөр замын бүтээн байгуулалтад ахиц дэвшил гаргах амлалтыг Ши Жиньпинээс авчээ. Замбийн хэвлэлд мэдээлснээр, Хятадын тал нэг тэрбум доллар олгохоор амласан уг төсөл нь эх газрын байгалийн баялаг ихтэй зүүн хэсгийн тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилготой ажээ.

Зимбабве мөн Бээжингээс “Хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчинд ээлтэй уламжлалт болон шинэ эрчим хүч, тээврийн дэд бүтэц”-ийн чиглэлээр гүнзгий хамтран ажиллах амлалт авсан гэж хоёр улсын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Мөн шинэхэн авокадо жимсийг Хятадад экспортлох гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцсон байна.

Түүнчлэн Кенийн удирдагч Уильям Рутогийн хэлснээр, Ши Жиньпин Кенийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд Хятадын зах зээлийг нээж өгөхөө амлажээ. Мөн Хятадын Эксим банкны санхүүжилтээр баригдсан нийслэл Найроби хотыг Момбаса боомттой холбосон төмөр замыг өргөтгөхөд хоёр тал хамтран ажиллахаар тохиролцсон байна. Түүнээс гадна Рирони-Мау Саммит-Малаба чиглэлийн автозамыг барихад Хятадын талтай хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэ ажилд 1.2 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. У.Руто өнгөрсөн онд Хятадаас нэг тэрбум долларын зээл хүссэнээс гадна гацаанд орсон бусад бүтээн байгуулалтыг дуусгахын тулд өрийн бүтцийг өөрчлөхийг хүсжээ. Одоогийн байдлаар Кени улс Хятадад 8 тэрбум гаруй долларын өртэй байгаа юм.

Э.Хулан

ЭХ сурвлаж: "Монцамэ" агентлаг

Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна
Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​