fbpx Судлаач Ганаа: Бидний огт мэдэхгүй дайн
 
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
19 минут 13 секунд

Судлаач Ганаа: Бидний огт мэдэхгүй дайн

Дайныг мартаад олон жил болсон, дайны тухай мэдлэггүй цөөхөн ард түмний нэг нь монгол юм. Манжид эзлэгдсэнээс хойш 220 жил Монголд том дайн огт болоогүй. Гамингийн 2 жилийг эс тооцвол 1939 оны Халх голын дайн манай зүүн хязгаарыг шүргээд өнгөрсөн, Эх орны дайнд монголчууд зовж зүдэрсэн боловч яг дайны аюулыг амсаагүй, 1930-1940 оны хилийн будлиан самуун зөвхөн баруун хэсгийг шүргээд өнгөрсөн, 1945 оны дайн манай хилийн гадна болсон. Ингээд 300 жил энх тайван байхаар монголчууд дайныг “мартах” нь аргагүй. Үүний дараа олон жилийн энх тайван тогтов. Түүнээс хойш монголчууд дайныг зөвхөн Зөвлөлтийн байлдаантай киногоор төсөөлөх болсон. Залуу үеийнхэн тэднээсээ бүр ч дор, дайныг Америкийн боевик киногоор төсөөлөх болсон. Монголчуудад орчин үеийн дайны тухай төсөөлөл байхгүй болсон учраас дайныг зөвхөн дээд ёс суртахуун, гүн ухааны бясалгалаар дур дураараа дүгнэх болжээ. Орчин үеийн дайн бол монголчуудын мэддэг, төсөөлдөг дайн огт биш юм. Иймээс монголчууддаа орчин үеийн дайны талаар бага ч гэсэн төсөөлөл өгөх нь зүйтэй гэж үзэв…

Буудалцахын тулд ойртох ёстой

Орос- Украины байлдаанаас үзэхэд фронт дээрх дайны хохирлын 80% нь алсын цохилтоос болж амь үрэгджээ. Бүх төрлийн залуурт болон залуурт бус пуужин, бүх төрлийн залуурт болон залуурт бус их бууны сум, ялангуяа кассетын сум, янз бүрийн мина, янз бүрийн дрон зэрэг нь алсын цохилтын зэвсэг болно. Бидний мэддэг фронтын үргэлжилсэн урт окоп, түүний өмнөх минийн талбай, өргөст тор байхгүй болжээ. Давшихийн тулд олон арав, зуун их буугаар галлаж, олон зуун нисэх онгоцоор бөмбөгдөж, дараа нь танкийн хамгаалалтын дор ура хашгиран хэдэн зуу, мянгаараа давшдаг үе “өнгөрсөн хорвоо” болж түүхийн хуудаснаа үлджээ.

Одооны дайн 1 км-ээс бага өргөнтэй, маш хавчиг орон зайд маш цөөн цэргээр шууд буудалцаан хийж байна. Угаасаа боломж нь ийм юм. Одоо дайсан руугаа шууд буудалцах зайд ойртох боломжгүй шахам болсон. Хэрэв ингэвэл дайсны кассетын сум, дроны цохилтод өртөж үхэх магадлал бараг 100 хувь.

Танк, хуягтын ард нуугдана гэж хуучнаараа бодвол шууд л үхнэ гэсэн хэрэг. Одооны тулалдаан дээр дурдсан алсын зайны бүх зэвсгүүдийг ашиглан 1-5 км алсаас болж байна. Энэ нөхцөлд мэргэн буучид ихээхэн үүрэгтэй болжээ. Аль нэг тал нь давшлаа гэхэд “бариандаа” орох нь маш цөөрч, хүрлээ гэхэд хэдхэн цэрэг очиж байна. Дайны эхэн үед хоёр тал голдуу батальон, ротоороо давшиж байлддаг байсан бол яваандаа тасаг, салаагаар байлдах болж, сүүлдээ 2-3 хүнтэй “давшилт” хийх болжээ. Нисэх онгоц, нисдэг тэрэг дайсан руугаа “хараа барааны газраас” довтолдог байсан бол одоо 100-500 км зайнаас пуужин харваад л болоо. Танк ч гэсэн 1-5 км зайнаас залуурт сумаар бууддаг болов. Онгоцноос хаясан бөмбөг нь хүртэл агаарт тогтож “хүлээж байгаад” команд өгмөгц доош нисэж цохилт хийж байна. Ийм бөмбөгийг “баррижирующий” гэж нэрлэдэг.

Ар тал хаана байна ?

Хуучин фронтын шугамаас 2-3 км холдвол ар тал гэж үздэг байв. Одоо бол энэ нь “өнгөрсөн хорвоо” болсон. Дайн эхлэхэд 10 км зай бол “аюулгүй ар тал” байв. Ойрын болон дунд тусгалын пуужин ашиглах болсноор “ар талын радиус” гэгч ойлголт оргүй алга болов. Одоо бол “айван тайван ар тал” гэж ор байхгүй. Фронтоос 10 км-ын зайнд байгаа цэргүүд миномёт, их буу, дроны цохилтод шууд өртөнө. Хэрэв 20 км зайд байвал алсын тусгалт их бууны галд өртөнө. 70 км зайд байвал шуурган галын тийрэлтэт системийн (РСЗО) галд өртөж “найдвартай” үхнэ. Хэрэв 70 км-ээс “хол зугтлаа” ч гэсэн алсын тусгалт пуужин, нисгэгчгүй нисэх аппаратын цохилтод өртөнө. Мөн 10-50 км-ийн алсаас минажуулах болсноор дураараа давших боломжгүй болов. Өчигдөр минагүй байсан газар өнөөдөр дүүрэн минатай болох нь түгээмэл болж. Ингээд минажуулсан талбай цэвэрлэх, зурвас гаргах техникийг өргөн ашиглах болов. Давшилт хийхийн тулд цөөн цэрэг эхлэн давшиж, бусад нь тэдэнд “галын коридор” гаргаж өгөх үүрэгтэй болж, байлдааны тактик үлэмж өөрчлөгдөв.

Цэрэг болгоныг харна

Орчин үеийн цэргийн болон иргэний хиймэл дагуулын систем, элдэв төрлийн дронууд байлдааны талбарыг алган дээрээ мэт хардаг болов. Аль аль тал нь харилцах, бөөгнөрөх шугамаа сунгах, фронт ч, ар тал ч байнгын хөдөлгөөнд байж, маш нарийн өнгөлөн далдлалт хийх болов. Хуучин бол генерал, офицерүүд лаг том блиндаж барьж, үй түмэн холбооны шугам татаж, олон хүн нааш цааш гүйлддэг байв. Одоо ингэвэл шууд үхэл гэсэн хэрэг. Дайны эхэн үед оросын, украины олон генерал үхсэн нь “сүр бараа ихтэй” байсны гор юм. Наад зах нь радио долгионы идэвхжил ихтэй цэг рүү цохилт хийхэд хангалттай. Генерал, офицерүүд байгаа газарт радио долгионы идэвхжил өндөр байх нь мэдээж.

Миний мэдэж байгаагаар одоо орос генералууд “ямбий машинд” сууж, цөөн хүн дагуулж, байнгын хөдөлгөөнд байдаг болсон. Бодвол украинчууд ч гэсэн ингэдэг болсон байх. Товч дүгнэвэл цэрэг болгоныг алах гэсэн зорилго бүхий олон зуун камер цэрэг болгоныг хянаж байна.

Ийм нөхцөлд цэргийн хувийн хамгаалалтын хэрэгсэл ихэд хөгжиж байна. Хамгийн эхлээд цэргийн хуягт хантааз, дуулга гэдгийг манайхан гадарлана. Үүний дээрээс өвдгөвч, тохойвч г.м. жижиг сажиг зүйл олон бий. Дашрамд оросын хуягт хантааз, дуулга маш сайн, Барууны загваруудаас хавгүй илүү. Саяхан оросууд сум, бөмбөгний хэлтэрхийнээс хамгаалах цув бүтээжээ. Энэ цуваар өөрийгөө хамгаалахаас гадна бороо, чийгтэйд өмсөж болно, мөн дамнуур болгож шархтай хүн зөөж болно. Хамгийн аюултай нь алсын зайнаас буудсан пуужин, сумны хэлтэрхий учраас оросууд маш бат бөх, зөөврийн бункер хийсэн. Энэ нь том хэмжээний бетонон хоолойтой төстэй, дотроо жорлон, жижиг гал тогоотой. Украин ч гэсэн энэ туршлагыг тэр дор нь хуулбарлан авчээ.

Хоёроор илүү хүн бөөгнөрөхгүй

Олон цэрэг бөөгнөрүүлж жагсаадаг “ёс журам” одоо болтол гай тарьж байна. Саяхан Украинчууд Полтав хотноо сургалтын төвдөө олон зуун офицер жагсааж, “маяглаж” байгаад оросын пуужингийн цохилтод өртөж, зарим тоогоор 300 гаруй, зарим тоогоор 760 хүнээ алдсан. Украинд ийм явдал 2 дахь удаагаа болж байна. Саяхан болтол цохилтын гол чиглэлд амьд хүч, зэвсэг техникээ их хэмжээгээр бөөгнөрүүлж, “цохилтын нударга” болгон бөөгнөрүүлдэг байв. Харин одоо бол хоёр тал фронт дээр ч, ар талд ч техник, амьд хүчээ аль болохоор тараан байрлуулж байна. Хуучин олон зуун их буу эгнүүлж байгаад дайснаа галладаг байв. Одоо ингэвэл бүх их буугаа бүрэн устгуулна. Одоо бол 2-3 их буу, миномёт, 2-3 шуурган галын систем гал нээснийхээ дараа 3-5 минутад багтаан “зугтаж алга” болж байна. Сүүлийн үед миномётыг жижиг машин дээр ачиж, хэдхэн буудчихаад “зугтах” тактик дэлгэрэв. Энэ хугацаанд амжихгүй бол хариу цохилт гарцаагүй. Орчин үеийн техник хэрэгсэл гал нээсэн цэгийг хормын дотор илрүүлдэг болсон. Үүнийг контрбатарейны байлдаан гэж нэрлэдэг. Цэрэг, техникийг жижиглэн хувааж, тарааж байрлуулах болсноор цэргийн холбоо харилцааны асуудал амин чухал болов.

Холбоо сайтай нь ялна

Утсан холбоо татдаг үе балар эртний түүх болон хувирсан. Одоо цэрэг болгон дуулгандаа раци буюу радио холбоотой болсон. Гэвч энийг аль аль тал нь сонсож чадна. Иймээс яриаг кодолж, тайлж ойлгох аргагүй радио долгион болгон хувиргадаг төхөөрөмжүүд, дахин дамжуулах станцууд ажиллуулна. Цаасан газрын зургийн үе хоцрогдож одоо офицер цэрэг болгон байлдааны планшет дээрээсээ бодит байдлыг нэвт харж, мэдээ авч, дамжуулдаг болов. Мэдээ хүргэгч гэх лайтай ажил үгүй болов. Цэргийн холбоо тасралтгүй, найдвартай, дуулганд шууд сонсогддог байхгүй бол баримжаа алдах, байлдааны чадвар муудах, эндүүрч галлах явдал олон гарна. Дашрамд Монголын “No War”-чууд дайны үед ямар эндүүрэл байх ёсгүй гэж батладаг нь үлэмжийн их тэнэглэл юм. “No War”-ын нусгай пацаанууд боевик кино үзсээр байгаад бүгдээрээ усан тэнэг болчихжээ. Одооны цэргийн холбооны хэрэгсэлд раци, дахин дамжуулагч (ретранслятор), хиймэл дагуул, интернет гээд олон зүйл орно. Гэхдээ эдгээр нь дан дангаараа биш, хавсран нийлж ажилладаг. Холбооны хэрэгслийн дайныг РЭБ буюу радио-электрон байлдаан гэж нэрлэдэг. РЭБ нь дайсныг галлаж буй цэгийг илрүүлэх, дайсны онгоц, дрон, пуужинг илрүүлэх, өөрийн галлах чиглэл, цэгийг зааж өгөх, мөн дайсныг “дүлийрүүлэх” холбоо харилцааг нь тасалж, төөрөлдүүлэх ажил хийдэг.

Цэргийн цомхон нэгтгэл

Саяхан болтол аль аль тал нь дивиз, хороо г.м. шаталсан зохион байгуулалтаар дайтдаг байв. Дашрамд Баруунд бригадын систем байдаг. Харин одоо бол цөөн хүнтэй цомхон нэгтгэлүүдээр байлдах болов. Сүүлийн үед 20-50 хүнтэй хорлон сүйтгэх-тагнуулын бүлэг ихэд дэлгэрэв. Ийм бүлгийг цөөн хүнтэй гэж “голох” хэрэггүй, хорлон сүйтгэх-тагнуулын бүлгийн хөнөөх чадвар асар өндөр. Хотын байлдаан бол бүр ч зовлонтой. Хаалга руу гранат буудагчаар харвалаа, дараагийн өрөө рүү гранат шидлээ гэх мэтээр давшина. 3-хан байшин эзлэхийн тулд 7 хоног байлдах энүүхэнд… Энэ талаар оросуудын хийсэн “Лучшее в аду” (Тамд ч шилдэг нь) кино бодит байдлыг маш сайн үзүүлдэг. Энд оросыг магтсан, украиныг муулсан юм огт байхгүй, зүгээр л орчин үеийн дайныг тод томруун харуулж чадсан.

Дроны дайн

Орчин үеийн дайн бараг тэр чигээрээ агаарт гарчээ. Хуучин раци үүрсэн гал зохицуулагч дайсанд ойртон очиж, буудах цэг, чиглэлийг заадаг байв. Гал зохицуулагчийг олж устгавал дайсны их буу “нүдгүй, чихгүй” болно. Одоо энэ зовлон алга болж зөгийн чинээ жижигхэн тагнуулын дроноор бүгдийг хардаг болов. Манайхан нисгэгчгүй аппарат болгоныг дрон гэж эндүүрэх бөлгөө. Нисгэгчгүй нисэх аппарат, дрон хоёр нэлээд өөр юм. Дрон ч гэсэн олон янз. Зүйрлэвэл зөгийн чинээ, аяганы хэрийн, тавагны хэрийнээс эхлээд АН-2 онгоцны дайтай том ч байна. Эдгээрээс хамгийн аюултай нь “камиказе-дрон” болно. Их хэмжээний тэсрэх бодистой нисэж очоод өөрөө дэлбэрнэ. Ундааны хуванцар саванд гранат хийж зүүсэн гар хийцийн дрон ч бий, калашниковын автомат зүүсэн дрон ч бий. Дайны үед дайснаа хөнөөх аргаа хүмүүс маш сайн олдог аж. Өнгөц ажиглавал дроны дайн нь компьютер тоглоом тоглож буйтай тун төстэй. Гэхдээ аюул хөнөөл нь дэндүү аймшигтай. Иймээс сүүлийн үед чийрэг булиа баагийнуудаас гадна оюуны чадвар сайтай, дрон жолоодох авъяастай, “нүдний шилтэй” баагийнуудыг цэрэгт олноор татах болов.

Мэдээллийн дайн

Дайнаасаа дажин нь гэж мэдээллийн дайн гаарав. АНУ, Барууныхан нэг талд, Орос, Хятад нөгөө талд байгааг хүн бүр мэднэ. Хятад арай гайгүй аядуу, гэхдээ л Орос талдаа. АНУ, Барууныхан тууж өгнө. Орос ч гэсэн туунаа тууна. Эхлээд би оросын мэдээг худлаа шааж байна гэж хардаж байв. Гэтэл оросууд украины болон өөрийн хохирлын тоо хэмжээг 3 өөр шугамаар шалгасны дараа мэдээлдэг аж. Иймээс оросууд арай илүү бодитой ханддаг нь ямар ч эргэлзээгүй. Саяхан Полтав хот дахь украины хохирлыг Зеленский 60 хүн үхэж, 100 орчим шархадсан гэж, Оросууд 100 гаруй үхэж, 200 орчим хүн шархадсан гэж мэдээлэв.

Харин яг Полтав хотод ажилладаг нэг хүн хотын больниц руу орж тоолж үзээд оросын дайралтын дараа 760 амьд үхсэн хүн ирсэн гэж мэдээлэв. Эдгээр мэдээний алинд үнэмших вэ? Миний ажиглалтаар монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Украины ялалт амжилтыг хэтэрхий их магтан дуулж байгаа нь илт байна.

Дэмжсэн талаа магтан дуулж болно л доо. Гэхдээ бодит байдлаас хэт тасарсан, “тэнэг” мэдээлэл цацах нь шударга ёсонд үл нийцнэ. Украины үндсэн фронт Запорож, Херсон, Донецк, Луганск, Харьковын чиглэлд байгаа. Гэтэл украинчууд хаа байсан хойгуур Курск муж руу дайрч нэлээд газар эзлэв. Хэдэн хилчнээс өөр ямар ч хамгаалалтгүй хоосон газрыг эзлэлгүй яахийм. Энийг украинчууд давшиж, дайн Оросын газар нутаг дээр болж байна, “Слава Украины” гэж бахиралдав. Оросын тал хариу давшилт хийж, одоо Курск мужийг бараг чөлөөлөөд байна. Удахгүй бүрэн чөлөөлнө. Украины энэ тэнэг давшилтыг Баруунд хүртэл гайхаж, шүүмжилж байхад ганцхан Монголд магтан дуулж байна. Шал тэнэг суртал нэвтрүүлэг хийхийн тулд зарим тоогоор 7000 гаруй, зарим тоогоор 11.000 гаруй украин залуус амь үрэгдээд байна. Украин энэ тэнэг давшилтаараа Оростой хэлэлцээр хийх бүх боломжоо хааж байгаа нь дэндүү аймшигтай. Одоо би хувийн дүгнэлтээ хийнэ. Олон талын мэдээллийг харьцуулан үзэхэд Украин үнэндээ бол дуусч байна. Хамгийн гол нь өвөл болж байхад эрчим хүч байхгүй, цэргийн аж үйлдвэрийн бааз суурь байхгүй, зам харилцаа их эвдэрсэн, амьд хүчин ихээхэн цөөрч, эрх баригчдын дотоод зөрчил хурцдаж байна. Украин сайн байлдаж байгаа нь үнэн. Угаасаа ч тэд сайн байлддаг. Гэлээ гэхдээ орчин үеийн зэвсгээр өөрийгөө бүрэн хангасан, хүн хүчний тоогоор үлэмж давуу, орос цэргийг дийлнэ гэж ёстой байхгүй. Дээрээс нь Оросын эдийн засаг хэвийн ажиллаж байхад Украины эдийн засаг бараг бүрэн эвдэрсэн.

Одоо би Украин бушуухан Оростой гэрээ хэлэлцээр хийж эхлээсэй гэсэн ганцхан зүйлийг хүсч байна.

Харин хамгийн аюултай зүйл бол АНУ Украинд алсын тусгалт баллистик тактикийн АТАСМS пуужингаар Оросын нутгийг гүн рүү цохилт өгөх зөвшөөрөл олгох тухай ярьж эхэлсэн явдал юм. Ингэвэл ОХУ хариу цохилт өгөх нь гарцаагүй. Энэ тохиолдолд дэлхийн дайн, түүний дотор цөмийн дайн руу гулган орох нь бас л гарцаагүй. Ер нь бол дайнд тэрний зөв, энэнийг зөв гэж маргах нь гүн ухаан ч биш, ёс суртахуун ч биш, зүгээр л тэнэг хэрэг юм. Аливаа дайн ялсных нь зөв байдаг хуультай…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу

Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ
Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ
 
Д.Баярхүү: Монгол хүн нэг л болохгүй байна
Д.Баярхүү: Монгол хүн нэг л болохгүй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Монгол хүн нэг л болохгүй байна

Д.Баярхүү: Монгол хүн нэг л болохгүй байна

Орост иргэний дайны харанга дэлдээд эхэллээ!

Орост иргэний дайны харанга дэлдээд эхэллээ!

О.Алтангэрэлийн амбиц ардчиллын амийг таслах вий!

О.Алтангэрэлийн амбиц ардчиллын амийг таслах вий!

S&P агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+” болгон нэмэгдүүллээ

S&P агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+” болгон нэмэгдүүллээ

Өөрсдөө “...Байргүй” гээд акц хийж байсан шүүх Өмгөөлөгчдийн холбооны байрыг “хураах” тогтоол гаргав

Өөрсдөө “...Байргүй” гээд акц хийж байсан шүүх Өмгөөлөгчдийн холбооны байрыг “хураах” тогтоол гаргав

Үлгэр дуусах арай л болоогүй

Үлгэр дуусах арай л болоогүй

О.Алтангэрэл: Төр нийгмийн зүтгэлтнүүдийн амиа алдсан хэрэг илрэх ёстой

О.Алтангэрэл: Төр нийгмийн зүтгэлтнүүдийн амиа алдсан хэрэг илрэх ёстой

Сонгуулийн дараа Даланзадгад хотын төвөөс 7 км-т Чойжилын Батжаргалын шинэ УУРХАЙ НЭЭГДЭХ НЬ ЭЭ

Сонгуулийн дараа Даланзадгад хотын төвөөс 7 км-т Чойжилын Батжаргалын шинэ УУРХАЙ НЭЭГДЭХ НЬ ЭЭ

Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо

Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо

Уяач Л.Цандэлэгийн гомдлоор “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг шалгасан ч прокуророос “ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ“ гэж үзжээ

Уяач Л.Цандэлэгийн гомдлоор “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг шалгасан ч прокуророос “ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ“ гэж үзжээ

Үндэсний бөхөө “өргөх“ үзэл санаанд нэгдэх үү

Үндэсний бөхөө “өргөх“ үзэл санаанд нэгдэх үү

Сүхбаатар аймагт өнгөрсөн 12 жилд олгосон газар, зарласан тендерүүдийг ухвал...

Сүхбаатар аймагт өнгөрсөн 12 жилд олгосон газар, зарласан тендерүүдийг ухвал...

Урлагийнхныг хориглосон сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүд “тоглож” байна

Урлагийнхныг хориглосон сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүд “тоглож” байна

Монгол, АНУ стратегийн түншлэл тогтоосонд Х.Баттулга маш их үүрэгтэй гэв

Монгол, АНУ стратегийн түншлэл тогтоосонд Х.Баттулга маш их үүрэгтэй гэв

АТГ; Увс аймгийн Өлгий сумын удирдах албан тушаалтан “О”ын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

АТГ; Увс аймгийн Өлгий сумын удирдах албан тушаалтан “О”ын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Сонгууль болохоор л зүхдэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёрын хүчинд идэх хоолтой байгаагаа ойлгох цаг болсон

Сонгууль болохоор л зүхдэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёрын хүчинд идэх хоолтой байгаагаа ойлгох цаг болсон

“Галт шувуу” юун тухай өгүүлнэ вэ?

“Галт шувуу” юун тухай өгүүлнэ вэ?

Төрийн далбааны өдөртэй цор ганц улс

Төрийн далбааны өдөртэй цор ганц улс

Нүүрсчдийг яаж ч чадахгүй, Өмнөговь ч “Ажнай” Д.Бат-Эрдэнийн атганд хэвээр үлдэнэ!

Нүүрсчдийг яаж ч чадахгүй, Өмнөговь ч “Ажнай” Д.Бат-Эрдэнийн атганд хэвээр үлдэнэ!

ТӨСВИЙН МӨНГӨӨР “НААДАЖ”, ТӨРИЙН ДЭЭД ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ

ТӨСВИЙН МӨНГӨӨР “НААДАЖ”, ТӨРИЙН ДЭЭД ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ

Б.Энхбаяр: Одоогоор гурван ч шүүхэд нүүрсчид ялж байгаа

Б.Энхбаяр: Одоогоор гурван ч шүүхэд нүүрсчид ялж байгаа

Шинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Шинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу

Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу

НИТХ-ын сонгууль үндсэндээ Х.Нямбаатар ба бусад гэж хуваагдав

НИТХ-ын сонгууль үндсэндээ Х.Нямбаатар ба бусад гэж хуваагдав

Баабар: Кирил Монгол бичгийн давуу ба дутагдалтай тал

Баабар: Кирил Монгол бичгийн давуу ба дутагдалтай тал

ИХН-ын дарга аа, хүүгээ авчрахгүй юм уу?

ИХН-ын дарга аа, хүүгээ авчрахгүй юм уу?

Амьдралын үнэн, мэдлэг, соёл бүгд бодит ертөнцөөс, байгалиас үүдэлтэй

Амьдралын үнэн, мэдлэг, соёл бүгд бодит ертөнцөөс, байгалиас үүдэлтэй

“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар аялах уу?

“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар аялах уу?

Амазон мөрний цутгалын усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ

Амазон мөрний цутгалын усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ

Д.Трамп Батлер хотод сонгуулийн цуглаан зохион байгуулжээ

Д.Трамп Батлер хотод сонгуулийн цуглаан зохион байгуулжээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​