fbpx Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 12 секунд

Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...

Өчигдөр сайд, улстөрч хоёр өндөг шидэлцэж, бас зодолдов. Яг үнэндээ сайдыг нь сайд гэхэд хэцүү, улстөрчийг нь улстөрч гэхэд бэрх л дээ. Уг нь П.Наранбаяр их гэгээлэг байдлаар саяхнаас танигдаж улс төрд орж ирсэн байдаг юм. Олон улсын харилцааны мэргэжилтэй, Японд мэргэжил дээшлүүлсэн. Байгаль орчны яам, Японы экологийн сан, Үндэсний шинэтгэлийн хороонд ажиллаж байсан. Дараа нь “Шинэ Монгол” сургуулийн захирлаар ажиллах болсон. Тэндээ удаан, найман жил ажилласан. Тэгээд ХҮН намд орсон. УИХ-д хоёр удаа дэвшсэн. Хоёр дахь удаагийнх дээрээ Баянзүрх дүүргээс сонгогдсон. Сонгуулийн дараа УИХ-д суудалтай гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан. Тэгэхэд ХҮН намынхаа квот дээр Боловсролын сайд болсон. Гэхдээ мань эр сайд болонгуутаа л цочоогоод эхэлсэн. Сурагчдын форм, сая ярьсан 45 хоногийн багш зэрэг сонин “маркетинг”-ийг хийж гарсан. Өөр олон зүйл ярьсан. Бас эхлүүлсэн. Гол нь Боловсролын сайдын эдгээр шийдвэр судалгаа, шинжилгээтэй эсэх нь маш эргэлзээтэй. Тэгээд бас бодит амьдралд хэр зэрэг буухыг хэн ч таах аргагүй.

Ядаж байхад боловсролын салбар сүүлийн 30 жилд хамгийн их зовлон амссан байдаг. Тэр үйлийн үрийг үе үеийн сурагчид амсдаг. Ийм нуруугаа авахуулсан салбар яахаас ч буцахгүй сайдтай болсон нь хоржоонтой л хэрэг.

Ерөөс П.Наранбаяр сайд болоод сурагч, багш, эцэг эх гэдэг гурвалжин эрх ашгийг тоолгүй мөрөөдлийн юм уу, гэнэт бодсон шийдвэрээ хэрэгжүүлж эхэлсэн. Нэг үгээр боловсролын салбарт популизмыг амилуулсан. Гэтэл МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрт Боловсролын сайдын хийх ажлыг бараг заагаад өгчихсөн байх жишээтэй. Өчигдөр өндөг шидүүлсэн багш сургах тухай асуудлаар дээрх хөтөлбөрийн “…Багшийн чанар, үнэлэмж, гүйцэтгэл, менежментийг сайжруулах “Сайн багшийг таны дэргэд” цогц арга хэмжээг Багшийн гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ. …Багшлах эрх олгох хялбаршуулсан сургалтын тогтолцоог бий болгож, багш бус мэргэжилтэй шилдэг боловсон хүчнийг багшаар бэлтгэх замаар багшийн хомсдолыг бууруулна. …Багшийн хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, багш, ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан, үе шаттайгаар нэмэгдүүлж, улсын дундаж хэмжээнд хүргэж, нийгмийн баталгааг хангана.

…Багшлах хүний нөөцийг чадавхжуулж цэцэрлэгийн багш 10 000, бага ангийн багш 2 000, ЕБС-ийн багш 11 000, англи хэлний 2 000, МСҮТ-ийн 2 000 багшийг гадаад, дотоодод бэлтгэнэ” гээд заачихсан. “…45 хоногийн курс” гэж энд алга. Энэ мэтээр арай л өөр ажлуудыг төлөвлөсөн байх аж.

Угтаа багшийн хомсдолыг арилгана гэж байгаа бол мэргэжил эзэмшсэн багш нараа мэргэжлээрээ ажиллах боломжийг л олгох ёстой юм. Өөрөөр хэлбэл, багшийн нөөцгүйдээ биш багш нарт багшлах орчин бүрдэхгүй л байгаа хэрэг. Үүнийг боловсролын салбарынхан ярьж хэлээд л байна. Ер нь тэгээд “…Алаагүй байхад үнэг сайхан” гэдэг шиг хашаагүй албан тушаал хачин сайхан боломж л харагддаг. Хэрвээ болдог байсан бол МАН, АН-ын удам угшилтай Боловсролын сайд асан ах, эгч нар чинь багш нарыг 45 байтугай 4-5 хоногт бэлдээд гаргачихдаг болгочихсон л байгаа шүү дээ.

Тэгэхээр П.Наранбаяр сайд Монголыг Баянзүрх дүүргээр, сургуулийг “Шинэ Монгол”-оороо төсөөлөөд байдаг шиг байгаа юм. Монгол уудам, амьдрал баян шүү дээ. Тэгэхээр сайд өөрөө Монголынхоо өнцөг булан бүрд байгаа аймаг, сумдаар явж, тэнд байгаа бүх шатны сургууль, цэцэрлэгтэй танилцах хэрэгтэй.

Тэнд ажилладаг багш, ажилтнуудтай уулзаж ярилцах шаардлагатай. Тэгвэл толгойд нь арай өөр амьдрал бууна. П.Наранбаярыг Боловсролын сайд болоод бужигнуулаад эхлэхэд багш нар, эцэг эхчүүд, ер нь нийтээрээ гайхсан. Тэгээд ажигласан. Мань эр улам цаашлахад шүүмжлэл өрнөсөн. Яг одоо бол П.Наранбаярын үйл ажиллагаагаар судалгаа авбал маш цөөхөн дэмжлэг гарч ирнэ дээ. Ийм л момент дээр “Үнэн ба зөв” намын дарга асан, УИХ-д бас нэр дэвшээд үзчихсэн А.Отгонбаатар өндөг атгаад гараад ирсэн. Энэ залуу “…Шарсан мах анддаггүй” гэдэг шиг аль л дуулиан шуугиантай асуудал дээр гарч ирдэг. Популист. Сонгууль өнгөрөөд Монгол ойрд тайван байлаа. Тэсэж тэсэж энэ дээр гарч ирсэн ч байж мэднэ. А.Отгонбаатарын талаар, өндөг шидсэн тухайд хэлэх үг алга. “…Үзэл бодлоо илэрхийлсэн ардчилсан Монголын иргэн” гэж тайлбарлах биз. Гэхдээ бид өчигдрийн энэ явдлыг “…Өндөг шидлээ, тэгээд зодолдлоо” гээд шоолсхийгээд өнгөрч болохгүй юм. “…Энэ юунаас болсон бэ” гэдгийг анзаарч хамтад нь дүгнэлт хийх хэрэгтэй.

Яагаад гэхээр яг үнэндээ уг үйл явдал “сайд биш сайд”, “улстөрч биш ултөрч”-ийн хооронд болов. Сайдыг П.Наранбаяр, улстөрчийг А.Отгонбаатар төлөөлөв. Юу ч гэмээр юм бэ дээ, энэ бол явж явж манайхны л байж байгаа царай л даа.

Монголын ирээдүйг ХҮН намд атгуулсны, ХҮН нам П.Наранбаяраа сайдад зүтгүүлсний л үр дүн. Нөгөө талд Монголын улс төрийн хөгжил өнөөдөр А.Отгонбаатар шиг л байгаа хэрэг. Ийм нөхцөлд П.Наранбаяртай боловсролын салбарын бодит байдал, А.Отгонбаатартай улс төрийн соёл ярих ч боломжгүй гэсэн үг. Тэгэхээр “…Балинчаа аваач ээ” гэдэг шиг ХҮН нам П.Наранбаяраа татаж, оронд нь арай аюулгүй хүнийг Боловсролын сайдад санал болгох хэрэгтэй. Байхгүй бол МАН-д нь, АН-д нь буцаагаад өгчих. Бас УИХ одоо Улстөрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй. Сонгуулийн босгыг намсгаж, төлөвшөөгүй жижиг намуудад итгэл найдвар төрүүлэхээ больсон нь дээр. Бараг алга болж байсан жижиг намууд саяын сонгуулиар амилаад гараад ирсэн. Сонгуулийн “долгион”-оо алдаагүй зарим нь амарч амарч байгаад ингэж гарч ирж байх шиг байна. УИХ-ын сонгуулийн дүнгээр гарч ирсэн жижиг намын жагсаалтын гишүүдийг ч харчих хэрэгтэй. Энэ УИХ жигдэртэл УИХ-ын дарга нь, Тамгын газар нь их л зовлон үзэхээр харагдаж байна лээ дээ. Ер нь тэгээд өчигдрийн жижиг зодоон бол том популизмын энэ мэт “тэжээл”-тэй л холбоотой юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ
Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​