fbpx Монголын анхны холимог тулааны холбоо ерөнхийлөгчөөрөө З.Төмөртөмөөг сонголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 6 секунд

Монголын анхны холимог тулааны холбоо ерөнхийлөгчөөрөө З.Төмөртөмөөг сонголоо

“MGL one fighting championship”-ийн 15 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2024.09.22/ боллоо. Тус арга хэмжээний үеэр холимог тулааны “MGL one fighting championship”-ийн шинэ ерөнхийлөгчөөр З.Төмөртөмөөг томиллоо.

З.Төмөртөмөө нь 2019 онд “MGL one fighting championship” холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм.

Улмаар өнгөрсөн 5 жилийн хугацаанд тамирчдаа дэмжиж, хэд хэдэн тэмцээнийг зохион байгуулах ажилд голлон оролцсон байдаг. Тиймээс түүнийг тус холбоо 15 жилийн ойн баярын өдрөө ерөнхийлөгчөөрөө томилов.

Улмаар “MGL one fighting championship”-ийн удирдлагын баг З.Төмөртөмөөгийн цаашдын ажилд амжилт хүслээ.


Энэ үеэр тус холбооны удирдлага, үүсгэн байгуулагчид баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Гардан тулааны ОУХМ, Холимог тулааны Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг: Тамирчдад олон талын боломж олгодог Ерөнхийлөгчтэй болсондоо баяртай байна-

-“MGL one fighting championship” холбооны 15 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Холбооны нийт тамирчид, аваргууд, үүсгэн байгуулагчид, ивээн тэтгэгчдэд болон удирдлагууддаа баярын мэнд хүргэе. Монголын холимог тулааны хөгжил яг дунд шатандаа явж байна.

Холбооны ирээдүй маш том харагдаж байна. Энэ 15 жилийн хугацаанд манай холбооноос Холимог тулааны Дэлхийн аварга төрсөн.

Мөн энэ холбоонд тулалдаж байсан тамирчид бусад тулааны урлагийн төрлүүдээр гаднын улсуудад болон дэлхийн тэмцээнд цөөнгүй аваргалаад байна.

Энэ нь тэмцээн зохион байгуулагчид, энэ спортын дэмжигчдийн ачаар бий болж байгаа зүйл гэж хардаг.

Учир нь тэмцээн зохион байгуулснаар оролцож буй тамирчдын маань чадвар сайжирч, гаднын улсад гарах үндэс нь болж байдаг.


Бид анх энэ холбоог байгуулахдаа монголын шилдэг тамирчныг олж, нээж, шалгаруулна.

Дараа нь тэр тамирчиндаа улсаа төлөөлөх эрх өгч гаднын томоохон тэмцээнүүдэд оролцуулах зорилго тавьж байсан. Одоо манай холбоонд тулалдаж байсан тамирчид тив дэлхийд монголынхоо нэрийг маш өндөрт өргөж явна.

З.Төмөртөмөө манай холбооны Дэд ерөнхийлөгч байсан. Тамирчдаа маш сайн дэмжиж, тэмцээнүүд зохион байгуулдаг. Тамирчдадаа дэмжлэг үзүүлж олон талын боломжоор хангаж өгсөөр ирсэн.

-МУГТ, холимог тулаанч Б.Дамланпүрэв: Холбооны шинэ удирдлага олон сайн холбоонд зуучилж, өргөн хүрээнд ажиллах байх-

-“MGL one fighting championship” бол монголын анхны холимог тулааны холбоо. Миний хувьд холбооныхоо анхны тэмцээнээс эхлээд идэвхтэй оролцож ирсэн.

Одоо холбоондоо дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр манай холбооны удирдлагад шинэчлэл хийгдлээ. Цаашид холбоо маань тамирчдаа гадагшаа олон гаргаасай, олон сайн холбоонд зуулчилж өргөн хүрээтэй ажиллаасай гэж хүсэж байна.

Холимог тулаан гэдэг спорт их спортыг бодвол учиртай. Заавал бүх зардлаа өөрөө гаргаад байдаггүй. Сайн холбоотой гэрээ хийсэн тохиолдолд тамирчны бүх зардлыг цаанаас нь гаргадаг.

Үүнд тэмцээнд оролцох зардлаас гадна байр, хоол гээд бүх хэрэгцээ нь багтдаг. Энэ талаараа зарим спортоос ялгарч хүмүүсийн сонирхлыг татдаг. Тиймээс тамирчид маань гол нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж, холбоодтой гэрээ байгуулах нь чухал байдаг.


Холимог тулаан хөгжиж, сайн тулалддаг олон залуус гарч ирсэн. Шинэ залуу аваргууд төрж байна. Доороосоо бэлтгэгдэж байгаа залуус нь ч ялгаагүй маш чадварлаг байна.

Өнөөдөр бас манай холбооны тэргүүн дэд байсан З.Төмөртөмөө ерөнхийлөгч болж байна. Энэ явдалд бас маш их баяртай байгаа. З.Төмөртөмөөгийн хувьд тамирчдаа чадавхжуулах тэмцээнүүдийг зохион байгуулдаг.

Тамирчдаа цалинжуулахаас эхлээд тэдэнд маш их дэмжлэг үзүүлдэг.

-“MGL one fighting championship” холбооны УЗГ Б.Галбаатар: З.Төмөртөмөөг тамирчдад нөхцөл боломжийг бүрдүүлж өгч чадна гэж харж сонгосон-

-Үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн тэмдэглэлт өдрөө холбооныхоо ерөнхийлөгчөөр З.Төмөртөмөөг томиллоо.

Шинэ ерөнхийлөгчөө багш, дасгалжуулагчдаа хичээл зүтгэлтэй байлгаж, холимог тулаан сонирхогчид, залуу тамирчдаа байнгын уралдаан тэмцээнд оролцуулах нөхцөл бололцоог бүрдүүлж хамтран ажиллаж чадна гэж харсан учир сонгосон.

Ер нь олон улсад “MGL one fighting championship”-ийн жин жингийн тамирчдыг хүлээн зөвшөөрдөг. Манай холбооноос зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнүүдийг анхаарч үздэг болсон.

Мөн олон улсын рингэнд амжилт гаргасан олон тамирчид бий. Бид цаашид UFC-д жин жингийн тамирчид гаргах, ялангуяа хөнгөн, дунд жингийн тамирчид гаргаж аварга болгох зорилготой ажиллаж байна.

-“MGL one fighting championship” холбооны Гүйцэтгэх захирал Ө.Гантөмөр: З.Төмөртөмөө тулааны холбоотой салшгүй холбоотой явсаар өнөөдөр Ерөнхийлөгчөөр сонгогдлоо-

-Манай холбоо байгуулагдаад 15 дахь жилдээ болж байна. Энэ хугацаанд нийт 26 тулаан зохион байгуулна гэдэг бол санхүүгээ босгох, зохион байгуулахаас эхлээд удирдагчдаас маш их хөдөлмөр шаардах ажил шүү дээ.

Өмнөх дарга нар үнэхээр сайн ажилласан. Харин өнөөдөр ерөнхийлөгчөөр сонгогдож буй З.Төмөртөмөө холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Түүнээс хойш холбоондоо тууштай ажиллаж явсаар өнөөдөр ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

З.Төмөртөмөө залуу хүн, залуу боловсон хүчин. Үүнтэй холбоотойгоор өөрийн ажиллах арга барилаар арай өөрөөр сэтгэж ажиллах болов уу гэж харж байна.

Одоо манай холбооны хамгийн түрүүнд хийх ажил бол 15 жилийн ойн “Монгол туургатны MGL” буюу 2015 онд зохион байгуулж байсан “MGL” тэмцээнийг хийх.

Энэ тэмцээнд буриад, халимаг, өвөрмонгол гээд монгол туургатнууд ирж тулалддаг. Онцлоход тэмцээний +93 кг жингийн аваргад тулалдах тамирчид хэдийнээ тодорчихсон байгаа. Энэ төрөл 15 жилийн хугацаанд нэг л аваргатай байсан. “Ирвэс” клубийн Баттүшиг гэж аварга байсан. Харин энэ жил шинэ аварга төрнө.

Энэ нь манай монголчууд тулааны урлагт хэр сонирхолтой болж байгааг харуулж байгаа юм. Сонирхогчид, тамирчид олон байгаа учир энэхүү тэмцээнийг 93 кг жинд зохион байгуулж байгаа.

Тэгэхээр энэ жил хоёр тулаан зохион байгуулагдана гэсэн үг. Харин дараа жилийн тэмцээнүүдээ жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж гаргана.


2009 онд анх Холимог тулааны аваргын төлөө тоглоход шагналын сан нь нэг сая төгрөг байсан. Харин хоёрдугаар байрт орсон нь 500 мянган төгрөг авч байсан.

Одоо аварга тамирчин 5 сая төгрөг, хоёрдугаарт орсон тамирчин 3 сая төгрөг авч байгаа. Мөн 2.000.000-500.000 мянган төгрөгийн хооронд тамирчид тулаан хийнэ. Нэг ёсондоо анхны тулаанаа хийж байгаа хүн ялбал 800 мянган төгрөг, ялагдвал 500 мянган төгрөг авна гэсэн үг.

Өмнө нь хоёр, гурван тулаан хийсэн бол 2-3 сая төгрөг авна. Тэгээд хамгийн дээд тал нь 5 сая төгрөг авах юм. Энэ удаагийн хүнд жингийн тулаан маш сайн хоёр тамирчны дунд болно. Тус тамирчид олон улсад олон ялалттай. Аль аль нь нэг ч ялагдалгүй явж байгаа тамирчид бий. Одоогоор тэдний нэрийг нууцалж байгаа. Яг тэмцээний үеэр тухайн тамирчдыг зарлана.

Холимог тулааны аваргууд, холбооны удирдлагууд ийн ярьж, сэтгэгдлээ хуваалцлаа. Тасралтгүй сайн хөгжиж, дэлхийд монгол тулаанчдын нэрийг гаргасан “MGL one fighting championship” -ын удирдах зөвлөл, тамирчид цаашид тамирчдад илүү олон боломжийг нээж, хүрээг нь тэлж, Дэлхийд олон шанг татаж чадна гэдэг итгэлээр З.Төмөртөмөөг Ерөнхийлөгчөөрөө сонгожээ.

НИТХ-ын төлөөлөгч, хотын асуудлыг мэдэрч бас зохицуулж шийдвэрлэдэг чаддаг туршлагатай сайн менежер залуу ийнхүү монголын бахархал болсон тулаанч эрсийн холбоог тэргүүлэх боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​