fbpx Заргачаараа Х.Нямбаатарыг давж байж Засаг дарга болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
6 минут 31 секунд

Заргачаараа Х.Нямбаатарыг давж байж Засаг дарга болно

Б.ГАРЬД

Дандаа хэрэг түвэг ярьдаг, байнга өнгөрсөн баларсан хулгай дээрэм, авлига албан тушаалын хэрэг сөхдөг ХЗДХ-ийн сайд байсан Х.Нямбаатарыг ямархуу Хотын дарга болохыг төсөөлөхөд бэрх л байв.

2023 оны аравдугаар сард байх аа, Х.Нямбаатар Хотын дарга болонгуутаа олон нийтийн сүлжээнд “…Би Хотын даргаар томилогдлоо. Миний бие ойрын сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргаж ажиллана. Зарим шийдэл, шийдвэр нь өнөөдөртөө давс мэт шорвог байх төдийгүй улс төрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй. Алсдаа харин хотын тогтвортой хөгжлийн шинэ эхлэл байжээ гэдгийг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ амаргүй цаг үед, хүндхэн зоримог шийдвэрийг гаргаж байж Авлигагүй Улаанбаатарын сэргэлтийг эрчимжүүлж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорино. Хотын бүх шатанд ажиллаж буй албан хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх зүтгэл, сэтгэл гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлээд л эхэлж байв.

Түүнээс хойшх жилийн хугацаанд Х.Нямбаатар юу юу хийгээд явсныг хотын иргэд бүгд мэднэ. Цахим сүлжээний буян л даа.

Зуны үер, өвлийн утаа, өвөл зунгүй байдаг түгжрэлтэйгээ тэр тулсан. Түүнээс гадна зам гарц гаргахаар газар чөлөөлөхөөс эхлээд зарим хүний эрх ашгийг зөрчсөн хэцүү ажил нэлээдийг хийх шиг болсон.

Цагтаа Н.Алтанхуяг гишүүн л Ерөнхий сайд байхдаа ингэж хаа газар бүхэнд ажлаа харж хянаад, хаа хамаагүй ярьчихсан тууж явдаг байв.

Учир нь энд ярих зүйл бол “…Х.Нямбаатар Хотын даргын шинэ “стандарт” тогтоочих шиг боллоо” гэх гээд байгаа юм. Марзан юм шиг атлаа үнэн байдлыг хэлж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, Хотын дарга бол аж ахуйн ажил юм. Тэгэхээр өрөөндөө суугаад тушаал зарлиг гаргаад суугаад байж болдоггүй юм байна. Хэлэлцэхтэй нь хэлэлцээд, хэрэлдэхтэй нь хэрэлдээд асуудлыг зохицуулж байх ёстой юм байна. Улс төрийн соёл, “дипломат зан” өнөөдрийн Хотын даргад тохирохооргүй болчихсон юм байна. Өөрөөр хэлбэл, аятайхан хэлэхэд заргач, аягүй хэлбэл хэрүүлч, тийм нэг зан нь хамаг байдгаа цөлмүүлээд, хулгайлуулаад эмх замбараагүй болчихсон хотын ажлыг урагшлуулахад хэрэг болоод байх шиг байна.

Энэ зан нь түүнийг олон ч дайсантай, олон ч муулж шүүмжлэгсэдтэй болгожээ. Одоо ид буцалж буй Орон нутгийн сонгуулийн гол фигур болсноос нь тэгж харагдаж байна. Засагт хамтарсан АН-ынхан, ХҮН намынхан, УИХ-д суудалтай нам эвслүүд бүгдээрээ л “...Бидний гол өрсөлдөгч бол Х.Нямбаатар” хэмээж байгаа юм. Мань эр ч бүгдтэй нь хүртээмжтэй “хэрэлдэх” аж.

Ер нь бол Х.Нямбаатарыг 2016 онд анх УИХ-ын гишүүн болж, улмаар ХЗДХ-ийн сайд болж хэдэн жил ажиллахад энэ зан цухалзаад байсан л даа.

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарын талаар хэдэн үг хэлжээ. Тэрбээр “…Улаанбаатар хотыг өмнө нь Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Учир нь Ерөнхий сайд, Хотын дарга хоёр бие биеэ дэмждэггүй, ойлголцдоггүй байсан. Тийм учраас Засгийн газар хотод их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй, авторлагдсан бусад ажил руугаа төсвийг илүү зардаг байсан. Харин хот болохоор асуудлаа Засгийн газрын дэмжлэггүй шийдэх гэж оролдоод өмнө нь хана мөргөсөн. Үүний үр дагаварт Улаанбаатар хот амьдралын чанарын хувьд таатай биш болсон. Хүнээр бол хүнд өвдсөн. Тиймээс би үүнийг л өөрчлөх гэж Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс нь, ХЗДХ-ийн сайдаас нь татгалзуулж, Хотын дарга болгосон. Яагаад гэвэл би Х.Нямбаатартай хамтарч ажиллахыг хүссэн. Өмнө нь авлига, боомт зэрэг олон ажил дээр хамтарч байсны хувьд түүнийг барьж авсан ажлынхаа ард заавал гардгийг мэдсэн. Алдаатай, оноотой ч түүнд шазруун зан байдаг. Төрд түүн шиг албан хаагч олон биш. Ихэнх нь “…Чимээгүй байж байгаад цаг хугацааг өнгөрөөе” гэж боддог хандлагатай” гэжээ.

Тэднийг угаасаа холбоотой хоёр, улс төрийн томоохон акцууд дээр нийлж ирснийг бүгд мэднэ. Тэр утгаараа ч тэр үү, Х.Нямбаатарыг Хотын дарга болоход Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын асуудалд онцгой анхаарал тавьж байгаагаа хэлж байгаад томилуулж байлаа. Тэгээд “Алсын хараа-2050”-д тулгуурласан “Улаанбаатар-2040” хөтөлбөрийг хийгээд, ирэх гурван жилд хотын хөрөнгө оруулалтыг 30 их наядад хүргэхээр болсон. Эндээс, өнөөдөр метроны санхүүгийн асуудлыг шийдчихсэн. Туннел, гүүр, тойрог хурдны зам, “Туул” хурдны зам зэрэг мега төслүүдийн ажлууд нь эхлэхээр болчихсон.

Хамгийн гол нь эдгээрийг Х.Нямбаатар ажил хэрэг болгох уу, эсвэл өөр хүн үү. Удахгүй сонгуулийн санал хураалтаар шийдэгдэнэ. Гэхдээ Х.Нямбаатараас илүү заргач, тэгээд бас уйгагүй гүйдэг хүн Засаг дарга болохоор тийм нэг “стандарт” тогтчихлоо доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 186 (7430)

Ч.Батсайхан: Монгол улс Ази тивээс анх удаа дэлхийн номер нэг тайзнаа уран бүтээлээ толилуулах эрхээ авлаа
Ч.Батсайхан: Монгол улс Ази тивээс анх удаа дэлхийн номер нэг тайзнаа уран бүтээлээ толилуулах эрхээ авлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​