fbpx Хүйтэн дайн дахин эхлэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
9 минут 40 секунд

Хүйтэн дайн дахин эхлэх үү?

Бид хорьдугаар зууны дунд үед өөрөөр хэлбэл дэлхийн хоёрдугаар дайн 1945 онд дөнгөж дуусаад удаагүй байхад дэлхийд хүйтэн дайны үе эхэлж 1990 он хүртэл удаан хугацаанд үргэлжилсэн гэдгийг сайн мэддэг. 1990 оноос хойш Зөвлөлт, АНУ-ын харилцаа сайжирч дэлхийн коммунизм түүхийн хог дээр хаягдаж дэлхий дээр энх тайван тогтвортой байдал буй болсон. Энэ тогтвортой байдал 2022 он хүртэл үргэлжилсэн юм.

Гэвч эдүгээ байдал өөрөөр эргээд байна. Нэг талд Оросын Холбооны Улс, Хойд Солонгос, Иран гэсэн улсууд дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байхад нөгөө талд АНУ болон Өрнөдийн НАТО тогтвортой байдлыг хамгаалах байдалд оршиж буй.

Яг эдүгээ цагт дэлхийд Украин- Оросын дайн, Израил -Хезбола хоёрын хооронд дайн болж байна. Украин-Оросын дайн цаашдаа Өрнөд-Оросын дайн болж өргөжих магадлалтай. Орос Улс Украин руу 2022 оны 02-р сарын 24-ны өглөөний 05 цагт довтлоод 2 жил 5 сарын хугацаа өнгөрч байна.Украин Улс Орос Улсад Крым, Луганск, Донбасс, Харьков, Херсон, Запорож нутгаа алдсан. Украин газар нугийнхаа 27.0 хувийг Орос Улсад алдсан боловч газар нутгаа Оросын түрэмгийллээс чөлөөлөх байлдаан хийсний дүнд одоо нутгийнхаа 18 хувийг алдаад байна. Энэ дайны уршгаар 7.8 сая украин хүн гадаад руу, 8 сая хүн дотооддоо дүрвэжээ. Энэ дайны балгаар Украины 11743 энгийн хүн алагдаж 24614 энгийн хүн шархдан, 210 000 барилга устаж эвдрэв. Орос Улсад Украины нутгаас цэргээ гаргаж, дайныг зогсоох бодлого огт байхгүй байна. Харин ч Украины эсрэг дайнаа шатлан өргөжүүлж одоо цөмийн цохилт өгөх бэлтгэлээ базааж байна.

Саяхан Орос улс цөмийн зэвсэгтэй улс цөмийн зэвсэггүй улсад цөмийн цохилт хийхгүй гэсэн гэрээнээс гарлаа. Цөмийн зэвсгээ Беларусьд байрлууллаа. Товчхондоо бол В.В.Путин цөмийн улаан товчоо хэзээ ч дарахад бэлэн болжээ.

Орос улс, Хойд Солонгос хоёр дэлхийг цөмийн зэвсгээр сүрдүүлдэг болоод удаж байна. Орос улсыг мөн Хятад улс дэмжиж байгаа. Орос улс, Хойд Солонгос улс, Иран улс, Хятад улсууд эдүгээ АНУ болон өрнөдийн улсуудын эсрэг идэвхтэй суртал ухуулга явуулж буй. Эдгээр байдал нь дэлхийд хүйтэн дайны өмнөх үеийг санагдуулна. Өнөөгийн ийм ээдрээтэй цагт АНУ батлан хамгаалах бодлогодоо өөрчлөлт хийх үү гэдэг асуудал аяндаа урган гарч байна. Энэ асуудлаар АНУ-ын цэргийн мэргэжилтнүүд , улс төрчид ямар дүгнэлт хийж байгаа талаар өгүүлье. Украины дайн болон Ойрхи дорнодын дайн болж байгаа энэ үед Америкийн батлан хамгаалах бодлого нь тус улсын батлан хамгаалах төсөв, цэрэг техникийн бодлого, орчин үеийн дайн явуулах арга барил, орчин үеийн зэр зэвсгээ сайжруулахад чиглэгдэх шаардлагатай болж байна. Мөн Орос, Хятад, Иран, Хойд Солонгос улс өөрсдийн цэргийн хүчийг зузаатгаж зэр зэвсгээ сайжруулж цэргийн төсвөө эрс нэмэгдүүлж байгааг анхаарах хэрэгтэй.

АНУ-ын сенатор Том Коттон: “АНУ болон НАТО-гийн орнуудад урьдын адил бөмбөгдөгч онгоц, сөнөөгч онгоц, далайн хөлөг онгоц, шумбагч онгоцууд хэрэгтэй байгаа ч гэсэн мөн жижиг авсаархан хэмжээтэй байлдааны хэрэгслэлүүд хэрэгтэй болж байна. Хэдийгээр цэргийн бодлого, технологи орчин үед өөрчлөгдөж байгаа ч гэсэн эцсийн дүнд дайсантай дайны талбар дээр тулгарвал дайсныг хэн газар дээр нь устгасан нь ялна гэсэн бодлого урьдын адил хэвээрээ байна.”,“Palantir Technologies” компаний үүсгэн байгуулагч Джо Лондстейл: “ Ирээдүйн дайн бол дроны сүрэгүүдийн хоорондох дайн болно. АНУ-ны Засгийн газар цэргийн шинэ технологи нэвтрүүлэх ажилд тун удаан хүнд сурталтай хандаж байна” гэж дүгнэжээ.

Мөн тус компаний дэд захирал Шьям Шанкар: “Берлины хана нуран унах хүртэл Америкийн томоохон компаниуд зардлынхаа 86.0 хувийг цэргийн салбарт зарцуулдаг байсан. “Chrysler” компани зөвхөн автомашин үйлдвэрлээд зогсохгүй пуужин үйлдвэрлэдэг, “Ford” компани зөвхөн автомашин үйлдвэрлээд зогсохгүй хиймэл дагуул үйлдвэрлэдэг байсан. Эдүгээ цагт бид өмнөх шигээ давхар үйлдвэрлэл явуулах хэрэгтэй болоод байна. Орчин үеийн дайн, шинэ технологи ийм болохыг шаардаж байна.” гэсэн бол

Гудзоны их сургуулийн судлаач Надя Шадлоу: “Манай сансрын хүчин орчин үеийн нөхцөлд хэр зэрэг үр дүнтэй ажиллах чадвартай байгааг сайтар судалж тогтоох хэрэгтэй байна. Өрнөдийн цэргийн салбарт шинэчлэл хийх хэрэгтэй. Бид хэрэгцээтэй зэвсгээ ямар ч саадгүй авах хэрэгтэй. Цэргийн экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Байлдааны зэвсгийн үнийг бууруулах хэрэгтэй. “Тесла” компани орчин үеийн өндөр технологитой сөнөөгч онгоцнуудыг үйлдвэрлэх шаардлагатай байна” гэсэн байна.

Мөн судлаач Маккензи: “Хүчний харьцааны давуу тал Хятад, Ойрхи дорнодын талд шилжиж байна. АНУ-ын цөмийн бус хүч тооны хувьд орчин үеийн шаардлагыг хангахгүй байна. АНУ Ойрхи дорнодод цохилт өгөх шаардлага гарвал зөвхөн агаарын цэргийн хүчийг ашигладаг бодлого нь одооны цаг үед тохирохгүй, үр дүнгүй. АНУ батлан хамгаалах салбартаа 815 тэрбум ам доллар зарцуулдаг. Энэ бол маш их мөнгө. Гэтэл энэ их мөнгө үр дүнтэй зарцуулагддаг эсэх нь тодорхойгүй байна. Энэ их мөнгөний 45.0 хувь нь боловсон хүчний зардалд зарцуулагддаг. Хятад, Орос улсад цэргийн зардал ямар ч хяналтгүй үлэмж ихээр нэмэгддэг. Тэнд цэргийн салбарт ажиллах хүч маш их байдаг. Эдгээр орнууд цэргийн салбарт энгийн иргэдийн хүчийг ашигладаг. Бид НАТО-гийн дотоод хүчийг бэхжүүлэх хэрэгтэй. Хэрэв бид дайны байдалд очвол дэлхий маш хэврэг эмзэгхэн болно. Бид энх тайвныг хадгалж үлдэхийн тулд цаг үеэсээ түрүүлэх хэрэгтэй. Одоохондоо бид цөмийн зэвсгийг хориглох, хязгаарах бодлогоо чангатгах хэрэгтэй” гэв.

Эдүгээ дэлхийн байдлыг харахад жараад оны хүйтэн дайны үеийг санагдуулж байна. Тэр үед Зөвлөлт Холбоот Улс Кубад цөмийн пуужингуудаа нууцаар байрлуулж АНУ-ын аюулгүй байдалд шууд заналхийлж байлаа. Кубын удирдагч Фидель Кастро Зөвлөлт улсад хандаж АНУ-ыг бүхэлд нь цөмийн пуужингаар устгахыг тулган шаардаж байсан. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Зөвлөлт улсын удирдагч Никита Хрущевтай телефон утсаар шууд холбогдож харилцан тохиролцож цөмийн дайн эхлэхийг зогсоож чадсан юм. Эдүгээ цаг үед ч гэсэн тун аюултай байдал үүсээд байна. Удахгүй АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулиар ялсан АНУ-ын шинэ ерөнхийлөгч Орос улсын Ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээр хийж дайны байдлыг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Одооны үүсээд байгаа дайны байдлыг зөвхөн АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар л шийдэх болно. Хэрэв эдгээр хоёр гүрний удирдагчид энхийн хэлэлцээр хийж чадахгүй бол орчин үед дахин хүйтэн дайны байдал үүсэж цөмийн дайны аюул гарч болзошгүй юм.

Хүн төрөлхтөн дэлхийн нэгдүгээр дайны үед 10.0 сая цэрэг, 11.4 сая энгийн иргэн бүгд 21.4 сая хүн алагдсан, дэлхийн хоёрдугаар дайнд 24.4 сая цэрэг, 46.7 сая энгийн иргэн, бүгд 71.4 сая хүн амь үрэгдсэн. Хүн төрөлхтөн дэлхийн дайн гаргадаг алдаагаа дахин давтах гэж үү. Дэлхийн гуравдугаар дайн гарвал дэлхий өөрийгөө сөнөөх болно.

Хүйтэн дайны байдлыг дахин хэрхэвч гаргаж болохгүй. Цөмийн дайныг гаргаж хэрхэвч болохгүй. Дэлхийд дайн хэрэггүй, дэлхийн хүмүүст энх тайван, амар амгалан, аз жаргалтай амьдрал хэрэгтэй.

Доржийн СҮХБААТАР

сонин mn

Д.Баярхүү: Шинэ цагийн Монгол: Хэлбэр ялж, агуулга ялагдав
Д.Баярхүү: Шинэ цагийн Монгол: Хэлбэр ялж, агуулга ялагдав
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​