fbpx Баруун бүс: Аймгуудад сонгуулийг хэн удирдаж байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 28 секунд

Баруун бүс: Аймгуудад сонгуулийг хэн удирдаж байна вэ?

Баруун бүс буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймагт өнгөрсөн парламентын сонгууль 10 мандаттай зохион байгуулагдаж, МАН ганцхан суудлын илүүгээр ялалт байгуулсан. АН-аас О.Цогтгэрэл, Б.Түвшин, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нар гишүүн болж, МАН-аас Ховд аймгийн Засаг дарга асан Э.Болормаа орж ирсэн нь онцлог байв. Тэгэхээр орон нутгийн сонгуулиар ч баруун бүс МАН, АН-ын хувьд адил тэнцүү өрсөлдөөн өрнөх магадлалтай гэсэн үг. Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймагт орон нутгийн сонгуулийг гол хоёр намаас хэн хэн удирдан орж байгаа тухай тоймлон хүргэе.

Ховд аймгийн ИТХ 41 мандаттай. Аймгийн МАН-ын даргаар, УИХ-ын гишүүн Э.Болормаа ажиллаж байна. Тэрээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд багаа удирдан, амжилтаа баталгаажуулахаар ажиллаж байгаа юм. “Хөгжлийн сонголт-Ялалтын буухиа” уриа дэвшүүлэн, орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа эхлүүлжээ.

Аймгийн АН-ын даргаар М.Амарсанаа ажилладаг. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд тус аймагт АН наймхан жил засагласан. Энэ удаа олон жил тасарсан засаглалыг эргэн авчрах зорилго тавьжээ. М.Амарсанаагийн хувьд нам дотроо УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хүн хэмээгддэг. Тэрээр “Манай нам орон нутагт ялвал нэн тэргүүнд хувийн хэвшлийг дэмжиж ажиллах болно. Одоогийн дарга нар хувийн хэвшлээ нэг гарын үсгэн дээр гацааж зовоож байна. Энэ бүхнийг арилгана” гэжээ.

Говь-Алтай аймгийн АН-ыг аймгийн Засаг дарга Г.Чинбат удирдан сонгуульд оролцож байна. Тэрээр Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд О.Амгаланбаатарыг УИХ-ын гишүүн болоход дэвшин ажилласан байдаг.

Тус аймгийн МАН-ыг энэ удаад тун сонирхолтой нэгэн удирдаж байна. НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Сүхбаатар дөрвөн сарын өмнө Говь-Алтай аймагт очиж, намын удирдлагыг гартаа авсан. Хотоос илгээлт авч очсон Б.Сүхбаатар даргаас МАН-ынхан мэдээж үнэмлэхүй ялалт хүлээж буй биз ээ. Тэрээр дүүргийн иргэдийн хуралд хоёр удаа, Нийслэлийн иргэдийн хуралд нэг удаа сонгогдож байсан, Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан.

Завхан аймгийн ИТХ 35 мандаттай. Аймгийн МАН-ын хорооны даргаар, Засаг дарга Г.Өнөрбаяр ажилладаг. Тэрээр орон нутгийн сонгуульд багаа удирдан орж байна. Г.Өнөрбаяр “Сонгуульд нэр дэвшигчид маань намын үндсэн дүрэм, ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг нягт баримтлана. Ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, зарчимтай, шударга байж, эв нэгдлийг эрхэмлэж, багаар ажиллана. Хамтдаа хичээнэ” гэжээ.

Завхан аймгийн АН-ыг Б.Төрмөнх удирдаж байна. Тэрээр өмнө нь Тосонцэнгэл сумын Засаг дарга, Аймгийн Засаг даргын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байгаад өнгөрсөн 2023 оноос аймгийн АН-ын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавын хүн хэмээгддэг нэгэн.

Увсад Засаг дарга асан Д.Цэндсүрэн багаа удирдан сонгуульд оролцож байна. Тэрээр аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Увсад “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн гэдгээрээ янз бүрээр яригддаг нэгэн.

Увс аймгийн МАН-ын даргаар С.Батжаргал 2022 оны гуравдугаар сараас эхлэн ажиллаж байна. Тэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалтай нэгэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд багаа удирдан оролцож байна. Түүнийг намын даргаар сонгогдоход Ч.Хүрэлбаатарын бүлэглэл хэмээн нам дотроо ч нэлээд эсэргүүцэж байсан удаатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Баттөмөр: “Амьдрахуй” амьдралын утга учир, хүн байхын мөн чанарыг заана
Д.Баттөмөр: “Амьдрахуй” амьдралын утга учир, хүн байхын мөн чанарыг заана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​