fbpx Нүүрсчдийг яаж ч чадахгүй, Өмнөговь ч “Ажнай” Д.Бат-Эрдэнийн атганд хэвээр үлдэнэ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
11 минут 7 секунд

Нүүрсчдийг яаж ч чадахгүй, Өмнөговь ч “Ажнай” Д.Бат-Эрдэнийн атганд хэвээр үлдэнэ!

Б.ДАМДИН-ОЧИР

Б.Энхбаяр бол өмнөх УИХ-ын үед нүүрсний хулгай, Хөгжлийн банкны тонуулаар сонсгол зохион байгуулсан Түр хороог даргалсан гишүүн. Лав энэ хоёр хулгай, тонуулыг бол гадарлаж биш “доторлож” мэдэх цөөхөн улстөрчийн нэг. Тэр сонсголоор яригдсан “нүүрсчид” УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгчээ. Энэ талаар тэрбээр өнгөрсөн баасан гарагт цахим хуудастаа бичжээ. “...Нүүрсчид нүүрсний сонсгол хийгдэж, илчлэгдсэндээ хорсож, илчлэгдсэн хулгайгаа дахиж хөндүүлэхгүй байж хэргээ замхруулах, цаашилбал эрх мэдлээсээ салж шоронд орохгүй байхын тулд шүүхээр дамжуулж нүүрсний сонсгол зохион байгуулсан УИХ-ын Түр хорооны даргаас “өшөө авч”, айлгаж амыг нь үдэх ажиллагаа хийсээр байгаа. Одоогоор гурван ч шүүхэд. Өнөөдөр нүүрсчид “ялж” байгаа. Тэд ард түмнийг мартамхай, нэхэл хатуу биш, нүглийн нүдийг гурилаар аргалчихна гэдэгтээ итгэж байгаа. Шүүхийн энэ асуудал нь хувь иргэн хоорондын асуудал биш Монгол Улсын Үндсэн хуульд заасан институт хоорондын, эрх мэдэл хуваарилах онол ба хэрэгжилтийн хувь заяатай холбогдох жишиг прецедент болох үр дагавартай гэж үзэж шүүхэд хандсан тайлбар, хүсэлтээ нээлттэй тавьж байна” гэжээ.

Б.Энхбаярыг нүүрсний сонсголыг зохион байгуулсан Түр хорооны даргынх нь хувьд гурван шүүхэд нэхэмжлэл очсон бололтой. Түүний тайлбараа дэлгэсэн нь “Эко глобал ложистик” ХХК юм байна.

Энэ компанийн талаар өнгөрсөн оны сүүлчээр болсон нүүрсний сонсголын үеэр нэлээд яригдсан. С зөвшөөрөлтэй холбогддог. Шинжээч “...Нүүрс ачих буулгах талбайн пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээвэр С зөвшөөрөл бүхий 487 аж ахуйн нэгжээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна” гэж танилцуулсан. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн нэг нь “Эко глобал ложистик” ХХК байв. Улмаар гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс тээвэрлэсэн асуудлаар гэрчүүдээс мэдүүлэг авахад ҮСХ-ны дарга Б.Батдаваа дуудагдсан. “…Түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх найман компаниар дамжуулан 1,0 сая гаруй тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил нэвтрүүлсэн” гэж шинжээч танилцуулсан хэрэг. Энэ талаар Б.Батдаваа “…Манай эхнэр “И коммодитс монголиа интеллижент ложистик” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан. Тээврийн үйл ажиллагааг нь би мэдэхгүй. Учир нь би үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Компаниас нь асуусан нь зөв байх. Батмөнхийн Сувддэлгэр гэдэг хүн миний төрсөн дүү мөн. “Цэций гуай” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, гүйцэтгэгч захирлаар 2023 онд буюу саяхан ажилд орсон. Энэ сонсголоор яагаад ийм асуудал яригдаж байгааг би ойлгохгүй байна” гэсэн. Гэсэн ч түүний эхнэр Ц.Амгалан болон дүү Б.Сувдэлгэрийнх нь эрх бүхий этгээдээр бүртгэлтэй найман компанийн нэг нь дээрх “Эко глобал ложистик” ХХК болж таарсан. Тэд өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгчээ.

Ер нь бол 2022 онд ихээхэн дуулиан шуугиан дунд ил болж байсан нүүрсний хулгайн асуудал өнөөдөр их сонин дүгнэлт рүү хөтлөөд эхэллээ. “Эрдэнэс Тавантолгой”-гоос ордог мөнгө нэмэгдсэнээс харвал ийм хулгай байсан юм шиг, харин хууль шүүхийн байгууллагын шийдвэрүүдээс үзвэл нүүрсний хулгай ерөөсөө байгаагүй мэт болж байна.

2022 онд сүр дуулиантай баривчлаад хорьж хорьж ялласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэрэгт нүүрсний хулгайтай холбоотой асуудал байгаагүй болж таарсан.Мөн л “…Нүүрсний хулгайтай холбоотой” гэж зарлаад шалгаад байсан УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг шүүх саяхан цагаатгалаа.

Тэгсэн атал УЕПГ-аас мэдээлэл хийж “…Нүүрсний хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж шийдүүлсэн” гэж мэдээлэв. Тиймээс олон нийт төөрөлдөх байдалтай болоод байгаа юм.

Хэзээ ч билээ, нүүрсний хулгай ид боссон үеэр байх, хууль хяналтын байгууллагын нэг том хүн “…Ерөөсөө бүх нам, бүх улстөрчөөс болоод улс орон хөгжихгүй, авлига хээл хахуульдаа идэгдчихээд бгаа юм биш шүү дээ. Тэр муу муухай бүгдийг хийж явдаг нам намын хаяа түшсэн хэдхэн л хүн байдаг юм” гэж билээ. Тэгээд хэдхэн нэр хэлсэн. Эхэнд нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийг нэрлэсэн.

Ер нь тэр үед АТГ ч 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүнийг зарлахад мань эр байж л байсан. Улмаар 2023 оны гуравдугаар сарын 14-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “…Нүүрсний хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэхээр Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна. Иймд тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байна” хэмээн мэдээлсэн. 2023 оны гуравдугаар сарын 23-нд УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа “…АТГ-аас өчигдөр УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Ерөнхий прокурор АТГ-аас ирүүлсэн саналтай танилцаж байна” гэж мэдэгдсэн. Ингээд маргааш нь Ерөнхий прокурорын санал УИХ-ын даргын гарт очсон.

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ “…Хуулийг байгууллага хэрэг асуудал үүсгээд прокурор нь хяналт тавиад Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирж байгаа бол түдгэлзүүлэх нь зүйтэй. Асуудлыг хаалттай ярилцана” гэж мэдэгдсэн. Ингээд УИХ-аас 2023 оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарынхыг үлдээх шийдвэрийг гаргасан.

Энд нэг асуулт гарч ирнэ. Тухайн үед ч зарим улстөрч улс төрийн мэдэгдэл хийж байсан. “...Яагаад Өмнөговийн ганц гайгүй улстөрчийг намнаад байна вэ” гэдэг.

Зөрөөд нэг биш хоёр ч асуулт тавигддаг.

Нэгт, “...Яагаад орон нутгийн буюу жижиг “Тавантолгой” ХК-ийг тус компанийн 51 хувийг эзэмшдэг Өмнөговийн иргэд биш 49 хувьд оролцоотой “Ажнай” Д.Бат-Эрдэнэ мэддэг болчихсон бэ”

Хоёрт, “...Яагаад Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайд холбогдож, Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгуулж, УИХ хүртэл түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн бэ” гэдэг асуултууд гарч ирнэ.

Эхнийхийг Монгол даяараа мэднэ дээ. “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн засаг захиргааныхан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хажуугаар өчүүхэн ч мэдэл гаргаж чаддаггүй гэдэг. Тавантолгой ХК-ийн 49 хувь эзэмшигчдийн маргаан одоо хүртэл үргэлжилдэг. Орос түншийнхээ хувьцааг хууль бусаар авчихлаа гэдэг гомдол одоо ч хууль хяналтын байгууллагаар явдаг.

Дараагийнх нь, манай УИХ ер нь гишүүдийнхээ бүрэн эрхийг чөлөөлөх дургүй. Монгол хүндээ байдаг уу, адилхан “зовлон”-той болоод тэр үү, бүү мэд. Ерөнхий прокурор ийм санал оруулахад авч үлдээд л байдаг юм. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнийг бол чөлөөлсөн. Өөр арга байгаагүй гэж гишүүд сүүлд ярьж байгаа дуулдсан. Яагаад гэхээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хилийг давж хулгайгаар олборлолт явуулсан. Мөргөцөг олборлоод авчихсан гэдэг дээ.

Одоо УИХ-ын гишүүн болчихсон П.Сайнзориг 2022 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа “Тавантолгой” ХК-д БЭТ-өөр томилогдсон. Тэгж ирээд “…Миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд “Тавантолгой” ХК-д Засгийн онцгой БЭТ-өөр томилогдсон. 2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцон буюу “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын лицензийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70,127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн байдаг.

Харин өнөөдөр /2022.12.28/ буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу13.9 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр хүлээгдэж байна.

Энэ нь Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж хоёр компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал эцэслэгдэж байна” гэж байсан юм.

Мөргөцгийн хохирлыг ингэж “Тавантолгой” ХК төлсөн. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэг одоог хүртэл хууль шүүхийн байгууллагаар эцэслэгдэж шийдэгдээгүй байна.

Яривал “Ажнай” Д.Бат-Эрдэнийн нүүрстэй, Тавантолгойтой холбоотой мөн ч их зүйл бий дээ. Гэвч сүүлийн үед нүүрсчид хаа сайгүй ялалт байгуулж, нүүрсний хулгай улам бүдгэрсээр байна.

Тэгээд ч, одоо сонгууль болж байна. Тэгэхээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ч Өмнөговьт ялна. Тэрбээр “Тавантолгой” ХК-ийнхаа шим шүүсийг хүртсэн шиг байж байгаад, нүүрсний хэргээ шүүх хуулийн байгууллага дээр “барьсаар” байгаад цайруулах биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 195 (7439)

ТӨСВИЙН МӨНГӨӨР “НААДАЖ”, ТӨРИЙН ДЭЭД ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ
ТӨСВИЙН МӨНГӨӨР “НААДАЖ”, ТӨРИЙН ДЭЭД ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​