fbpx О.Алтангэрэл: Төр нийгмийн зүтгэлтнүүдийн амиа алдсан хэрэг илрэх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Том онцлох Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 7 секунд

О.Алтангэрэл: Төр нийгмийн зүтгэлтнүүдийн амиа алдсан хэрэг илрэх ёстой

Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй, шударга төрийг бэхжүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

-Хүний эрхийн багц хуулийг боловсруулж дууссан гэж ойлголоо. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тодруулахгүй юу?

-Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийн багц хуулийн төслийн эхний танилцуулгыг хийлээ. Үүнд, Жагсаал цуглааны журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд багтсан. Түүнчлэн, Авлигын эсрэг хуулийн төслийг танилцууллаа. Энэ хуулийн үзэл баримтлалд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай асуудал багтсан. Ер нь нэг зарчим бий. Монгол Улс хөөн хэлэлцэх хугацаагаа хуулийн хийдлээр, албан тушаалтнуудын эрх мэдлээс шалтгаалан авлигачдыг шийтгэж чадалгүй өдийг хүрсэн. Бид оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан. Яг үнэндээ хилийн чанадад байгаа тэр мөнгөний хөрөнгө хэмжээг тоолж, хураана гэж хий ярихын оронд өөрсдийн нүдэнд ил байгаа хоёр сая төгрөгийн цалинтай мөртлөө "Ланд 200" машин унадаг, гурван сая төгрөгийн орлоготой мөртлөө гурван тэрбумын хауст амьдардаг төрийн хатуу албан тушаал хашиж байсан болон төрийн өмчит компаниудын захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байна. Энэ асуудлаар анхдагч хуулийн төсөл боловсруулж, эхний байдлаар танилцууллаа. Нэмэлт саналууд авна. Энэ намрын чуулганаар Засгийн газарт өргөн барих зорилготой ажиллаж байна.

-Хуулийн үйлчлэлийг ямар байхаар тусгасан бэ?

-Хууль батлагдвал хөөн хэлэлцэх хугацаа ч юм уу, шалтаг, тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлогоо баталж чадаагүй хууль бус хөрөнгүүдийг хураах ёстой. Үүнийг Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж бид авлигатай тэмцэх асуудал дээр амжилт гаргана. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүстэй холбоотой хураагдсан хөрөнгө, орлого сүүлийн 6-7 жилийн байдлаар 15 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн. Гэтэл аудитын дүгнэлтийг үзэхээр олон их наядын хохирол байдаг. Энэ хуулийн төсөл батлагдана гэж найдаж байна. Учир нь сонгуулиар УИХ-ын гишүүдийн 80 хувь нь бараг шинэ гишүүд сонсгогдсон. Шинэ гишүүд маань авлигын эсрэг зоригтой байна гэж итгэж байна. Мөн Ерөнхий сайд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хууль батлагдвал сан байгуулна. Тэгээд авлигаас хураагдсан мөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна. Мөн авлигын мэдээлэгчийн тухай Авлигын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл танилцуулсан. Энэ хуулийн төсөл нь таны мэддэг хэн нэгэн тендер залилсан, таны нүдэн дээр хөрөнгөжсөн, та авлигын гэрч болсон, ямар нэгэн мэдээлэл байгаа бол таны мэдээллийг шүүн таслах ажиллагааны эцсийн мөч хүртэл нууцалъя. Хэрэв авлигын хэрэг нотлогдвол тодорхой хувийг мэдээлэгчдээ өгье гэсэн агуулгатай юм.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг та ахалж байна. Энэ хэрэгт ахиц дэвшил гарах уу?

-Энэ хэрэг илрэх ёстой. Үүнээс гаднатөр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан бид нарын зогсч байгаа энэ газраас хэдхэн метрийн зайд амиа алдсан. Төр нийгмийн зүтгэлтнүүд амиа алдсан хэрэг чимээгүй яваад байж болохгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд шууд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг удирддаггүй ч Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна, үүний төлөө ажиллана. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг ч байгаа. Жил болгон сонгууль болохоор хэрэг ярьдаг, тэрийг улс төрийн журмаар ашигладаг. Ашиглахдаа хамтран зүтгэж явсан нөхдийнх нь эсрэг ашигладаг энэ байдлаас гарах ёстой.Эрүүгийн хэрэг бол эрүүгийн хэрэг, хэн нэгэн алуурчин, хэн нэгэн буруутай этгээд нь тогтоогдож, хариуцлагаа хүлээх ёстой. Улс төр бол тусдаа байх ёстой.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сонгуулийн дараа Даланзадгад хотын төвөөс 7 км-т Чойжилын Батжаргалын шинэ УУРХАЙ НЭЭГДЭХ НЬ ЭЭ
Сонгуулийн дараа Даланзадгад хотын төвөөс 7 км-т Чойжилын Батжаргалын шинэ УУРХАЙ НЭЭГДЭХ НЬ ЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​