fbpx О.Алтангэрэлийн амбиц ардчиллын амийг таслах вий!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
8 минут 22 секунд

О.Алтангэрэлийн амбиц ардчиллын амийг таслах вий!

Ардчиллыг өмчилж, албан тушаалын гишүүр болгож ирсэн Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшин ялалт байгуулж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон О.Алтангэрэлийн амнаас “авлигачдын хууль бус хөрөнгийг хураана, авна” гэх үг айдас, хүйдэсгүйгээр унадаг болжээ.

Түүний санаачилан боловсруулсан, удахгүй УИХ-д өргөн барихаар зэхэж буй Авлигын эсрэг хууль парламентаар батлагдсан нөхцөлд шүүгдэгчээс ямар нэгэн тайлбар сонсох, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүйгээр хууль бус хөрөнгийг нь хураах нөхцөл бүрдэх юм байна.

Авлига нь зөвхөн Монголын биш аль ч улсын нийгэм, эдийн засгийн хорт хавдар мөн. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд харшилж, үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг аюулт дайсан. Авлигачдыг цадаж ханадаггүй албин чөтгөрүүд гэвэл Монгол Улс чөтгөрийн тойргоосоо гарах нь, хэзээ, яаж гэдэг нь асуултын тэмдэг болжээ.

1.

Авлигатай ганцхан Монгол Улс тэмцээд байгаа юм биш, дэлхийн бүх улс орнууд авлигатайгаа тэмцэж байна.

Монгол Улсын 55 мянга орчим хүн оршин суудаг БНСУ 2016 онд Авлигын эсрэг хуулийг баталсан. Уг хуульд төрийн албан хаагч, сэтгүүлч, багш зэрэг албан тушаалтан үйлчлүүлэгчдээсээ тодорхой хязгаарыг давсан бэлэг сэлт хүлээн авахыг хориглосон байдаг. Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх иргэний эрхийн комисс нь авлигаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах үүрэгтэй төрийн анхан шатны байгууллага юм. Гэхдээ өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгадаг тусгай албатай. Авлига, албан тушаалын хууль бус үйдлийн талаар мэдээлсэн аливаа хүнийг БНСУ-т Шүгэл үлээгчийн хуулиар хамгаална. Хамгийн гол нь авлигын талаарх мэдлэг мэдээллийг иргэдэд түгээхэд ихээхэн анхаардгийн нэг илрэл нь гэвэ боловсролын хөтөлбөртөө авлигын тухай хичээлийг суулгасан байна.

Тэгвэл Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага бий болоод 17 жил болж буй агаад тус газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэгтэй.

Улс орнуудын авлигын эсрэг бодлого шийдвэр, тусгай байгууллагынх нь үйл ажиллагаа хэрхэн үр дүнд хүрч буйг “Транспаренси интернэйшнл” байгууллагын гаргасан жил бүрийн индексээс харж болно. 2023 онд дэлхийн 180 орноос Өмнөд Солонгос 33 дугаарт, Монгол Улс 121-т жагссаныг “Транспаренси интернэйшнл”-ээс зарласан билээ. Товчхондоо, авлигын эсрэг Монголын төрийн бодлого байндаа ч, банзандаа ч туссангүй гэсэн үг.

Г.Занданшатарын авлигын эсрэг цогц бодлогыг Д.Амарбаясгалангийн шинэ парламент залгамжлахаа, өмнөх Засгийн газрын “таван Ш ажиллагаа”-г хамтарсан засаг үргэлжүүлэхээ зарласан. Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр шударга ёсны илд бамбай нь байхаа мэдэгдэж байснаас яг нэг жилийн дараа ардчиллын ачаар түүний суудалд заларсан О.Алтангэрэл авлигачдын хууль бус хөрөнгийг хураахаа мэдээлэв. Сөрөг хүчний үүргээ албан тушаалаар зарчихсан Ардчилсан намын сайд нар Ардын намын хий гэснийг энэ мэт хийж, хэл гэснийг нь хэлэхээс өөрөөр өрөвдөлтэй нь өөрийн толгой, үнэт зүйл гэж тэдэнд алга. О.Алтангэрэл хуулийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн өмгөөлөгч, хүний эрх, эрх чөлөөн хамгаалагч, мөн ардчиллаар туг хийж ирсэн намын гишүүний хувьд санаачилан батлуулахаар бэлтгэж буй хуулийнхаа үр дагаврыг өнөөдөр тооцож үзээгүй гэвэл худлаа болно. Авлигачдын хөрөнгийг хураах амбиц нь ард түмэнд таалагдаж болох ч хожмоо амаа бариад ч нэмэргүй зуун жилийн өмнөх хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг эргэн авчирч мэдэх юм.

Чухам энэ хардлага О.Алтангэрэлийн амаар хэлүүлж, гараар хэрэгжүүлэхээр боловсруулж буй Авлигын эсрэг хуулиас айхын шалтгаан энэ.

2.

Ленин, нам хоёр ихэр ах дүүс юм гэдэг шиг авлига, Ардын нам хоёр нэг зоосны хоёр тал. Энэ нь авлигатай тэмцье гэвэл Ардын намтай тэмцэх шаардлагатай болно гэсэн утгатай. Авчи О.Алтангэрэлд Л.Оюун-Эрдэнийн намынх нь анд нөхдийн авлигын хөрөнгийг хураах эр зориг болоод ухаан бий эсэх нь бүр эргэлзээтэй. Тэр тусмаа түүнийг улс төрд хөтлөн оруулж, хөлийг дөрөөнд хүргэсэн Женко.Баттулгатай холбоотой авлигын хөрөнгийн асуудал үүсвэл “загалмайлсан эцэг-ээ барьж хорьж чадах нь бас юу л бол.
Монголд авлига, албан тушаалын аливаа баривчилгаа хэвлэлийн камертай сүр дуулиантай явагддаг ч эсрэгээрээ шүүхээс оноодог ял нь өнчин ишиг хулгайлсны дайны байж чаддаггүй, Хамгийн сүүлийн факт гэвэл 40 их наядын нүүрсний хулгайн хэрэгт хорих шийтгэлээ эдлэж буй “Эрдэнэс Тавантолгой” гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ялыг давахын шүүх нь хөнгөрүүлсэн нь анхан шатны шүүх алдаатай шийдвэр гаргасандаа бүр биш. Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон “Эрдэнэс Монгол”-ын экс захирал Д.Хаянхярваа, “Эрдэнэ ресурс”-ийн Т.Мөнхбаяр, ЖДҮХС-гййн сэжигтүүдэд их л сайндаа торгуулын ял оноосон. Энэ мэт “хоёр нүүртэй” бодлого Монголын авлигачдын айдасгүй болгож хувиргасан биз

Авлигачид, албан тушаалын хэрэгтнүүд эх орноосоо урван тэрслэгчид мөн үү, мөн. Гэлээ гээд жоомоо алахын төлөө гэрээ шатааж болохгүй. Тэр тусмаа өргөсөн тангарагтаа биш томилсон даргадаа үйлчилдэг, наанаа хуулийн засаглал ярьдаг ч цаанаа хувь хүний засаглалд худалдагддаг хууль шүүхтэй байж “авлигачдын хөрөнгийг хураах” О.Алтангэрэлийн хуулийн төсөл том зургаараа ардчиллын эсрэг үг-үйлдэл юм.

Авлигачдаас хураасан хөрөнгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулна гэдэг употи улс төр. Ц.Нямдорж долоон жилийн өмнө “Эрдэнэт” зуун хувьд ард түмний өмч боллоо гэсэн, атал Ардын намын цөөн хэдэн даргын саалийн үнээ нь байсаар л байна.

Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрэм, ногоон автобусны луйврын хэргүүдийн шийдвэрлэлтээс харахад даргын талын авлигач хөрөнгөтэйгөө үлдэж, даргын эсрэг дайсан хөрөнгөө хураалгах шинэ 30 жилийн их хэлмэгдүүлэлт эндээс эхлэхгүй гэх газаргүй юм. Энэ тохиолдолд О.Алтангэрэл санаачилсан хуулийнхаа шанг хүртэж мэднэ. Будда хүртэл ингэж хэлсэн юм гэнэ лээ, “Өөрийн хийсэн үйлийг бусдад тохох боломжгүй” гэж. Үүнийг монголчууд үйлийн үр эзнээ отдог гэдэг.

Улс төрийн өрсөлдөгчдөө намнах зорилгоор АТГ-ыг байгуулсан Н.Энхбаяр өөрөө яалаа, оймсыг нь гозолзуулаад АТГ-ынхан аваад явсан нь гашуун сургамж хийгээд бодит түүх юм.

Жич: Монголд авлига буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь ДАРГЫН ТАЛ БА ДАЙСНЫ ТАЛ гэсэн дабль стандарт юм шүү дээ!

S&P агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+” болгон нэмэгдүүллээ
S&P агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+” болгон нэмэгдүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​