fbpx Украин: Оросыг тоглоомоос Хятад хасав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 40 секунд

Украин: Оросыг тоглоомоос Хятад хасав

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2.8 дахь жил рүүгээ орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс The Economist сэтгүүлд хятад профессорын бичсэн судалгааны өгүүлэл, НҮБ-ын хурлын танхимд яригдсан зарим нэг улс төрчдийн мэдэгдлээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Украиныг 8 жилийн турш маш сайн хараан зүхсэн, гүтгэсэн, иргэдээ үзэн ядуулж чадсан ч яг өнөөгийнх шиг ийм дайн хийх төлөвлөгөө Кремльд ч, ОХУ-д ч огт байгаагүй. Тэд Украиныг 3-хан хоногт эзлэн аваад хот болгоны төв талбайд нь ялалтын баяр тэмдэглээд, баярын концерт тоглуулж, чөлөөлөгдсөн украинчуудыг уяруулаад, салют буудуулаад буцна гэсэн. Тиймдээ ч оросын хамтлаг дуучдаа тайз, хөгжимтэй нь цэргийнхээ араасаа дагуулаад, цэргүүд нь ч парад-баярын ёслолын хувцастайгаа Украин руу дайрч орсон. Гэтэл Зеленский тэргүүтэй украины улс төрчид бүх төлөвлөгөөг нь орвонгоор эргүүлчихсэн. Одоо Украин Оросын армийг, эх оронтой нь хамтад нь устгаж цохиж байна. Одоо ОХУ-ын Төрийн Думд ялах тухай биш, алагдсан орос цэргүүдийг нутаглуулах оршуулгын газар хүрэлцэхээ байлаа, шарил хадгалах газар алга гэж ил шууд ярьцгаана.

сонин mn

Хоёр жил хагасын дараа эргэж харьцуулбал Украины арми гэж Европын хамгийн том хүчирхэг армиудын нэг болж, энэ улс Оросоос дутахгүй зэвсэг үйлдвэрлэгч, технологи эзэмшигч болж чаджээ. Украин нь оросуудын хувьд араа шүдээ хүртэл өндөр технологиор зэвсэглэсэн аймшигт дайсан нь болж хувирчээ. Ийнхүү Украин руу халдан довтолсон биш стратегийн бүрэн сүйрэл Путин эх орондоо авчирч, асар том түүхэн алдаа хийжээ. Финланд НАТО-д элссэнээр хуурай газраар 1340 км НАТО-той шууд хиллэсэн ба НАТО-г тэлүүлэхгүй гэсэн нь яалаа гэж түүх Путинээс ам асууна. Бүх ялагдал Орост эргэж ирлээ. Гэхдээ жинхэнэ ялагдал бол магадгүй тэд удахгүй эх орноо алдах явдал байж болно. Энэ дайнаар үүссэн бүх зардал, хор хохирлыг оросын ард түмэн Украинд эргүүлж төлнө. Энэ бол үхэх төрөхтэй адил ертөнцийн хууль юм. Шударга ёс гэж байдаг бол ОХУ, Путин дээр хүнд ял бууна.

Энэ тухай хятадын хэвлэлүүдэд албан бус элдэв мэдээ, дүгнэлт үлэмж тархсаны дотор хоёрыг нь авч үзье. Хятадын CCTV-ын тоймч судлаач Ду Вэнлун хэдэн жилийн өмнө дөө “Одоогийн ОХУ дэлхийд ноёлж чадахгүй, гэхдээ түүний сүйтгэгч хүчийг дутуу үнэлэж болохгүй” гэсэн санааг хэлжээ. Түүний үгийг одоогийн нөхцөл байдалтай уялдуулж бодоход “ОХУ-ын сүйтгэгч хүч яагаад сэдрэв? Цаашид яаж ямар байдлаар зогсоох вэ? Сүйтгэгч энэ хүчтэй зохицож (буулт хийж) амьдрах уу, эсвэл сөрж тэмцэж өөрчлөх үү?” гэдэг нь дэлхий нийтийн асуудал болоод байна гэдгийг Ду Вэнлун битүүхэн хэлчихсэн болов уу. Хятадын албаны бус мэдээ, судлаачдын анализ таамагт “ОХУ ялагдана”, “ОХУ задарна”, “Бид түүхийн ялагч зөв талд нь байх ёстой” гэж чөлөөтэй ярьж хэлэх ба дээрээсээ дэмжлэгтэй, тэгэхээс тэгэх гэж хэлүүлж бичүүлж байх магадлалтай.

Шанхайн Фудань их сургуулийн орос судлаач нэртэй профессор Фэн Южюний бичсэн нь тун ноцтой хоёр дахь дүгнэлт гэж жишээлмээр. Мэдээж Хятадад нам, төрийн эсрэг байр сууриа илэрхийлэх боломжгүй тул энэ бол Бээжингийн эрх баригчдын албан бус байр суурь гэж үзэгдэнэ. Тэд Оросын ялагдлыг аль хэдийнээ тооцоолоод эхэлжээ. Магадгүй 2022 онд ч тийм тооцоо хийсэн байж болно.

Хятадын хувьд Орос ба Украины хооронд өрнөж буй энэ дайн хоёуланд нь сүйрэл дагуулсан. Гэвч Орос Украинд ялагдах нь бараг магадлалтай болчихлоо хэмээн хятадын нэртэй профессор Фэн Юйжюнь “The Economist” сэтгүүлд бичжээ. Украины эсрэг дайнд ОХУ ялагдах 4 том шалтгаан байна хэмээн хятад профессор онцолжээ:

1. Эхнийх нь украинчуудын үзүүлж буй хүчтэй эсэргүүцэл, үндэсний эв нэгдэл

2. Украинд үзүүлж буй олон улсын дэмжлэг маш хүчтэй хэвээр байна

3. Аж үйлдвэрийн хүчин чадал болон командлал, хяналт, харилцаа холбоо, тагнуулын системийн хослолоос хамаардаг орчин үеийн дайны мөн чанар.

4. Сүүлийн хүчин зүйл бол мэдээлэл. Путины удаан хугацааны дарангуйллын улмаас түүнийг тойрсон мэдээллийн ваакумжсан орон зай бий болсон. Кремльд найдвартай тагнуулын мэдээлэл дутмаг, удирдлага болон өнөөгийн ажиллаж буй тогтолцоо нь алдаагаа засах үр дүнтэй механизмгүй.

Түүний олж ажигласнаар Орос улс нь Украины эсрэг дайнд олон хүндрэлтэй нүүр тулж байгаа бөгөөд энэ нь тус улс Зөвлөлт Холбоот Улс задран унаснаас хойш оршин тогтнохдоо одоо болтол сэргэж чадаагүйтэй нь холбоотой гэжээ.

сонин mn

Ийм 4 хүчин зүйлээс шалтгаалж Орос ялагдал хүлээх нь гарцаагүй бөгөөд тодорхой цаг хугацааны дараа Крым зэрэг Украины эзлэгдсэн бүх нутаг дэвсгэрээс цэргээ татахаас Москва өөр аргагүй болно гэжээ. Оросын цөмийн зэвсэг нь амжилтын баталгаа биш, АНУ ч цөмийн зэвсэгтэй. Тэглээ гээд Солонгос, Вьетнам, Афганистанаас ухарч гараагүй гэж үү дээ хэмээн Фэн Юйжюнь зүйрлүүлжээ.

Хятадын эрх баригчдын Оросыг дэмждэг байр суурь, АНУ ба Баруунтай сөргөлддөг зан авираас нь хамаагүй хадуурсан дүгнэлтийг хятад эрдэмтэн хийчихсэн байгаатай бид танилцлаа. Тийм учраас тоглоомоос Орос хасагдах нь Украины ялалт, Барууны дэмжлэгээс дутахгүйгээр стратегийн холбоотон Хятад нь Кремлийг хэрэгсэхгүй хаях тэр алхмаас ихээхэн шалтгаалах болж байна.

Нэгэнтээ Хятад анд нөхөд нь ингэж хандаж байгааг нотлох гэсэн мэт НҮБ-ын индрээс Украины талд олон улс төрч үгсээ өргөжээ.

Жишээ нь:

Литва улсын ерөнхийлөгч Гитанас Науседа:–Оросын түрэмгийлэгчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний халхавч дор нуугдаж байна. Тэд бүхний нүдний өмнө хязгааргүй хориг тавих эрхтэй. Энэ нь НҮБ-д итгэх итгэл үнэмшилд маш том цохилт болж байна. НҮБ-ын дүрэм, түүний зарчимд итгэдэг улс орнуудын ирээдүйн төлөө Украин тэмцэж байна. Украин бид бүгдийн төлөө тэмцэж байна. Харин НҮБ-ын орнууд түрэмгийлэгч орны эсрэг авах хамтын хариу арга хэмжээ хангалтгүй байна. Бид Оросыг аюултай бодлогоо эргэн харахыг албадах боломжгүй. НҮБ-ын дүрмийг олон удаа зөрчсөнийх нь төлөө бид түүнд хариуцлага тооцож чадахгүй. Яагаад тийм байгаа юм бэ? Учир нь өнөөг хүртэл түрэмгийлэгч орон өөрөө Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний халхавч дор нуугдсаар л байна гэжээ.

Британийн Ерөнхий сайд Кир Стармер:–Украиныг эзлэн түрэмгийлэхээр дайрч, өөрийн иргэдээ махны машин руу хэрчим мах шиг шидэж байгаа Орос өнөөдөр НҮБ-д юу хийж байгааг би ойлгохгүй байна.

Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Линдон Лэмми:–Кремлийн эзэнт гүрний бодлогыг би шүүмжилнэ. Бид энд ирээдүйг ярьж байхад оросууд өнгөрсөн империализм руу буцаахыг эрмэлзэж байна. НҮБ-ын ямар ч дүрэмгүй, зүгээр л хүчээр эзлэх бодлого явуулж байна. Бид түүнийг нь зөвшөөрөх ёсгүй. Путинд хандаж “Украин руу Таны довтолсон нь зөвхөн Таны ашиг сонирхолд л нийцсэн. Зөвхөн таных. Мафийн төрийг мафийн эзэнт гүрэн болгон өргөжүүлэх, авилга дээр баригдсан эзэнт гүрэн бий болгох л сонирхол” гэжээ.

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио:–Өнөөдрийн Украин маргаашийн Зүүн Ази байж магадгүй гэж би хэлдэг. Япон улс өөрийн эрх ашгийн төлөө ч гэсэн “Хүч хэрэглэн нэг талаас нөхцөл байдлыг өөрчлөхийг зөвшөөрөхгүй” гэсэн хатуу мэссэжийг үргэлжлүүлэн тавина. Ерөнхийлөгч Зеленскийн зоригтой, мэргэн сэтгэлгээг би хүнтдэтгэдэг гэжээ.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис:–Би Украин болон Украины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол гуйвшгүй юм. Украинг энэ дайнд ялуулахын тулд би бүхий л хүчин чармайлтаа гаргах болно. Эрх чөлөө, тусгаар тогтнол гэж юу болохыг Америкийн ард түмэн маш сайн мэднэ. Путины түрэмгийлэл зөвхөн Украины ард түмэнд халдаж байгаа төдийгүй тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг үндсэн үзэл баримтлал руу халдаж байна гэжээ.

Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn

ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​