fbpx Х.Баттулга АН-ын дарга болохоор “хөдөллөө” гэв үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 40 секунд

Х.Баттулга АН-ын дарга болохоор “хөдөллөө” гэв үү?!

Өдгөө УИХ-д 42, Засгийн газарт найман “суудал”-тай АН дотроо зодоонтой л байна. Орон нутгийн сонгуулийн дүн гарсан оройноос эхэлсэн дотоод зөрчил нь нэгэнт савнаасаа халиад гадагшилжээ. Анхнаасаа таван нам, арван фракц дээр үүссэн болоод ч тэр үү, энэ намыг эвлэхийг үзнэ гэдэг сүүл рүүгээ хэцүү л харагдах болов. Зарим нь “АН-ынхан “ингэж зовж байхаар анхны таван намаараа, аль эсвэл арав гаруй фракцаараа салаад явбал таарна.

Эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг гэж үг байдаг. Эхнэр нөхөр ч биш, үзэл бодол таарахгүй бол ингэж зовж юугаа хийнэ вэ” гэх хүмүүс гарч ирж байна. Сонин л санаа. Бодох л бодол.

УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явдаг болчихсон. Жижиг намууд УИХ-д суудал авах боломжтой. Өмнөх УИХ-д ганцаараа байсан Т.Доржханд одоо долоон дүүтэй болсон. Сонгуулийн өмнөхөн “Үндэсний эвсэл”-ийг байгуулсан Н.Номтойбаяр, энэ сонгуулийн жилд ИЗНН дээр очоод дарга нь болсон АН-ын Б.Батбаатар нар УИХ-д ороод ирсэн. Ер нь бусад жижиг нам өөдтэй байсан бол УИХ-д суудалтай болох бүрэн боломжтой байв. Холимог тогтолцооны ач л даа. Тэгэхээр АН-аас жижиг намууд гарвал боломж бий гэсэн үг л дээ. Гэхдээ АН-ынхан ингээд яагаад ч юм хэрэлдээд, юугаа ч юм булаалдаад байдаг. Хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрдөггүй онцлогтой. Санаагаар болдог бол АН-ынхан тэртээх 2000 оноос үүсэлтэй олон нам, олон фракцын зарчмаа халаад, ах аа, эгч ээ гэж дагаж явдгаа болиод, АН-аа л гэж бодоод улс төр хийвэл нэгэн цул болох боломж бас бий. Тэгж чадах эсэх нь эргэлзээтэй л дээ. Сая Орон нутгийн сонгууль зарлагдахад, нэр дэвшигчид нь тодорч байхад таг дуугүй байсан АН-ынхан сонгууль дуусангуут энд тэндээс гарч ирээд ёстой нэг бужигнаж өгч байна. Гэвч “АН-ынхан бужигнаад байна” гэхээр арай худлаа байна.

Аль 2023 оны эхнээс АН-аа ахин нэгтгэж нийлүүлэх гээд ядаж байсан Лу.Гантөмөр даргыгаа хоёр “экс” нь хяхаж хавчаад үйлийг нь үзээд байсан. Сүүлийн өдрүүдэд өнөөх нь л үргэлжилж байна. Гэхдээ нэг “экс” нь илүү идэвхтэй улс төр хийж байна.

Ерөөсөө энэ Орон нутгийн сонгуулиар хотод МАН ялсан нь АН-ыг Х.Баттулга төлөөлснөөс л болсон шүү дээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй хотод элэгтэй АН-ын олон залуу улстөрч хотын сонгуульд нэр дэвшигчид тодроход нулимстай л үлдсэн. АН-аас хотын сонгуульд Х.Баттулгын хүмүүс л нэр дэвшсэн. Тэр байтугай өмнө нь бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг нэр дэвшүүлж АН-ын нэр хүндэд пад хар толбо тогтоож өгсөн. Хүчирхийлэл бол АН-ын хамгийн их үзэн яддаг “үзэл” шүү дээ, уг нь. Яг үнэнийг хэлэхэд АН-ынхан өөрсдөө намаа дахин эмхэрч байх үеийн дотоод сонгуульдаа хайнга хандсаны л гор, эсвэл үр дүн нь энэ. Хэд хэдэн дотоод сонгууль явагдаж, Х.Баттулга ажилласаар байгаад Хотын АН-ыг авчихсан юм. Тэгэхээр саяын Орон нутгийн сонгууль ийм л болох байсан нь ойлгомжтой л доо. Хамгийн гол нь Х.Баттулга гарч ирсэн нь Х.Нямбаатарт илт илүүрхэж ялах боломж олгосон.

АН хотод унах нь дэндүү тодорхой байсан. Сонгуулийн дараа энэ ялагдлыг нөгөөх л “хойд хар овоохой” Лу.Гантөмөр рүүгээ чихэх гээд үзэж байна. Голдуу хэний хүмүүс юу яриад байгааг хүн болгон харж л байгаа даа. Энэ нь цаагуураа дахиад л Х.Баттулгын далд санаа явж байгаа юм.

Тэрбээр ингэж байгаад Лу.Гантөмөрийг унагаад оронд нь АН-ын дарга болохоор зүтгээд эхэлчихлээ. Тэр нь түүний үйлдлүүдээс тодорхой харагдаж байна. Саяын Орон нутгийн сонгуулиар ч түүнд АН-ын ялалт чухал биш байсан. “Хүүхэд хөгжлийн дэвтэр” гээч төрөөгүй хүүхдийн төмөр өлгий шиг зүйл ярьсан нь лав АН-д ялалт авчрах PR биш байв. Харин мань эр өөрөө юм уу, өөрийнхөө гишүүдээр санаачлуулаад УИХ дээр хуулийн процесс явбал 2-3 жилийн ажил болно. “...Х.Баттулга ийм зүйлийг зүгээр яриад байх хүн биш, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа юм” гээд байсан нь зөв “онош” бололтой. Сүүлд яригдаж байгаагаар, тэр Лу.Гантөмөр рүү хүчтэй дайралт хийж унагаад, оронд нь АН-ын дарга болно, тэгээд түүгээрээ дамжуулаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ нээх гэнэ. МоАХ-ынхон ч “Үндсэн хуулийн зөвхөн нэг удаа гэдэг өмнөх Ерөнхийлөгч нарт үйлчилж болохгүй” гэж үзэж буй аж. Бас “…Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялах юм бол Х.Баттулгад ихээхэн боломж гарна” гэсэн яриа байх юм. Юу ч гэсэн үг юм, бүү мэд. Ямартай ч Х.Баттулга АН-ын дарга болохоор “хөдөллөө” гэх яриа, мэдээ улс төрийн хүрээнд битүү яригдаад эхэллээ. АН-ынхан харин яаж хүлээж авах юм бол доо...

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СБД-ийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг 55 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж, гэрээс нь 400 сая төгрөг хураан авчээ
СБД-ийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг 55 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж, гэрээс нь 400 сая төгрөг хураан авчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​