fbpx Умард Солонгосын цэргүүд дайнд оролцож байгаад нухацтай хандахыг уриалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 12 секунд

Умард Солонгосын цэргүүд дайнд оролцож байгаад нухацтай хандахыг уриалжээ

КИЕВ, 2024 оны аравдугаар сарын 21 /VOA/. Украины эсрэг Оросын дайнд Умард Солонгосын тал улам бүр татагдан орж байна гэж үзэж буй улс орнуудад хандан, илүү шийдэмгий хариу арга хэмжээ авахыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уриалжээ. Тэрбээр ням гаргийн орой дүрс бичлэгээр хийсэн ээлжит мэдэгдэлдээ, Умард Солонгосоос Орост зөвхөн цэргийн техник хэрэгсэл төдийгүй цэргүүдээ илгээж байгааг нотлох хиймэл дагуулын асар их мэдээлэл, мөн дүрс бичлэг гэх зэрэг бусад баримтууд байгааг дурдсан байна.

“Үүнийг нүдээ аниж өнгөрүүлээгүй, илэн далангүй ярьж байгаа удирдагчид, төлөөлөгчдөд би талархаж байна. Бид түншүүдээсээ хэвийн, шударга, хүчтэй хариу арга хэмжээ авахыг хүлээж байна" гэж тэрбээр хэллээ.

Украины эсрэг Оросын түрэмгийлэлд Умард Солонгосын тал улам ихээр татагдан оролцож байгаа нь Украинд хөнөөл учруулахгүй гэдгийг В.Зеленский онцолжээ. "Умард Солонгос орчин үеийн дайн байлдааны арга барилд суралцсаны дараа тогтворгүй байдал, аюул занал улам даамжрах болно. Хэрэв дэлхий дахин одоо чимээгүй байж, бид Ираны “Шахед” нисгэгчгүй онгоцноос өөрсдийгөө хамгаалж байгаа энэ үед фронтод өдөр бүр Умард Солонгосын цэргүүдтэй тулалдах аваас дайн сунжрах нь дамжиггүй" гэж тэрбээр хэлжээ.

Түүний хэлснээр, Умард Солонгосын үйлдэл нь “Украины эсрэг дайнд дахин нэг улс татагдан орсныг харуулж байгаа" аж. Өнгөрсөн долоо хоногт В.Зеленский "Орос руу офицеруудаа илгээж, Москвагийн цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд олон мянган цэргээ илгээхээр бэлтгэж байна" гэж Умард Солонгосыг буруутгасан юм.

Умард Солонгосын тал тусгай отрядын 1500 цэргийг бэлтгэл сургуулилалтад оролцуулахаар Алс Дорнод руу илгээсэн гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдээлжээ. Энэ мэдээлэлтэй холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин бямба гарагт хэлэхдээ, Умард Солонгос Орост цэргээ байрлуулахаар илгээсэн гэх мэдээллийг нотолж чадахгүй ч ийм алхам батлагдвал түгшүүр төрүүлнэ гэжээ. НАТО-гийн тэргүүн Марк Рютте пүрэв гарагт хэлэхдээ, одоогоор Пёньян дайнд оролцож байгаа эсэхийг нотлох баримт байхгүй байна гэж мэдэгдсэн байна. Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр Умард Солонгосын цэргийг илгээх нь дайныг ноцтой хурцатгана гэж Франц, Украины Гадаад хэргийн сайд нар бямба гарагт Киевт хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Баабар: Орос, Украин, НҮБ, Европ ба Хятад

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​