fbpx Б.Халиунзаяа: Багийн амжилт эв нэгдэл, нэгнээ гэсэн сэтгэлд оршдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
10 минут 45 секунд

Б.Халиунзаяа: Багийн амжилт эв нэгдэл, нэгнээ гэсэн сэтгэлд оршдог

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор “Хилчин” клубийн тамирчин Б.Халиунзаяаг урьж, ярилцлаа. Тэрээр аравдугаар сард болсон Залуучуудын улсын аваргаас алтан медаль хүртээд байгаа юм.

сонин mn

-Та волейболын спорттой хэрхэн амьдралаа холбосон бэ?

-Би Улаанбаатар хотын унаган охин.Бусад хүүхдүүдийн адил чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн тулд спортоор хичээллэж эхэлсэн. Эгч маань сагсан бөмбөг тоглодог байсан учир үлгэр дуурайлал их авна. Тиймээс анх сагсан бөмбөгөөр хичээллэх хүсэлтэй байлаа. Гэвч тухайн үед ээж “Манай гэр бүл нэг л сагсчинтай байя” гээд волейболоор хичээллэхийг санал болгосон. Харин одоо энэ зам руу хөтөлсөн ээждээ их баярладаг. Манай гэр бүлийнхэн тэмцээн болгоноор ирж дэмжин урмаар тэтгэдэг. Үүнээс гадна би багадаа шатар тоглох дуртай хүүхэд байсан. Магадгүй волейболоор хичээллээгүй бол шатраа улам хөгжүүлэх байсан болов уу. Эгч маань оюутан байхдаа “Хасын хүлгүүд” багт тоглож байгаад АНУ руу сурахаар явсан. Ер нь спорт хүнд их зүйлийг зааж сургадаг гэж боддог. Миний хувьд энэ спорттой амьдралаа холбосноор өөрийгөө хөгжүүлж, хүрээллээ тэлэхээс гадна хүндлэл, тууштай байдал нь амжилтын үндэс юм байна гэдгийг ойлгосон.

-Залуу тамирчны хувьд тэмцээн бүрээс суралцаж байгаа байх. Сэтгэлд хамгийн тод үлдсэн тоглолтоо хуваалцвал?

-2022 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа баг ахалж орсон. Тэр тэмцээнээс би олон зүйл сурсан. Манай “Хилчин” клуб өмнөх 2018, 2020 онуудад энэ тэмцээнд түрүүлээд байсан юм. Тиймээс аваргаа хамгаалах зорилго нэн тэргүүнд байлаа. Тухайн үед алтан медалийн төлөө Говь-Алтайн багтай гурван үеийн турш ширүүн тоглолт өрнүүлж, аваргаа хамгаалж байлаа. Тамирчин хүн хамгийн чухал нь сэтгэл зүйгээ тайван байлгах хэрэгтэй гэдгийг энэхүү тоглолтоос ойлгосон. Ялангуяа онооны байдал өндөр гарсан үед аль сэтгэл зүй сайтай баг нь ялалт байгуулдаг. Яг энэ зарчмын дагуу тоглосон нь бидний давуу тал болсон болов уу гэж бодсон.

-“Хилчин” клубт хэзээнээс тоглож эхэлсэн бэ. Танай багийн онцлог, амжилтын үндсийг юу гэж харж байна?

-Анх сургуулийнхаа волейболын дугуйланд явснаар энэ спорттой танилцаж байлаа. Гэхдээ зуны амралтаар бэлтгэл ордоггүй учир зургаадугаар ангиа төгссөн зун найзтайгаа хамт “Хилчин” клубт бүртгүүлсэн юм. Бэлтгэлд хамрагдаад удаагүй байтал “Мини” волейболын улсын аваргын тэмцээнд орсноо тодхон санагддаг. Энэ нь багийнхантайгаа орсон хамгийн анхны улсын аваргын тэмцээн байсан. Манай багийнхан бүгдээрээ С.Дэлгэрмаа багшийнхаа гарын шавь, нэг гэр бүл шиг хүмүүс. “А”-аас нь эхэлж бүхий л техник, ур чадвараа нэг хүнээр заалгасан учир гар нийлж, ойлголцдог нь бусад багаас илүү давуу талтай болов уу. Багийн спортын хамгийн чухал нь эв нэгдэл, нэгнээ гэсэн сэтгэлд оршдог. Мөн бүх насны шигшээ багтай тул бага наснаасаа дэвшиж, дотроосоо нэгнээ нөхөх чадвартай. Үүнийг урт хугацааны амжилтын үндэс гэж боддог.

-Өмнө жил Зүүн Азийн залуучуудын наадамд амжилттай оролцсон. Эх орныхоо нэрийн өмнөөс, өөр тамирчидтай нэг баг болж тоглох юугаараа өөр байв?

-Зүүн Азийн аварга бол миний анхны олон улсын тэмцээн байсан. Шигшээ багт анх дуудахад баярлахын зэрэгцээ айж, догдолж байсан. Баг, багийн шилдэг хүүхдүүдтэй нэг хамт олон болж тоглох их урамтай санагдсан. Гар нийлж үзээгүй байсан хүмүүстэйгээ богино хугацаанд бэлдсэн ч чамгүй амжилт гаргаж, мөнгөн медаль хүртсэн. Энэ тэмцээнд дасгалжуулсан Г.Баярсайхан болон бусад багш нартаа их баярлаж явдаг. Асар их туршлага хуримтлуулсан, дурсамж дүүрэн тэмцээн болсон. Шинэ багийнхантайгаа хурдан ойлголцож, дотносох чухал байсан. Тиймээс Өвөрхангай аймгийн Хархорин суманд сар хээрийн бэлтгэлд гарсан нь үр дүнгээ өгсөн гэж боддог. Монгол Улсынхаа нэрийн өмнөөс өөрийн насны шигшээ багт тоглоно гэдэг сайхан хэдий ч түүнийгээ дагаад хариуцлага нэмэгддэг. Зүүн Азийн аварга Монгол Улсад зохион байгуулагдсан нь нэг бодлын давуу талтай байсан. Өөрсдийнхөө талбай дээр тоглож байгаа учир биднийг дэмжсэн үзэгчид их цугласан. Тэр олон үзэгчийн уухай дэмжлэг, урам зоригийг минь бадрааж байлаа.

сонин mn

-Тэмцээн болгоноор “Шилдэг тоглогч” шалгаруулдаг. Өөрийн чинь хувьд амжилттай оролцсон тэмцээн бүрийн ард энэ найдварыг тээдэг байх?

-Мэдээж байлгүй яах вэ. Дотроо бага зэргийн хүлээлт үүсгэдэг. Тоглогчдын үзүүлэлтээр шалгаруулдаг ч зохион байгуулагч биш болохоор өөрийгөө хаана нь явааг мэдэхгүй шүү дээ. 2022 оны “UB volleyball cup” тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Тоглолтоо дуусгаад явах гэж байтал зохион байгуулагч нь шагнал гардуулах ёслол болтол явахгүй байж байгаарай гэсэн. Би гайхаад, алтан медалийн төлөөх тоглолт үзчихээд сууж байтал шагнал гардуулах ёслол ч эхэллээ. Гэтэл санаанд оромгүй явдал болж “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар дуудагдаж, их сандарсан. Шагнал гардуулсан ах “Сайн байсан шүү. Улам илүү хичээгээрэй” гэж хэлэхэд асар их урам зориг төрж байсан даа.

-Тамирчдын хувийн дугаар ямар нэг утга илэрхийлэх нь бий. Б.Халиунзаяагийн ес дугаарын тухайд?

-Түрүүн хэлсэнчлэн бид нэгнээ нөхөж, залгамж халаатай явдаг. Анх 2020 онд өсвөрийн улсын аваргад оролцохоор болж, эгч нарынхаа өмсгөлийг өмсөх болсон юм. Тэр үед надад таарсан өмсгөл нь есөн номертой байсан. Энэ дугаартай тоглосон тэмцээндээ түрүүлсэн учир ихэд бэлгэшээдэг. Тиймээс одоо хүртэл өмсөж байна.

-Энэ жил шинэ оюутан болсон. Мэргэжлээ хэрхэн сонгов. Цаашид ямар зорилготой байна?

-Энэ жил шинэхэн оюутан болж, Санхүү эдийн засгийн сургуульд элссэн. Аравдугаар ангиасаа хойш олон мэргэжил сонирхож, эргэлзэж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан. Энэ оны гурав, дөрөвдүгээр сараас Санхүү эдийн засгийн сургуулийн шилдэг элсэгчийн хөтөлбөрийг судалж, спортын амжилтаараа бүртгүүлсэн юм. Нийт 28 хүүхдээс дөрвийг нь сонгож, урилга өгөхөд нэгээр сонгогдож, сурлага спорт хоёроо хослуулж чадахаар болсон. Ээж, эгч хоёртойгоо сайн ярилцсаны эцэст мэдээллийн системийн үндсэн хөтөлбөрөөр суралцаж байна. Одоо долоо хоногийн долоон өдөр бэлтгэл хийж, хичээлдээ явж, завгүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа. Одоогоор өөртөө тавьсан зорилго минь Үндэсний дээд лигт гарааны тамирчнаар тоглож, аварга авахаас гадна Үндэсний шигшээ багийнхаа тамирчин болохоор хичээж байна.

Блиц:

2019 оны Баянзүрх дүүргийн Мини волейбол, хүрэл медаль;

2019 он МВЗХ-ны “U-14”, хүрэл медаль;

2020 он МВХ Өсвөр үеийн улсын аварга, алтан медаль;

2022 он МВЗХ-ны “U16” насны волейболын аварга, алтан медаль, Шилдэг Хаагч;

2022 он Ulaanbaatar volleyball cup “Өсөх ирээдүйтэй тамирчин”;

2022 он МВХ-ны Өсвөр үеийн улсын аварга, алтан медаль, Шилдэг Тэгш тоглогч;

2022 он МВХ-ны “Супер-16” өсвөр үеийн волейболын УАШТ, хүрэл медаль;

2022 он МВХ-ны “Үндэсний Дээд лиг” 5- р байр;

2023 он Баянзүрх дүүргийн “Улаанбаатар лиг”, мөнгөн медаль;

2023 он МВЗХ-ны “U18” Идэрчүүдийн улсын аварга, алтан медаль;

2023 он Идэрчүүдийн Нийслэлийн бүсийн аварга, алтан медаль;

2023 он МВХ-ны Идэрчүүдийн улсын аварга, мөнгөн медаль;

2023 он Хүүхдийн спортын VII-р их наадмын дүүргийн аварга, мөнгөн медаль;

2023 он МВХ-ны Насанд хүрэгчдийн улсын аварга, алтан медаль;

2023 он “Эрдэнэтийн Од” клубийн нэрэмжит волейболын тэмцээн, алтан медаль, Шилдэг Тэгш тоглогч;

2023 он Хүүхдийн спортын VII-р Их наадмын нийслэлийн бүсийн аварга, алтан медаль;

2023 он “Хасу кап” волейболын тэмцээн, алтан медаль;

2023 он “Зүүн Азийн Залуучуудын наадам-2023”, мөнгөн медаль;

2023 он МВЗХ-ны “U17” Улсын аварга, мөнгөн медаль , Бэлгэдлийн шигшээ багийн тамирчин;

2023 он “Дорноговь Цом-2023” волейболын тэмцээн, алтан медаль;

2024 он “MNUE OPEN” идэрчүүдийн аварга, мөнгөн медаль, Шилдэг тамирчин;

2024 он Монголын Волейболын “Үндэсний Дээд Лиг-2024”, мөнгөн медаль; 2024 он “Hobby cup” клубүүдийн цомын аварга, хүрэл медаль;

2024 он Идэрчүүдийн “Нийслэлийн бүс”-ийн аварга, алтан медаль, Шилдэг довтлогч;

2024 он Идэрчүүдийн улсын аварга, алтан медаль, Үнэ Цэнтэй Тоглогч;

2024 он Нийслэлийн “Улаанбаатар лиг” сурагчдын волейболын тэмцээн, мөнгөн медаль, Шилдэг довтлогч.

2024 он Залуучуудын улсын аварга, алтан медаль

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

О.Амгаланбаатар: АН-ын уналтын доод цэг энэ байгаасай л гэж найдаж байна
О.Амгаланбаатар: АН-ын уналтын доод цэг энэ байгаасай л гэж найдаж байна
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​