fbpx Бие даалтын долоо хоногоор бүтээлч ажил хийж гүйцэтгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 30 секунд

Бие даалтын долоо хоногоор бүтээлч ажил хийж гүйцэтгэнэ

П.ЛХАГВАЖАРГАЛ

Бие даалтын долоо хоног 28-аас эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангид Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн “Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” болон 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөг 2024-2025 оны хичээлийн жилд мөрдөх юм. Шинэчлэгдсэн хуулиар хичээлийн жилийн I, II улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулахаар болсон. Энэхүү долоо хоног нь сурагчдын бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. Үүний хүрээнд соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ. Танхимын бус хэлбэрт музей, номын сан, үйлдвэрийн газар, малчны хот зэрэг нь багтах юм. 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоног аравдугаар сарын 28-ны өдрөөс эхэлнэ.

Нийгэм, ахуйн онцлогт уялдсан ажил зохион байгуулна

Бие даалтын долоо хоногийг орон нутаг, сургуулийн зорилго, зорилт, сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагаатай уялдуулан, сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй юм. Үүнтэй холбогдуулан “Боловсролын ерөнхий газар”-аас дараах зөвлөмжийг гаргасан байна.

-Сурагчийн ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, бие даан болон хамтран гүйцэтгэх боломжтой, бүтээлч үйл ажиллагааг дэмжинэ.

-Сурагчдын ачааллыг тооцож, өдөрт бага анги 15-20 минут, дунд болон ахлах анги 30-40 минутаас ихгүй хугацаанд хийх ажлыг төлөвлөнө.

-Аливаа үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамж, хандив зэргээр эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид дарамт үүсгэхгүй байна.

-Нийгэм ахуйн онцлогтой уялдсан уян хатан үйл ажиллагааг зохион байгуулна. Тухайлбал, малчин өрхийн хүүхдүүд гэртээ гүйцэтгэх боломжтой ахуй амьдрал, уламжлалт ёс заншилтай холбоотой агуулга бүхий “Малчны нэг өдөр”, “Өвөлжилтийн бэлтгэл”, “Манай намаржаа”, “Миний нутгийн байгалийн үзэмж” зэрэг сэдэв, агуулгын хүрээнд тэмдэглэл хөтлөх, богино бичлэг хийх, зураг дүрс авч бусдадаа танилцуулах байдлаар төлөвлөх боломжтой ажээ.

Бие даалтын долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танхимаар олж авсан мэдлэгээ бататгах, бие даан хөгжих, эерэг хандлага, сэтгэлгээгээр бусдад нөлөөлөх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох зэрэг хүмүүжил, төлөвшилд гарч буй ахиц, өөрчлөлтөөр тооцох боломжтой юм.

Бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, чиглэл нь сурагчдын нас, сэтгэхүйгээс хамааран харилцан адилгүй байх юм. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газар бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан дараах чиглэлийг хүргэж байна.

Бага анги /I-V/

Дунд анги /VI-IX/

Ахлах анги /X-XII/

Монгол Улсын хүүхэлдэйн театр дөрвөн жүжиг тоглоно

Тус долоо хоногт зориулан соёл урлагийн байгууллагууд үзвэрийн хуваарь гаргаад байна. Монгол Улсын хүүхэлдэйн театр аравдугаар сарын 26-30-ны өдөр хүртэл дөрвөн төрлийн жүжиг тоглох юм.

“Пиноккио” модон хүүгийн түүх

Аравдугаар сарын 26, 28-ны 11:00 цагт:

“Долоон өндөгтэй доголон шаазгай” хүүхэлдэйн жүжиг

Аравдугаар сарын 27, 30-ны 11:00 цагт:

“Чоно ба долоон ишиг” хүүхэлдэйн жүжиг

Аравдугаар сарын 28, 30-ны 14:00 цагт:

“Морин хуур” хүүхэлдэйн драм

Аравдугаар сарын 31-ний 14:00 цагт:


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 205 (7449)

Cургууль барих шаардлагагүй гэж үү Сангийн сайдаа!
Cургууль барих шаардлагагүй гэж үү Сангийн сайдаа!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​