fbpx Хятадын лигийн монгол легионер
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
5 минут 44 секунд

Хятадын лигийн монгол легионер

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулангийн тухай онцолж байна. Тэрээр манай эмэгтэй тамирчдаас анх удаа лигонер тамирчнаар сонгогдож, Хятадын эмэгтэй лигт тоглохоор болоод байгаа билээ.

Ах, дүү сагсчид

Шигшээ багийн тамирчин О.Хулангийн хувьд 2017 оноос сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлжээ. Түүний энэхүү спортод дурлах болсон хамгийн том шалтгаан нь түүний ах О.Энхбаатар билээ. Ах нь анх МУИС-ийн оюутан байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж амжилт гаргасан нь ийнхүү дүүд нь хүчтэй нөлөөлжээ. О.Хулан энэ тухайгаа “Анх ах бид хоёрын хэн, хэн нь сагсаар хичээллэж байгаагүй. Ах маань МУИС-д элссэн жил найзыгаа дагаж сагсан бөмбөгийн шигшээ багийн шалгаруулалтад орж, тэнцсэн юм билээ. Тэгээд л бэлтгэлдээ яваад байх шиг байсан. Нэг л мэдэхэд Sprite лигийн MVP болоод, үнэхээр, сайжирсан. Ах гэдэг дүүгийнхээ хувьд үргэлж үлгэр дуурайлал нь байдаг. Ахыгаа хараад л сагс тоглох эрмэлзэлтэй болж, МУИС-д оронгуутаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Ингээд Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс ах алт, би мөнгөн медаль хүртсэн. Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж бол үнэхээр гоё” байсан хэмээн анх энэхүү спортоор хичээллэж эхэлсэн үеийнхээ тухай ярьсан байна. Энэ үеэс эцэг эх нь охиноо дэмжиж эхэлсэн гэнэ. Оюутан байхад нь аав нь өглөөний бэлтгэлд тогтмол хүргэж өгч, бэлтгэлээ тараад орой ирэхэд хоол бэлдээд, хувцсыг нь угаачихсан байдаг байж. Ингэж гэр бүл нь бүхий л сэтгэл зүрхээрээ охиноо дэмжиж байхыг нь хараад О.Хулангийн хувьд илүү их хичээж, хөдөлмөрлөх ёстой гэсэн нэгэн зорилгыг өөртөө тавьжээ. Энэ үеэс хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөсөөр Монгол улсын шигшээ болон “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч болж, тив дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуудуулсаар ирсэн юм.

Олимпын наадмын тугч

2020 оны Токиогийн олимпод монголчууд анх удаа багийн спортоор оролцсон нь 3х3 сагсан бөмбөгийн төрөл байв. Орон орны шилдгүүд нэг дор цугладаг, эх орноо дэлхийд таниулах хамгийн том дэвжээ бол мэдээж олимп. Тэр жилийн цэнгэлийн манлай олимпын наадмын тугч нь О.Хулан байсан юм. Хэдийгээр Монголын охидын шигшээ хожил авч чадаагүй ч энэхүү спорт олимпын наадамд оролцох хэмжээний хөгжиж, тэнд дэлхийн шилдгүүдийн өөдөөс монгол охид тоглоно гэдэг өөрөө хамгийн том амжилт билээ. Токиогийн олимпын нээлтийн тухай О.Хулан “. Одоо санах нь ээ, хамгийн ачаалалтай, адал явдалтай өнгөрсөн өдөр бол нээлтийн ёслолын өдөр. Нээлтэд 206 орны 11.268 тамирчин оролцсон бөгөөд бид нээлтийн ёслолын шууд дамжуулалтаас гурван цагийн өмнө очиж, эгнээ байраа эзлэн зогсох хэрэгтэй болсон. Суудал байгаагүй учраас бүхий л орны тамирчид ээлжээ хүлээн эгнэн зогсож, аажим аажмаар урагшилсаар талбайд гарахад 12,000 үзэгчийн суудалтай "Ниппон Будокан" цэнгэлдэх хүрээлэнгийн бүхий л суудал дээр "Токио-2020" олимпын бэлгэдэл болох чихмэл тоглоомуудыг тавьсан байсан нь гүн сэтгэгдэл төрүүлж билээ” хэмээн дурсамж хуваалцаж байв. Харин О.Хулангийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл нь тэрээр манай эмэгтэй сагсчдаас анх удаа гаднын лигт тоглох лигонер тамирчин болжээ. Тодруулбал, Азийн хамгийн том лигүүдийн нэг Хятадын эмэгтэйчүүдийн лигт тоглохоор боллоо. Тэрээр Хятадын Ухань хотын “Ухань Шенфан” багт нэг улирал тоглох гэрээ байгуулсан байна. О.Хулан зургаадугаар сард Хятадын Ухань хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд шигшээ багийн хамт оролцож III байр эзэлсэн. Энэхүү тоглолтын дараагаар түүнийг Хятадын баг элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн төвдөө есдүгээр сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан аж. Хятадын мэргэжлийн сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дээд лигт 19 баг өрсөлддөг бөгөөд “Ухань Шенфан” нь өнгөрсөн улиралд лигтээ 14 дүгээр байр эзэлжээ.

Блиц

Овог нэр: Онолбаатарын Хулан

Төрсөн он сар: 1997.07.27

Биеийн өндөр: 180 см

Мэргэжил: МУИС-ийг санхүү, менежментээр төгссөн

Амжилт: U23 ДАШТ-ний тавдугаар байрын шагналтай

Дэлхийн чансаа: 338

Шүтдэг тамирчин: Стивин Карри

Харьяалагддаг баг: “Улаанбаатар Амазонс”

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7450)

МАН-ынхан Лу.Гантөмөрт: “Намын даргаа өгч болохгүй“ гэжээ
МАН-ынхан Лу.Гантөмөрт: “Намын даргаа өгч болохгүй“ гэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​