fbpx УИХ-д суудалтай намуудын нэр хүнд сонгуулиас хойш байнга унаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 1 секунд

УИХ-д суудалтай намуудын нэр хүнд сонгуулиас хойш байнга унаж байна

МЭК судалгааны байгууллага 2024 оны аравдугаар сарын “Улс төрийн барометр”-ийг зарлалаа. Тэд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1750 иргэнээс 2024 оны аравдугаар сарын 16-21-ний хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар цуглуулсан мэдээллийнхээ дүнг танилцуулжээ.

“...Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү” гэсэн асуултад судалгаанд оролцогчид 1-10 хүртэл оноогоор хариулт өгсөн байна. Ингэхэд түүний оноо өнгөрсөн есдүгээр сарынхаас 0.2 пунктээр унаж, 5.2-оор үнэлэгджээ. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг иргэд долдугаар сард хэрхэн үнэлсэнтэй давхцаж байна.

Түүний үнэлгээ наймдугаар сард 5.1 болж 0.1-ээр буурсан. Харин есдүгээр сард 5.4 болж өссөн. Энэ нь Оросын ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотой байх магадлалтай аж. Энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжсэн иргэдийн 23 хувь нь “...Шударга”, 20 хувь нь “...Гадаад харилцаа” 17 хувь нь “Ажилч хичээнгүй” гэж хариулжээ. Харин шүүмжилсэн иргэдийг 26 хувь нь “...Ажлаа хийж чадахгүй байна”, 25 хувь нь “...Худлаа попордог”, 18 хувь нь “...Хариуцлагаас зугтдаг” гэжээ. Холимог тогтолцооноос сонгогдсон 126 гишүүнтэй анхны парламент долдугаар сард үйл ажиллагаа эхэлж байхдаа 5.0 оноо авч байв. Наймдугаар сард 4.8, есдүгээр сард 4.6 болж буурсаар энэ аравдугаар сарын судалгаагаар 3.9 болж буужээ.

Энэ УИХ-ыг дэмжсэн иргэдийн 45 хувь нь “...Ажлаа сайн хийх байх” гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл шүүмжлэгсдийн 36 хувь нь “...Шинээр бүрэлдсэн тул сайн мэдэхгүй байна”, 29 хувь нь “...Үр дүнтэй шийдвэр байхгүй”, 20 хувь нь “...Хуралдаа суухгүй байна” гэж хариулсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг 2024 оны долдугаар сард, УИХ-ын сонгуулийн дараахан 6.1 оноотой байв. Энэ нь наймдугаар сард 5.9, есдүгээр сард 5.7 болж буусан байна. Харин аравдугаар сарын судалгаагаар 0.1 пунктээр нэмэгдэж 5.8 болжээ. Түүнийг дэмжсэн иргэдийн 22 хувь нь “...Авлигын эсрэг ажиллагаа”, 18 хувь нь “...Эдийн засгийг сэргээх бодлого”, 12 хувь нь “...Удирдах чадвар сайтай” гэсэн бол шүүмжилсэн иргэдийн 35 хувь нь “...Үнийн өсөлт”, 18 хувь нь “...АН-тай нийлж засаг байгуулсан”, 14 хувь нь “...Эрүүл мэндийн үйлчилгээний доройтол” гэсэн шалтгаануудыг дурджээ.

Х.Нямбаатар Хотын дарга болоод 11 сар болж байна. Ирэх сард нэг жил болно. Анх 2023 оны арваннэгдүгээр сард 3.5 оноотой эхэлж, түүнээс хойшх арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард 2.9, 2.6 хүртэл унаж байв. Харин хоёрдугаар сараас 2.9, гуравдугаар сард 3.0, дөрөвдүгээр сард 3.2, долдугаар сар, наймдугаар сард 4.2 хүрээд, есдүгээр сард 3.7 болж буусан байна.

Гэхдээ энэ аравдугаар сарын судалгаагаар 4.1 болж, 0.4 пунктээр нэмэгджээ. Х.Нямбаатарыг дэмжсэн иргэдийн 26 хувь нь “...Замын засварыг сайн хийж байгаа”, 19 хувь нь “...Хот тохижилт”, 15 хувь нь “...Замын түгжрэлийг бууруулах тал дээр ажиллаж байгаа” гэжээ. Шүүмжилсэн иргэдийн 32 хувь нь “...Түгжрэл”, 16 хувь нь “Бордюр сольж буй явдал”, 15 хувь нь “...Хувийн машинтай хүмүүсийг таксинд явуулахгүй шийдвэр” гэж хариулсан байна. Эдгээрээ гадна эдний судалгаанд “Үйл ажиллагаа нь таалагддаг болон таалагддаг улстөрчид” гэдэг номинац бий. Судалгаанд оролцож буй иргэдээс тус бүр гурван улстөрч нэрлэхийг хүсдэг. Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 22 хувиар тэргүүлж, араас нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 19 хувь, УИХ-ын гишүүн Х.Баттулга 18 хувь, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 14 хувь, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 13 хувь, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хотын дарга Х.Нямбаатар нар 12 хувь, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 11 хувь, Шадар сайд Т.Доржханд 10 хувийн санал авчээ.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг нэрлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг судалгаанд оролцогчдын 16 хувь нь нэрлэж, тэд тэргүүлсэн байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарыг 15 хувь нь нэрлэснээр удаалжээ.

Тэдний араас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг 14 хувь, ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг 13 хувь, УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нараг 12 хувь, Шадар сайд Т.Доржхандыг 11 хувь, Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарыг адилхан есөн хувь нь нэрлэжээ. УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслүүдийн үйл ажиллагааг үнэлэхдээ УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш хамгийн муу оноо өгсөн байна. 2024 оны долдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн дараахн МАН 5.7, АН, ХҮН намууд адилхан 4.8, Үндэсний эвсэл 5.2, ИЗНН 3.9 оноо авч байжээ. Тэгвэл МАН наймдугаар сар, есдүгээр сард 5.5 оноотой байснаа сая аравдугаар сард 5.3 болж буужээ. АН наймдугаар сард 4.5, есдүгээр сард 4.3, аравдугаар сард 4.2 болон бууж байна. ХҮН нам наймдугаар сард өмнөх сарын 4.8 оноогоо хадгалсан. Харин есдүгээр сард 4.1, аравдугаар сард буугаад 3.9 болсон байна. Үндэсний эвслийнх наймдугаар сард 5.0, есдүгээр сард 4.3, аравдугаар сард 4.1 болж буурчээ. ИЗНН ч наймдугаар сард 3.4, есдүгээр сард 3.1, аравдугаар сард 3.0 болсон байна. Үндсэндээ УИХ-д суудалтай улс төрийн намуудын рейтинг сонгуулиас хойш сар бүр унасаар хамгийн доод хэмжээндээ хүрчээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ “ДОЛГИОНТОЙ” ЗАМЫГ ХИЙСЭН “ТРҮЙРӨҮД” ХХК ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 19.7 ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧЭЭ
ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ “ДОЛГИОНТОЙ” ЗАМЫГ ХИЙСЭН “ТРҮЙРӨҮД” ХХК ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 19.7 ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​