Монгол Улсын сайд, ЗГХЭГ- ын дарга Н.Учрал Бостон Консалтинг Группийн төлөөлөгчдийг өнөөдөр (2024.10.25) төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Сайд Н.Учрал уулзалтын эхэнд Монгол Улсын Аялал жуулчлалын үндэсний стратегийг боловсруулахад оролцож, хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн төрийн өмчит компаниудын шинэчлэл, үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжууд нээлттэй болохыг илэрхийлээд, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Төрийн өмчит компаниудын Менежментийн шинэчлэл, өмчийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх техник туслалцааны (SMART TA) төслийг хамтран хэрэгжүүлж буй талаар танилцуулав. Бостон Консалтинг Группийн төлөөлөгчид дээрх чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах, үргэлжлүүлэн ажлын уулзалт зохион байгуулах саналаа илэрхийлэв. Тус групп нь дэлхийн 40 гаруй оронд 80 орчим салбартай, менежментийн томоохон байгууллага юм.