fbpx Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд Казахстан Улстай хамтарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 17 секунд

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд Казахстан Улстай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасеновичийг өнөөдөр /2024.10.28/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевийн айлчлалд манай улс өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ үеэр мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсонд талархал илэрхийлэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Тэрбээр “Казахстан Улс нь бүс нутагтаа мэдээллийн технологийн том тоглогч болон гарч ирж байна. Монголчууд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн түвшинд хийж гүйцэтгэсэн. Одоо бид дижитал эдийн засгийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн хиймэл оюун, сансар, дроны хуулийн төслийг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг дуулгав. Үүний зэрэгцээ, Казахстан Улс дроны туршилтыг бүсийг хэрхэн бий болгосон чиглэлээр туршлага судлах чиг хамтран ажиллах хүсэлтэй буйгаа онцлов.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасенович

Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасенович: Казахстан Улс нь цахим хөгжилд маш их ач холбогдол өгч ажиллаж байна. Улс үндэстэн бүр хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн өнөө цагт амбицаа зарлалаа. Манай яам хиймэл оюуны чиглэлээр цаашид баримтлах 5 жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тун удахгүй хиймэл оюун ухааны хуулийн төслөө өргөн барина. Хиймэл оюун ухааны стратегийн хувьд өндөр хүчин чадлын компьютерыг дотоод болон гадаадад бий болгох, энэ чиглэлээр мэргэшүүлэх онлайн болон танхимын сургалтууд, хакатон зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхлээд байна. 2025 онд 300 мянган хүнийг энэ чиглэлээр мэргэшүүлэхээр зорьж байна. Мөн стартапуудад зориулсан хиймэл оюуны ухааны судалгаа шинжилгээний лаборатори бүхий кампус байгуулахаар ажиллаж байгааг дуулгалаа.

Үүний зэрэгцээ, Казахстан Улсад дэлхийн хамгийн том сансрын нислэгийн төв байдаг бөгөөд сансар судлалын чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна. Бид бүхий л салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ онцлов.

Казахстан улс нь НҮБ-ын Цахим засаглалын индексээр 24 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Кибер аюулгүй байдал болон инновацын индексээр мөн ахиц дэвшил гаргасан байна. Мөн 2025 онд багтаан тус улсын 20 гаруй хотод 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа зэргийг онцоллоо.

Тус улс нь Азербайджан Улстай хамтран Каспийн тэнгисээр шилэн кабель дамжуулан интернэтийн урсгалыг сайжруулахаар зорьж байна. Ингэснээр Ази Европыг холбосон интернэт ачааллыг 20 хувиар бууруулна гэж тооцоолжээ.

Түүнчлэн Астана Хаб-д 1500 гаруй стартап компаниуд бойжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар жилдээ 600 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортолж байгаа бөгөөд 2026 онд гэхэд 1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлохоор төлөвлөж байгаа юм байна.

Астана Хаб нь Казахстан Улсын хэмжээнд 16 салбартай төдийгүй АНУ, Сингапур, Саудын Араб зэрэг улсуудад мөн өөрсдийн үйл ажиллагааг амжилттай явуулж байна.

Талууд дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, өндөр түвшний айлчлалын хүрээнд санамж бичиг байгуулахаар тогтов.

Маргаан дагуулсан гүнжийн гавлын яс
Маргаан дагуулсан гүнжийн гавлын яс
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​